Алга болсон 12 настай охиныг гурав дахь өдрөө үргэлжлүүлэн хайж байна. Тухайлбал, Цагдаагийн байгууллагаас Дорноговь аймагт 2023 оны аравдугаар сарын 3-ны өдөр сураггүй алга болсон 12 настай “Д” охиныг хүч нэмэгдүүлэн эрэн сурвалжилж байна.
Охиныг эрэн хайх ажиллагааны хүрээнд өчигдөр ОБЕГ-аас Мандах суманд нисдэг тэргээр агаараас хайсан. Үүнтэй холбогдуулан Аймгийн онцгой комиссын бие бүрэлдэхүүн хуралдсан билээ. Охиныг хайх ажилд 700 гаруй хүн оролцож байгаа гэх мэдээллийг Дорноговь аймгийн онцгой комиссоос мэдээлсэн. Тус аймгийн Засаг дарга О.Батжаргал “Өчигдөр буюу 4-ний 18:00 цагийн орчимд сэжигтэй этгээдийг газар дээр нь саатуулан баривчлах үйл ажиллагааг иргэдийн оролцоотой буюу даацын тээврийн жолооч нар олон хүний оролцоотойгоор этгээдийг саатуулсан. Энэ хугацаанд Сайншанд сумаас дахин эрлийн ажлын хэсэг гаргаж Сайхандулаан, Өмнөговь аймгийн Манлай чиглэлд дөрвөн авто машинтай 30 гаруй алба хаагч томилогдож ажилласан. Замын-Үүд сумаас бүрэлдэхүүн дайчилж эрлийн үйл ажиллагаанд оролцуулсан. Сэжигтэй этгээдийг аж ахуй нэгжийн камераар хөдөлгөөнийг тогтоож, эрлийн ажиллагааг явуулсан" гэх мэдээллийг өгч байлаа.
Одоогийн байдлаар сэжигтэн “Г” -г Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт саатуулан шалгаж байна.
Холбоотой мэдээ