"Ипотекийн зээлийн 2 хувийн зөрүүг арилгаж иргэдийг хохиролгүй болгох ёстой"

"Ипотекийн зээлийн 2 хувийн зөрүүг арилгаж иргэдийг хохиролгүй болгох ёстой"

"Ипотекийн зээлийн 2 хувийн зөрүүг арилгаж иргэдийг хохиролгүй болгох ёстой"

УИХ-ын гишүүн Э.Батшугар намрын чуулганы /2023.10.05/ хуралдаанд ипотекийн зээлийн зөрүүг хөндлөө. Тэрбээр "2013 оноос найман хувийн хүүтэйгээр хэрэгжиж эхэлсэн ипотекийн зээлийн хүүг 2020 оноос зургаан хувь болгосон. Харин 2020 оноос өмнө зээл авсан зээлдэгчид найман хувийн хүүг хэвээр нь төлж байгаа. Үүн дээр тодорхой арга хэмжээ авах шаардлагатай байгааг" өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр 2024 онд Төрөөс мөнгөний талаар баримтлах бодлогын төслийг хэлэлцэх үеэр хөндлөө. Тэрээр “Ипотекийн зээл 2020 оноос зургаан хувийн хүүтэй гарч эхэлсэн. 2013 оноос 8 хувийн хүүтэй олгож байсан. Тэгэхээр 2 хувийн зөрүүн дээр тодорхой арга хэмжээ авах нь зүйтэй гэж бодож байна. Учир нь маш олон иргэн цаг хугацааны асуудлаас болоод бодлогын золиос болж байна. Энэ 2 хувийн зөрүүг нөхөхөд хэдэн төгрөг хэрэгтэй вэ. Үүн дээр Монголбанкны зүгээс ямар бодлого баримталж байна вэ” гэж асуув. Түүний асуултад Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван 400 орчим тэрбум төгрөгийн нэмэлт эх үүсвэр шаардлагатай, бөгөөд энэ эх үүсвэрийг шийдвэл зөрүүг арилгах боломжтой" гэж хариуллаа.

Манай улсын гадаад валютын нөөц 4.1 тэрбум ам.долларт хүрч эдийн засагт эерэг үзүүлэлтүүд гарч байна. Гэхдээ эдийн засгийн өсөлт иргэдийн амжиргаанд нөлөө үзүүлэхгүй байгаа тул Төвбанк мөнгөний бодлогын шинэ хэрэгслүүдийг ашиглаж, илүүтэй цаг үеэ мэдэрсэн бодлого хэрэгжүүлэх ёстойг УИХ-ын гишүүн Э.Батшугар хэллээ.

ТУХАЙЛБАЛ: 

  • Эдийн засгийн эргэлтийн гол урсгал болсон Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч, хувиараа бизнес эрхлэгчдийг дэмжих хүртээмжтэй санхүүгийн бодлого хэрэгжүүлэх,
  • Гадаадын төрөлжсөн хөрөнгө оруулалтын банкуудыг Монголд оруулж ирж, Шинэ сэргэлтийн бодлогын мега төслүүдийг хямд эх үүсвэрээр санхүүжүүлэх,
  • Нийлүүлэлтийн гаралтай үнийн өсөлт, инфляцыг бууруулахад Засгийн газрын бодлоготой уялдуулах,
  • Цахим технологи, инновац шингэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлж байгаа компаниудаа дэмжих,
  • Мөн арилжааны банкуудын зээл олголтын статистикийг харахад цалин, тэтгэвэр, хэрэглээний зээлийн хэмжээ өссөн, харин бизнесийн зээлийн хэмжээ хумигдсан байгаа тул шалтгаан нөхцлийг тодорхойлж ажиллах шаардлагатай байгааг Төвбанкны удирдлагуудад анхаарууллаа.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2023-10-06 43.242.242.106

ene odoo ingeed l hudlaa yarisaar l baih uu?

Avatar

зочин 2023-10-06 64.119.29.146

:8%-ийн ипотекийн зээлийг 6% болгох юу болж байнаа худлаа яриад таг болчих юм

Avatar

Нэргүй 2023-10-06 213.87.157.95

>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Асуудал...монголчуудын нурууг та нар авчаад бнаа... 2023-10-06 202.5.202.2

Батшугар үнэхээр сайн байна… энэ хүн хар залуугаасаа том албан тушаал хашсан… гээд хаа очиж сүрхий залуу шиг байгаам.

Avatar

Зочин 2023-10-06 202.21.107.61

Ингэж нялуурахаа болих хэрэгтэй. 8%-н зээл авсан хүмүүс бол азтай хүмүүс. Бусад хүмүүсээс илүү боломж ашигласан. Одоо харин үлдсэн хүмүүсээ бодох цаг.

Avatar

оноч 2023-10-06 202.5.202.2

хаха… хогийн санаатай. 400 тэрбумыг илүү төлж байгааг хэн нөхөх вэ гэдэг асуудал яригдаж байна. Чи харин илүү төлөх ёстой муу новшнууд азтай гэх.

Avatar

Иргэн 2023-10-06 66.181.160.73

МАШ ЗӨВ АСУУДАЛ.
ИРГЭДЭЭ ЯЛГАВАРЛАСАН МАН-Н АРАНШИН ЗАСРАХ БОЛТУГАЙ.

Avatar

Нэргүй 2023-10-06 124.158.90.79

ингэж иргэддээ ялгавартай байдлаар хандаж боллхгүй шүү дээ, Батшугар зөв асуудлыг хөндлөө, бүгд л 6 хувь болох хэрэгтэй, тэрнээс ч бага байж болох боломж бий гэж бас нэг хариуцлагатай хүн хэллүү яалаа?

Avatar

оноч 2023-10-06 202.5.202.2

400 тэрбумыг нөхнө гэж юу гэсэн үг вэ? 2 хувь нь өөрөө цаанаа иргэд 400 тэрбумыг илүү төлөөд байгааг л хасахгүй гэсэн үг биздээ.

Avatar

оноч 2023-10-06 202.5.202.2

Батшугар сайн байна.

Avatar

Нэргүй 2023-10-06 43.228.130.63

8 iig zurgaa bolgon gj Amarsaihan baahan hoshgoruulsn tgd tag akga blsn doo

Avatar

оноч 2023-10-06 202.5.202.2

8 байсныг 6 болгохоор яг ямар зардал гараад байгаа юм бол?

Avatar

Zochin 2023-10-06 103.212.118.131

2 huviin zoruug arilgaval olon hund tustai l bnadaa

Avatar

8% иар зээлдэгч 2023-10-06 203.169.48.150

8 % иар төлж байгаа иргэдийн зээлийн төлөрийн хуримтлалаар санхүүжилтээ бүрдүүлэн, 6 %-ийнханд зээл олгож байгаа нь эрх тэгш бус байнаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж