Засгийн газрын өнөөгийн бүрэлдэхүүнд ажиллаж буй сайд нарын 2022 оны Хөрөнгө орлогын мэдүүлгийг бид өнгөрсөн долдугаар сард нэгтгэн хүргэсэн. Монгол Улсын Засгийн Газар төрийн хуулийг биелүүлж, аж ахуй, нийгэм, соёлын байгуулалтыг удирдах нийтлэг чиг үүргийн дагуу үндсэн бүрэн эрхийг хэрэгжүүлдэг бөгөөд нийт 22 сайдтай үйл ажиллагаагаа явуулж буй. Тэгвэл өчигдөр тэдгээрийн хоёр нь шинээр томилогдож сайдын тангаргаа өргөлөө. Тэдний 2022 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг хүргэж байна.
Улсын их хурлын гишүүн, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайд Борхүүгийн Дэлгэрсайхан: Өөрийн орлого 5 тэрбум 494 сая 697 мянган төгрөг, гэр бүлийн орлого 9,8 сая төгрөг, нийт 4,8 тэрбум төгрөгийн үнэ бүхий хоёр орон сууц, хоёр авто зогсоолтой.
Тээврийн хэрэгслийн тухайд нийт 500 сая төгрөгийн үнэ бүхий Range Rover, Lexus 570 маркийн автомашинтай. 2,1 тэрбум төгрөгийн дотоодын хадгаламжтай.
Монтай Эрдэнэ ХХК, Дорнын говь ХХК-д хувь эзэмшдэг.
83 САЯ ТӨГРӨГИЙН ХАДГАЛАМЖТАЙ ХУУЛЬ ЗҮЙН САЙД
Улсын их хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Баттөмөрийн Энхбаяр: Өөрийн орлого 48 сая 587 мянган төгрөг, гэр бүлийн орлого 21 сая 596 мянган төгрөг, нийт 200 сая төгрөгийн үнэ бүхий нэг орон сууцтай. Тээврийн хэрэгслийн тухайд нийт 80 сая төгрөгийн үнэ бүхий туулах чадвар өндөр Toyota, Land Cruiser 200 маркийн автомашинтай. 83 сая 453 мянгын дотоодын хадгаламжтай.
Эрдэнэс таван толгой ХК-ийн 5038 ширхэг хувьцаа эзэмшдэг гэж мэдүүлжээ.
Холбоотой мэдээ