Хотын дарга олимпийн аваргуудыг хүлээн авч уулзана

Хуучирсан мэдээ: 2010.08.31-нд нийтлэгдсэн

Хотын дарга олимпийн аваргуудыг хүлээн авч уулзана

Олон улсын олимпийн хорооноос анх удаагаа зохион байгуулсан “Сингапур-2010” өсвөрийн анхдугаар олимпийн наадам Ази тивийн “Арслан” хотноо амжилттай болж өндөрлөсөн билээ. Хүүхдийн олимпийн дэвжээнд бахдам амжилт гаргаж, аваргын алтан медалийг ихэрлүүлэн, мөн нэг мөнгөн медаль хүртэн нутаг нэгтнүүдээ баярлуулсан тамирчид маань бямба гаригт эх орондоо ирсэн юм. Харин өнөөдөр хотын дарга Хангарьд байранд олимпийн цэл залуу аварга Б.Батцэцэг, Г.Эрдэнэболд болон багийн төрөлд мөнгөн медаль хүртсэн О.Дөлгөөн нарыг хүлээн авч, уулзан шагнал гардуулахаар болжээ.
Дашрамд сануулахад, манай улсаас жүдо, чөлөөт бөх, бокс, усанд сэлэлт, гимнастик, хөнгөн атлетик болон триатлон гэсэн спортын долоон төрөлд 11 тамирчин хурд хүч, авьяас чадвараа сорин өрсөлдсөнөөс чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 60 кг-д зодоглосон Б.Батцэцэг эх орондоо өсвөрийн олимпийн анхны алтан медалийг авчирч, төрийнхөө далбааг Сингапурын тэнгэрт мандуулсан бол Г.Эрдэнэболд спортын гимнастикийн төрөлд мөн аваргалж, олимпийн аварга болсон юм. Түүнчлэн О.Дөлгөөн жүдо бөхийн эрэгтэйчүүдийн багийн төрөлд мөнгөн медаль хүртсэн билээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж