“Булангийн тоглогч”

“Булангийн тоглогч”

“Булангийн тоглогч”

МАН дотор буланд шахагдсан юм шиг хэрнээ хүчтэй өрсөлдөгч болоод буй нэг хүн бол Д.Амарбаясгалан. Хоёр ч удаагийн сонгууль удирдаж, намдаа ялалт байгуулсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан дараагийн Ерөнхий сайдаар нэрлэгдэж байсан удаатай. Гэвч тэр хөшигний ард чимээгүй сууж намынхаа гал тогоог барьсаар эцэст нь 2022 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар томилогдов.  Ийн тэр улс төрийн халуун тогоонд орж ирж, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын гал тогоог барьж байна. Халуун тогоонд орж ирсэн цагаасаа тэр намынхантайгаа, ах нартайгаа намын даргатайгаа нийлж, зодолдож эхэлсэн.

Авлига хээл хахууль, Хөгжлийн банкны хэрэг, нүүрсний хэрэг гээд бүгд Д.Амарбаясгалангийн сценари гэж улс төрийн хүрээнд ярьж байв. Намын ерөнхий нарийн бичгийн даргын хувиар ч, ЗГХЭГ-ын даргын хувиар ч тэр улс төрд нөлөө бүхий, хүчтэй гэдгээ харуулсаар өдийг хүрсэн.

Намын Ерөнхий нарийн бичгийн дарга бол намынхаа бүх асуудлыг гардан хийж, шийдэж чаддаг албан тушаал. Тэр ч үүнийгээ сайн хийж байсан, хийсээр ч байгаа. ЗГХЭГ-ын дарга болсныхоо дараа тэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын ажлаа өгөх дүрэмтэй байв. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга ямар нэг албан тушаал давхар хашиж болохгүй гэсэн цагаан дээр улаанаар бичсэн намын дүрэм бий. Гэхдээ тэр өнөөдөр ч генсекийн ажлаа хийсээр байгаа. Засгийн газарт орсон цагаас нь Ерөнхийлөгчийн талынхан түүнээс генсекийн албан тушаалыг нь авах гэж шахалт үзүүлсэн байдаг.

Нэг хэсэг генсекийн албан тушаалд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатарыг томилох операци ч явсан байдаг. Гэвч тэр бүгдийг даван туулаад эсвэл тохироод сонгууль дөхтөл Д.Амарбаясгалан генсекийн ажлаа хавсран гүйцэтгэхээр “түр тохирсон” байсан юм.

Түүгээр зогсохгүй генсекийн суудлыг авах далд хүслүүд ил болж, Д.Амарбаясгаланг нүүрсний хэрэгтэй холбох гэж оролдсон, түүний ойр тойрны хүмүүсийг нь шалгаж, нэгжлэг хийсэн тохиолдол ч гарсан байдаг.

Гэхдээ өнгөрсөн өдрүүдэд болсон үйл явдлын учиг нь генсекийн албан тушаал байсныг ч үгүйсгэх аргагүй. Генсекийн суудалд “санаархсан” эсрэгээрээ нийслэлийн МАН-ын даргын суудлын төлөө “санаархсан” хүмүүсийн хохирол нь МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ дээр үсэрч, Д.Сумъяабазар огцорч, Х.Нямбаатар түүнийг орлохоор болсон. Өнгөрсөн хавраас хойш  нийслэлийн МАН-ын даргын суудлыг Д.Амарбаясгалан авахыг санаархаж, С.Амарсайханд өгөхийг ч хүссэн боловч түүний хүсэлт биелсэнгүй. Тэгэхээр намын дарга Л.Оюун-Эрдэнэ Д.Сумъяабазартай “тохирч” чадсан гэсэн үг. Одоогоор Л.Оюун-Эрдэнэ хүчтэй байна, түүний тархи маш сайн ажиллаж, өнөөдрийн томилгоонууд хийгдсэн, Д.Амарбаясгалан “буланд шахагдсан” мэт уншигдаж байна.

Гэхдээ шархдуулаад орхивол эргээд бүр илүү хүчээр дайрах эрсдэлтэйг Л.Оюун-Эрдэнэ хэрхэн тооцоолсон бол. Ингэж улс төрийн өнцөг, нүүдлийг харвал МАН-ыг удирдах дараагийн хүнээр нэрлэгдэж байсан Д. Амарбаясгалан одоогоор ганцаардсан мэт боловч намын төв аппарат тэр чигээрээ түүний мэдэлд бий.

УИХ-ын гишүүдээс эхлээд түүнийг дэмжих хүн олон бий гэдгийг эрх биш аль аль тал нь тооцоолж, мэдэж буй. Мэдээж намын дарга Д.Амарбаясгаланг дэргэдээ авчирч, хамтарч ажиллах нь одоогоор хожоотой. Гэхдээ тэр нэг хөдөлбөл буланд байснаасаа илүү хүчтэй хөдлөх боломж, хүч, хор бий.

МАН-д өрнөөд буй үйл явцыг харвал, өнгөн тал дээрээ Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ хоёр нэг тал мэт харагдавч, тэдний нөхөрлөл бөгөөд хоршил нь хэр удаан үргэлжлэх вэ гэдэг цаг хугацааны л асуудал.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

43 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Bolor 2023-10-06 103.212.118.149

Mundag ulsturch shuu kk

Avatar

Болор 2023-10-06 103.212.118.149

Мөнхийн боол болноо таны 🙏

Avatar

Нэргүй 2023-10-06 213.87.157.95

** Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Алтантуяа 2023-10-06 183.177.100.4

Энэ сайт хулгайч нарт худалдагдсан!!!!!

Avatar

Altansukh 2023-10-06 103.212.118.149

Bitgii h***

Avatar

Zorigoo 2023-10-06 202.55.188.117

zailaa s** ene saituud bvr hudaldagdaad hog bolchjee yu ch niitleed bgn

Avatar

Нэргүй 2023-10-06 202.55.188.113

hulgaich nariin haraand ortood ih dairaltand orj bndaa manai 2 gehdee idahgvi bvgd tsegtsernee gol n zorilgiosoo l uharch bolohgvi shvv

Avatar

Moogii 2023-10-06 202.55.188.113

ene situud vnher bicih sedewgvi bolcij

Avatar

Bold 2023-10-06 202.55.188.40

ym hiisen hvn l shvvmjlvvldeg demjij ywdg amjilt

Avatar

Uka 2023-10-06 202.55.188.101

ingj harluulh tusam n ulam temtsej hiceej ajlaarai

Avatar

zocin 2023-10-06 103.11.192.34

ymrc said gishuud ene hvnii hiiseng hiij cdagvshv cadahcgvi gants ym hiij bga hvnee bol demjinee

Avatar

zochin 2023-10-06 66.181.166.134

ene yostoi sejgiin baliar amitan shuu tsehiicheed

Avatar

Bold o 2023-10-06 223.39.217.187

Амарбаясгалан бол ман намын дараагийн Бадамжунай бөлгөө…хойд дүр билээ..
хэдэн жилийн дараа бас л Бадамжунай
ах шигээ болжмор шувуу болно доо..

Avatar

789 2023-10-06 202.179.24.236

ЖУНАЙ2

Avatar

Нэргүй 2023-10-06 43.242.241.151

Захиалгат бичлэг үнэртэж бна. Эрдэнэт-49, Оюутолгой, Хөгжлийн банк, Нүүрсний хэрэг бүгдэд нь Амарбаясгалан ямар ч хамаагүй байх өө. Муу хэлүүлээл Оюук л эхлүүлж, дуусгасан ажлууд шд. Магтахдаа хүртэл учиртай магтмаар даа МАНаа

Avatar

Нэргүй 2023-10-06 202.55.188.39

Амарбаясгалан авлига хээл хахууль, хөгжлийн банкны хэрэг, нүүрсний хэрэг гээд маш олон хулгай, дээрэмтэй тэмцэж байгаа учраас хулгайчууд их дайрч байгаа нь аргагүй

Avatar

Jagaa 2023-10-06 202.55.188.107

Manaihan l hiij bha negnee doosh n tatdag zan n ter bhq yu

Avatar

Jagaa 2023-10-06 202.55.188.107

Nuuranii heregy ch awtobusni heregy ch hamaaralgu ym bnle shde

Avatar

Нэргүй 2023-10-06 103.108.94.235

Бүх будилаан, бүх юмны үзүүрт байгаа гэж боддог.

Avatar

Huyga 2023-10-06 202.55.188.125

Harluulah tusam n demjij bga

Avatar

zochin 2023-10-06 183.177.100.4

Nuurschidte jinhene temtsej bga hun shu

Avatar

Нэргүй 2023-10-06 82.144.201.2

АМАРБАЯСГАЛАНГ ХУРЛАН ЗАЙЛУУЛ !!!.

Avatar

Enerel 2023-10-06 103.11.192.34

Amarbaysgalan zailuul chinii amidral ulam doroitno shv, ene hun bga tuldaa l ashtaihan bn shv

Avatar

Нэргүй 2023-10-06 43.228.129.4

Сурах бичгийн тендер авах гээд явж байсан хүнийг толгой дээрээ гаргачихаар ямар байдагыг харж авцгаасан биз дээ

Avatar

Зочин 2023-10-06 103.212.119.186

МАН-д хулгай хийгээгүй, авилгал аваагүй хүн өдрийн од шиг, тэр тусмаа удирдлагад нь бүр байхгүй. Энэ хүн авилгалчдынхаа дотор эхний 10-т бичигднэ шүү…

Avatar

BATTULGA 2023-10-06 103.11.192.34

Ene hun chine harin awilgalchidtai temtsej bgashde

Avatar

Сүхболп 2023-10-06 202.55.188.104

Авилга авсан баримт нь байна уу. Харин ч төрд бугшсан МАНАН мафитай тэмцэж цөөхөн хүний нэг шүү. Эсэргээрээ авилгачдын булхай луйвар нь илрээд ирэхээр Амарбаясгаланг харлуулж байна шүү

Avatar

Зочин 2023-10-06 139.5.216.87

хоногоо хүлээж бгаа хулгайч манд ер нь хулгайч биш дарга өдрийн од шиг үлдсэн

Avatar

Зочин 2023-10-06 82.144.201.2

ЭНЭ ГЕНСЕК -ЭЭ ХУРДАН ЗАЙЛУУЛААЧ ОЮУН-ЭРДЭНЭ ЭЭ!!! ХОР НАЙРУУЛАГЧ, ХУЛГАЙЧ, ХУДАЛЧ ХЭЛЭХ ҮГ АЛГА…ЗАЙЛУУЛ, ЗАЙЛУУЛ БАС ДАХИН ЗАЙЛУУЛ!!!

Avatar

Зочин 2023-10-06 139.5.216.87

хоногоо хүлээж бгаа хэрэгтэн манд нэр цэвэр гишүүн өдрийн од шиг бгаа

Avatar

Нэргүй 2023-10-06 66.181.191.220

Үнэн өлөн цайрсан хорчин луйварчин л мандаад байдаг

Avatar

Саруул 2023-10-06 202.55.188.91

Луйвар хийсэн баримт байна уу. Яах гэж ингэж хулгайч луйварчидтай тэмцэж байгаа хүнийг харлуулж байдаг байнаө

Avatar

Иргэн 2023-10-06 202.126.90.79

АМАРБАЯСГАЛАНГ ЯВУУЛЧИХВАЛ АМРУУГАА ШОРОО ЧИХСЭНТЭЙ АДИЛХАН БОЛОХ БХДАА.

Avatar

Нэргүй 2023-10-06 216.38.195.74

– atgj;

Avatar

Uguu 2023-10-06 66.181.178.73

Улс төр, бизнесийн хүрээнийхэн мэдэлгүй дээ. Энэ бол оролцоогүй юм байхгүй , цавчаагүй үлдсэн юм ч байхгүй. Ямар сайндаа МАН ынхандаа ЖУНАЙ2 гэж хочлуулж явхав дээ.

Avatar

Нэргүй 2023-10-06 103.212.119.21

нүд нэг л бишээ

Avatar

Нэргүй 2023-10-06 66.181.179.172

ХҮРЭЛСҮХИЙН ХУЛГАЙН ХАМСААТАН=ЖДҮ +++++++

Avatar

зочид 2023-10-06 66.181.179.172

ЭНЭ ХАРХ НҮДТЭЙ ХН Ч ДЭЭ МУУ ЮМ БОЛГОНД НЭР НЬ ХОЛБОГДООСТОЙ, ЖДҮ-ГЭЭС ЭХЛЭЭД БОДИТ ХУЛАЙН МӨРТЭЙ ЭТГЭЭДДЭЭ

Avatar

Нэргүй 2023-10-06 66.181.177.148

Хүүкийн тавьсан бяцхан фюрер

Avatar

Нэргүй 2023-10-06 66.181.186.186

Энэ муу хулгайч нэг унавал хvчтэй унана даа. Хор найруулж едий хvрсэн н**ш доо

Avatar

Хотын унаган залуу 2023-10-06 203.23.49.75

Энэ э****з хулгайч хэнд хамаатай юм бэ

Avatar

Зочин 2023-10-06 103.212.119.71

Өөрөө бол оролцоогүй муу юм байхгүй, хар түүхийг урлаж байгаа, маш хүчтэй хорчин улстөрч. МАН-ын 60 тэрбумын хэргийн нэг гол эзэн мөн боловч хэрэг биштэнгүүт М.Энхболдийн бүлэглэлийн ар нурууруу хутга шаагаад У.Хүрэлсүхлүү урвачихсан. Энэ бол түүний том улстөрч болсон гараа. Амарбаясгалан бол АН-д дүрсэн МАН-ын урт хар гар, ЭТТ -д дүүгээ шургуулсан нүүрсчин, ЖДҮ-чин мөнөөс мөн. Одоохондоо тэр далдалж, бултаж чадаж буй.

Avatar

Зочин 2023-10-06 202.55.188.101

юу нь ч аймар бичдэн юм хаха, хүн харвал бараг итгэлээ баримт нотолгоотой юм бичээрэй хө

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж