МАН-ын УЗ рүү “угаадас" цацахын учир!

МАН-ын УЗ рүү “угаадас" цацахын учир!

МАН-ын УЗ рүү “угаадас" цацахын учир!

Ингэх л гээд байсан юм гэгчээр “ногоон автобус”-ны асуудлаас болж, хотын хоёр /Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар/ хосоороо хөтлөлцөөд огцорлоо. Тэдний оронд нь Х.Нямбаатар, Б.Дэлгэрсайхан нарыг “фронт” руу явуулах МАН-ын удирдах зөвлөлийн шийдвэрийг нарийн бичгийн дарга А.Ариунзаяа хэвлэлийнхэнд “сонордуулав”.

Ингээд хүйтний эрч нааашлах цагаар давхар дээлээ шувтлан дан дээлтэй үлдэж буй Х.Нямбаатар Улаанбаатарыг удирдах нь ойлгомжтой болж байна. Нэг сая гаруй хүн амтай нийслэл гэх их айлыг Х.Нямбаатар хэрхэн удирдах нь, тэнд очоод чихэр шиг эсвэл давс мэт шийдвэр гаргах үгүй нь дараагийн асуудал. Гэхдээ түүнийг тамга тэмдгээ авч сар болохыг хүлээлгүйгээр угаадас/өөрийнх нь хэлсэн үг/ цацахаас өөр аргагүй асуудал нь Монголд Үндсэн хууль нэгд үү, МАН-ын шийдвэр магнайд уу гэх асуулт.

Хэрэвзээ, Үндсэн хууль нэгд тавигддаг бол Х.Нямбаатарыг хотын даргаар томилох МАН-ын томилгоо Цэц дээр очоод унах биз. Харин МАН-ын шийдвэр нэгд гэвэл ардчилал  цаашдаа баяртай болох байх. Гээд манай цэц мөнгөтэй хүний захиалсан дууг л тоглодог.

Уг нь, Үндсэн хуульд суулгаж өгснөөр нийслэлийн Засаг даргын томилгоог эхлээд НИТХ-аар  хэлэлцээд, дэмжигдсэн хүний нэрийг Ерөнхий сайдад хүргүүлнэ. Ерөнхий сайд түүнийг нь батламжлах үүрэгтэй. Атал Ардын намын Удирдах зөвлөлийн гаргасан шийдвэр Монгол Улсын Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 2-т “…Засаг даргыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Хурлаас нэр дэвшүүлж, аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд; сум, дүүргийн Засаг даргыг харьяалах аймаг, нийслэлийн Засаг дарга; баг, хорооны Засаг даргыг харьяалах сум, дүүргийн Засаг дарга тус, тус дөрвөн жилийн хугацаагаар томилно” гэж заасантай зөрчилдөж байна.  Гэвчиг МАН анх удаа Үндсэн хуулийг давсан шийдвэр гаргаж байгаа юм биш. Жишээ нь,  Ховдын Засаг даргаар Э.Болормааг томилохдоо ч хүч түрэмгийлсэн нь орон нутгийнхны эсэргүүцэл, шүүмжлэлтэй нүүр тулж байлаа.

Түүнчлэн 2020 оны аравдугаар сард Д.Сумъяабазарыг УИХ-ын гишүүнээс нь чөлөөлөөгүй байхдаа хотын даргаар томилох шийдвэрийг МАН-ын Удирдах зөвлөлөөс гаргаж байв. Гэх мэтчилэн анхнаасаа л мордохын хазгай гэгчээр Үндсэн хууль зөрчсөн уг томилгооны үр дүнд нийслэлд авлига, хулгай цэцэглэсэн. Эцэстээ МАН “гарман дээрээ морио солих”-доо тулж байна.

Х.Нямбаатар “давс мэт шорвог” шийдвэрээр хотын асуудлуудыг цэгцлэх чадвартай, Засгийн газартай, тэр тусмаа Ерөнхий сайдтай хэл амаа ололцох хамгийн боломжит кандитат байлаа ч Үндсэн хуулийг давсан томилгоо хийвэл үндэсний аюулгүй байдалд алсдаа хортой ч байж мэднэ.

Нөгөө талаар Засгийн газраас санаачилсан  “Таван Ш” ажиллагаар нийслэлд  хэрэгжүүлэхээр “фронтод дайчлагдаж” буй Х.Нямбаатарын томилгооны талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Х.Нямбаатар  сайд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж, Улаанбаатар хотын Засаг даргын үүргийг дангаар гүйцэтгэнэ. Гэхдээ Засгийн газраас шийдвэр гаргаад нэг төрлийн Бүрэн эрхт төлөөлөгч /БЭТ/ хэлбэрээр ажиллах нөхцөлийг бий болгох юм. Улаанбаатар хотын түвшинд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал үйл ажиллагаа явуулж удирддаг. Төр засгийн зүгээс анхаарал хандуулж олон жил хуримтлагдан бугшсан идээ бээрийг шахахад, Засгийн газар бодлогын дэмжлэг үзүүлж бүх салбарын түвшинд анхаарал хандуулах зорилготой” гэж тайлбарласан.

Харамсалтай нь, Засгийн газар БЭТ томилохдоо 1991 оны БНМАУ-ын хуулийг баримтлаж байгаа нь ардчилсан Үндсэн хуультай харшилж буй. Жишээ нь 1991 оны уг хуульд “…Үйлдвэрийн газар, байгууллагад тогтоосон онцгой дэглэм, түүний хэрэгжилтийн явцыг сар бүр Улсын Бага Хурал, олон түмэнд мэдээлж байх, тухайн үйлдвэрийн газар, байгууллагад онцгой дэглэм тогтоосон нөхцөл байдал арилаагүй бол хугацааг нь сунгах тухай саналаа уул хугацаа дуусахаас 10 хоногийн өмнө БНМАУ-ын Бага Хуралд оруулж байхыг БНМАУ-ын Засгийн газарт даалгасугай. БНМАУ-ын Бага Хурал зайлшгүй шаардлагатай гэж үзвэл онцгой дэглэмийг нэг удаа 6 сар хүртэл хугацаагаар сунгаж болно” гэж заасан. Энэ хуулийг Засгийн газар мөрдөж байгаа нь коммунизмын сүг, сүүдрийг эргээд сэрээхийг хүсэв үү гэх хардлага ч дагуулж байна.

Сүүлийн жилүүдэд МАН системийн реформ хийхээр Үндсэн хуульд хоёр ч удаа гар дүрсэн. Чингэхдээ Монголд нүүрлэсэн засаглалын хямрал, авлига, хулгай, луйврын үндэс нь Үндсэн хууль гэж тайлбарлаж ч байлаа.  Эцэст нь МАН эцэг хуулийг хүссэнээрээ өөрчилсөн. Иргэд Үндсэн хуулийн хямрал үндсэндээ цэгцрэх тал руугаа орлоо гэж итгэсэн.

Анд нөхдийнхөө авлигатай хийх Л.Оюун-Эрдэнийн тэмцэлийг үгүйсгэхгүй. Гэвч, зорилго нь агуулгаа зөвтгөдөг үе ард үлдсэн. Системээ өөрчлөхийн тулд системээ гажуудуулах юм бол нуухыг авах гээд нүдийг нь сохлоход хүрнэ. МАН-д Х.Нямбаатар илүү эрхтэй байж болох ч эцэг хуулийг тэдэнд "элэглэх" эрх байхгүй билээ.

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

26 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-06 59.153.115.112

айхад аргал хөлөлнө.ямар их айдас үнэртэнэ вэ? айх л юмтай дагаа

Avatar

Нэргүй 2023-10-06 213.87.157.95

* Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Ард түмэн 2023-10-06 202.9.46.22

самьяабузрыг нянбактерээр сольж байгаа нь ман дашиншог болж байгаагийн шинж манын үйл ажиллагааг бүр мөсөн хориглох цог нь болсон урагшаа. данхан Толгойтоос хурдан салахгүй бол улс орон сүйрлээ шүү босцгоо

Avatar

Нэргүй 2023-10-06 66.181.168.8

ЁСТОЙ ӨӨ ХАЙХ ГЭЖ ЯДНА ГЭДЭГ ЧИНЬ ЭНЭ БАЙНА ДАА, НААД ТОМИЛГООН ДЭЭР ЧИНЬ ЯМАР Ч АСУУДАЛ БАЙХГҮЙ ПРОЦЕССИЙН АСУУДАЛ Ч БАЙХГҮЙ, ЭНИЙГ ЯРИАД ЮУ Ч ОЛЖ ДОЛООХГҮЙ

Avatar

Нэргүй 2023-10-06 202.179.21.250

та нар шиг долоогчидоос болж мгл сөнөөх хууль гууйл болж дууслаа

Avatar

Нэргүй 2023-10-06 59.153.115.182

Заа юу яаасны чинь тэр эцэг элэнцэг хууль олон юм бүү донгос хахир өвөл хаяанд ирлээ

Avatar

Иргэн 2023-10-06 66.181.177.226

Нямбаатар хотын дарга болох сургаар АН-ын зарим нөхөд өмдөндөө харваад эхэллээ дээ. Айх юм хийсэн л хүмүүс юм байна даа

Avatar

Нэргүй 2023-10-06 202.126.89.15

Юун АН п***а минь. МАН чинь л жийлцэж байна.

Avatar

zochi 2023-10-06 203.91.115.47

ardchilsan namiihan bitii gorid bas bitii ai…

Avatar

Нэргүй 2023-10-06 202.21.107.49

Ер нь тэгээд аймаг хот сумын иргэдийн хуралаа ч хэрэггүй албат болчихно энэ дээ Соц-ын үе шигээ дээрээсээ томилоод аваачаад залчихдаг зарчим руу удахгүй орох шинжтэй ИХ-ынхаа гишүүдээ аймагуудынхаа засаг ноёнгоор одоо тавьчихлдаа

Avatar

АЛТАА 2023-10-06 66.181.186.38

үНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧИЖ БАЙНА ГЭЖ БАЙГАА НӨХӨР ХУУЛИЙН МЭДЛЭГ УЛААН 00 НӨХӨР БАЙНА

Avatar

Даваа 2023-10-06 66.181.186.38

ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧИЖ БАЙНА ГЭЖ БИЧИЖ БАЙГАА НӨХӨР ХУУЛИЙН УЛААН 00 НӨХӨР БАЙНА.

Avatar

Нэргүй 2023-10-06 66.181.191.220

Хий попрохоос цаашгүй дүр үзүүлсэн новшнууд олон байна

Avatar

Нэргүй 2023-10-06 66.181.183.131

Хэн удирдах нь хамагүй ээ. Дэг журамтай болгох нь нэн тэргүүний асуудал

Avatar

ХУУЛЬЧ 2023-10-06 202.9.46.181

ЭХ ХҮҮЛЬД ЗААСАН АЖИЛЛАГАА ЯВАГДАЖ БАЙХАД ҮНДСЭН ХУУЛЬ ХУУЛИАС ГАДУУХ ҮЙЛ ЯВЦ ГЭХ ХАШАА ЮМ. ДОО..,,,ТЭРТЭЙ ТЭРГҮЙ ИРГЭДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧИД "МАН"- ын ОЛОНХИ төлөөлөгч байхад ЗАСАГ ДАРГАА НЭР ДЭШҮҮЛЖ СОНГОНО ШҮҮ ДЭЭ .,,,

Avatar

Zochin 2023-10-06 202.9.40.219

TOLGON KOMUUNIST z**l z**l

Avatar

Зөвлөх 2023-10-06 59.153.114.182

Эцэг хуулинд төрийн өмчийг хулгайлсан , үрэгдүүлсэн, идэж завшсан хулгайчуудадын талаар ямар заалт байдаг юм болоо. Энэ үндсэн хуулийг зөрчиж байгаа эсэхийг эхлээд тогтоочих оо их мэдэгч Эрхэс ээ. Дараа нь цэцэрхээрэй за

Avatar

иргэн 2023-10-06 103.57.95.130

МАН Улс төрийн Нам биш зүгээр Нам нэрээр халхавч хийсэн Зохмон байгуулалттай Гэмт хэргийн томоохон бүлэглэл,,,,,

Avatar

Зочин 2023-10-06 202.126.88.155

АН нам биш.Намын нэрээр халхавч хийсэн зохион байгуулалттай гэмт хэргийн томоохон бүлэглэл гэдгээ харин олон удаа харуулсан.Нацист фашистүүдийг дэмжигч харгис этгээдүүд

Avatar

Иргэн 2023-10-06 66.181.177.226

Эд нар бүр солиороод хий юм харцгаадаг болчихож. Хөөрхийс гэмт хэрэг нь илчлэгдээд сандралдаж байгааг нь ойлгож байнаа ойлгож байна ккк

Avatar

Нэргүй 2023-10-06 103.57.95.168

өөрийнхөө нам руу Данх л угаадаг цацаад байгаа шүү

Avatar

Зочин 2023-10-06 202.126.88.155

Ардчилагч нэртэй хулгайч луйварчид ,барууны угаадас горьдогсод, юу хийдгийг монголыг яаж сүйтгэдгийг иргэд мэднээ. Анхнаасаа л ямар ч ёс суртахуунгүй хог новшууд, танхай зэрлэг араатнууд, эд мөнгөний шуналтнуудаар эгнээгээ бүрдүүлсэн нийгэмд аюултай бүлэг этгээдүүд шүү дээ. Энэ мөн чанар нь одоо хэвээрээ, бусдыг гүтгэж доромжилж,нэр төрийг унагаж луйвар хийх санаатай мөөрөлдсөөр..

Avatar

Нэргүй 2023-10-06 59.153.86.200

Зул бөхөхөөсөө өмнө бадамладаг

Avatar

Буриад Зон 2023-10-06 66.181.161.157

Энэ нам хэзээ ч бөхөхгүй Улам гялалзах тавилантай ҮХЭРҮҮД ЭЭ

Avatar

Зочин 2023-10-06 103.212.119.186

Танд тэгвэл тэр коммунист, мафийн э****з засглалтай Оростоо амьдрах нь илүү тааламжтай байх болов уу???

Avatar

Зочин 2023-10-06 202.21.124.142

Намын хулгайн мөнгөөр хоолтойгоо яваа чамд л гялалзаж харагдах байх даа үхэр минь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж