Нийтийн тээвэр дэх мафийн бусармаг үйлдлүүд-I

Нийтийн тээвэр дэх мафийн бусармаг үйлдлүүд-I

Нийтийн тээвэр дэх мафийн бусармаг үйлдлүүд-I

“Ногоон” автобусны хэргээр хорихын хаалга татсан “Тэнүүн-Огоо” компанийн захирал А.Ганхуяг нийслэлийн Нийтийн тээврийн газрын үе үеийн удирдлагыг удирдаж иржээ. Түүний хууль бус үйлдлүүдийг хотын үе үеийн дарга нар хөхиүлэн дэмжиж ирсэн баримтуудыг дэлгэж байна.

  1. “Тэнүүн-Огоо” компани улсын төсвөөс 2009 онд хийсэн нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд 400 хуучин автобус оруулж ирсний 50-ийг нь авсан байдаг. Гэвч нэг ч төгрөг төлөөгүй. Тус компанид өгсөн 50 автобусны араас хэн ч хөөцөлдөөгүй бөгөөд 2009 оноос хойш 14 жил өнгөрчээ. А.Ганхуяг хэдхэн хоногийн өмнө баригдахдаа тэрхүү 50 автобусыг “Шалгарсан унаа” гэж тодорхойлсон. Энэ хугацаанд тэдгээр автобусны арлын дугаар, оныг засварлаж, бүртгүүлэн хуурамч бичиг баримт үйлдэн, залилан мэхэлж, хууль бусаар улсын төсвөөс санхүүжилт авч, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал үүссэн.
  2. А.Ганхуяг нийтийн тээврийн дарга асан Д.Отгонбаатарыг ашиг сонирхлын зөрчилдөөнөөс болж, зодож дарамталдаг байсан гэдгийг тухайн үеийн ойрын эх сурвалжууд баталж байгаа. Мөн “Тэнүүн-Огоо” компани нийслэлийн тээвэрт хаанчлалаа тогтоогоод байсныг Д.Отгонбаатар эсэргүүцсэн байх магадлалтай. Эсвэл авлига, ашиг сонирхлын зөрчилдөөн байсан уу гэдгийг хуулийнхан одоо шалгаж ил гаргах ёстой. Ямартай ч Д.Отгонбаатар 2017 онд ажлын албан өрөөндөө зодуулж, 3 сар эмнэлэгт хэвтсэн байдаг. Харин А.Ганхуяг ямар нэг ял зэмгүй өнгөрсөн. Удалгүй Д.Отгонбаатар ажлаа өгч, “Тэнүүн-Огоо” компанийн нөлөө нийтийн тээврийн салбарт улам тэлсэн. Д.Отгонбаатар 2016-2019 онд нийтийн тээврийн газрыг удирджээ.
  3. Д.Отгонбаатарын араас Нийслэлийн нийтийн тээврийн газрын даргаар Ч.Сайханбаяр томилогдов. Ч.Сайханбаяр нь цэвэр А.Ганхуягийн нөлөөний хүн гэдгийг нийтийн тээврийнхэн баталдаг. Тэрбээр 2019-2022 онд хотын нийтийн тээврийн салбарыг удирдахдаа парк шинэчлэлийн хүрээнд шинэ автобуснуудын худалдан авалтын эхлэлийг хийсэн. Өнөөдөр нийслэлийг донсолгоод буй “Улаан” болон “Ногоон” автобусны худалдан авалтын эхлэлийг тавьсан нөхөр гэж болно. “Тэнүүн-Огоо” компани тэр үеэс “Ногоон” автобус нийлүүлэх гэрээ хэлцлийг эхлүүлсэн байх нь. Ч.Сайханбаяр одоо Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргаар ажиллаж байгаа. Ийнхүү нэг газрын даргаас нөгөө газарт даргаар шилжихэд А.Ганхуягийн автобуснаас олсон хөрөнгө, нөлөө дэмжлэг болжээ.
  4. Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатар, хотын дарга Д.Сумъяабазар нарыг суудлаас нь ховхолсон “ногоон автобусны хэргээр шалгагдаж буй С.Жавхлантбаатар 2022 оноос Нийслэлийн нийтийн тээврийн газрыг удирдах болов. Түүнээс хойш “Тэнүүн-Огоо” компанийн луйврын автобусны хэргүүд ил болж, С.Жавхлантбаатар өөрийгөө хутгалан амиа хорлохыг завдсан. С.Жавлантбаатар нь Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн тасгийг олон жил удирдсан, хурандаа цолтой нэгэн. Тэтгэвэрт гараад байсан түүнийг Д.Сумъяабазар нийтийн тээврийн газрын даргаар томилсон нь өнөөдрийн байдалд хүргэсэн. Яагаад гэвэл, шинэ автобус худалдан авах гэрээ 2022 оны аравдугаар сараас хойш зурагдаж байлаа.
  5. Хотын дарга Д.Сумъяабазар “Тэнүүн-Огоо” компаниас хуучин автобус худалдаж авсан асуудлаас болж огцрох үедээ Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалангаар зуучлуулан анх А.Ганхуяг гэдэг хүнтэй уулзсан гэж хэлсэн. Тэгвэл Д.Амарбаясгалан үүнд тайлбар хийхдээ, А.Ганхуяг гэдэг хүнтэй уулзаж байгаагүй. Түүнийг Дарханаас гаралтай улстөрчид ивээлдээ байлгадаг гэх үг унагаасан юм. Гэтэл “Тэнүүн-Огоо”-гийн “но-той ногоон” автобуснаас болж, ёс зүйн хариуцлага хүлээж буй нэрээр үтэр түргэн ажлаа өгсөн нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар Дархан хотоос гаралтай улстөрч байж таарсан. Мөн төрийн худалдан авалтын хамгийн гол албан тушаалтан Сангийн сайд Б.Жавхлан Дарханаас сонгогдсон гэх мэт А.Ганхуягийг тойрсон улс төр өрнөж байна.  А.Ганхуяг нийслэлд чанаргүй автобус өндөр үнээр шахсан гэх хэргээр хоригдож байгаа бөгөөд нийтийн тээвэр дэх мафийн толгойлогчоор тодров. Тэрбээр “ногоон” автобусны санхүүжилтэд 60 тэрбум төгрөг авсан гэх. Тэр мөнгө солонгос брэндийн нэр барьсан Вьетнам дахь хуурамч үйлдвэрийн данс руу ороод алга болсон.

Авлигатай тэмцэх газар, Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах албаны хамтарсан ажлын хэсэг сүүлийн өдрүүдэд “ногоон” автобусны гэх хавтаст хэрэг нээн ажиллаж эхэлсэн. Энэ хүрээнд “Тэнүүн-Огоо” компанийн захирал А.Ганхуяг болон зөвлөх инженер Ж.Эрдэнэбат, нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын хэлтсийн дарга Б.Түмэнжаргал, мэргэжилтэн Ш.Баярсүх нарыг цагдан хориод байгаа юм.

Харин 2016 оноос хойш өнөөдрийг хүртэл нийслэлийн нийтийн тээврийг удирдсан Д.Отгонбаатар, Ч.Сайханбаяр сул чөлөөтэй зугаалж, С.Жавхлантбаатар өөрийгөө хороохыг завдан эмнэлэгт хэвтэж буй.

Ер нь нийслэлийн тээврийн салбарт нийт 17 компани үйл ажиллагаа явуулдаг гэх ч “Тэнүүн-Огоо”, “Эрдэм транс”, “Сутайн буянт” гэсэн 3 компани ноёлсоор ирсэн. Түүнчлэн энэ салбарт 3 холбоо үйл ажиллагаа явуулж байгаа нэртэй ч “Тэнүүн-Огоо” компанийн захирал А.Ганхуягийн нөлөөний “Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо”, 135 хуучин автосны хэрэгт ороод буй “Эрдэм транс” тэргүүтэй компаниудын нэгдэл “Онц тээвэрчин холбоо” төрийн хамаг тендерийг хамдаг.  Бид дараагийн удаа “Эрдэм транс” компанийн хуучин автобус нийлүүлж ирсэн  түүх болон Хятадын “улаан” автобусны тендер шалгаруулалтын талаар мэдээлэх болно.

Д.Мягмардорж

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
14
БурууБуруу
3
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

41 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Боогий 2023-10-05 202.126.88.104

МОНГОЛЧУУДЫГ ХОХИРООСОН СОЛОНГОС УБАА НАР АРИУХАН АМЬТАД УУ, ТЭНЭГТ СО ГИЙН ЭСРЭГ ТОМ ДУУЛИАН ДЭЛХИЙ ДАХИНД ҮҮСГЭЖ ЧАДАРГҮЙ БАЙЖ .
ДАХИАД Л ХУЛХИДУУЛНА ШҮҮ.
НЭГНЭЭ ХЭМЛЭЖ БАЙХААР СОЛОНГОСУУД РУУГАА ДАЙРААЧ ЭЭ. убаа нарт буруугүй юу айн.
МОНГОЛЧУУД СО НАРТ ХУЛХИДУУЛЧИХААД БАЙНА ХӨӨЕ

Avatar

Боогий 2023-10-05 202.126.88.104

Мотор нь цохьсон бол санаатай хорлон сүйтгэх ажиллагаа явуулж моторыг нь эвдсэн байх гэж хардаж байна өө

Avatar

Нэргүй 2023-10-05 103.212.116.165

энэ ганхуяг бол олон муу юм хсэн хулгайч уул нь бол жинхжн эруугийн элмёнт гол нь мөнгтэй болсон л ба хун зодно гуйуэтгэх ажилшаа явуулан тэрэндээ таарсан чагнах сонсох төхөарөмж ихтэй хажуудаа хакёрчинтай атг тёг эцг давхар тагнаж бдаг бусдыг шантаажилан монгол улсыг зарьж идэхээс буцахгуй болсон хулгайч олон жилийх нь луйварыг шалгаж шоронд явуулах хэрэгтэй дээ

Avatar

Нэргүй 2023-10-05 66.181.185.56

энэ бузар хулгайчдыг цаазаар аваач э, төр нь үүнийг хийж чадкүй бол цаазлах хүн олдоно шү. эдэнтэй нялуураад байх шаардлага үгүй

Avatar

Үнэн 2023-10-05 202.55.188.115

Цагдаа нар өөрсдөө жинхэнэ архичин хулгайёууд бдаг.

Avatar

Нэргүй 2023-10-05 202.126.88.210

энэ хүүрнүүдээр Монгол дутахгүй. алаад өгөөч

Avatar

Нэргүй 2023-10-05 202.126.94.84

Хуучин ямбий автуус оруулж УБ ын 2 сая иргэнийг уушиггүй болгож насаар нь хорлосон гай нууд

Avatar

Нэргүй 2023-10-05 66.181.178.110

мэдээж амташсан хэрээ арван гурав нахьсан байгаа наадахаа сайн шалгаж ял өгөөрэй шийтгэл багаддагаас л өнөөгийн монголын бүх муу муухай бугшиж улс маанаь мөхөхөд хүрч байгаа

Avatar

Нэргүй 2023-10-05 202.126.90.62

Авилагч хулгайч нар дэндүү даварсан байна. Ул үндсээр нь сайтар шалгаж бүх луйврыг нь ил болго, өнгөрсөн хугацаанд тэдний гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг бүгдийг хурааж хамтран оролцсон холбогдох бүх хүмүүст хуулийн хатуу хариуцлага тооц.

Avatar

Нэргүй 2023-10-05 66.181.186.92

Энэ цагдаа нар улс төрд их орох юм. Тиймээс цагдаагийн сургуулийн босго оноог өндөрсгөж дөнгүүр толгойтой хүнийг шилж авч байхгүй бол одоогийн энэ боловсролын тогтолцоогоор бол эрийн муу л цагдаа болдог шүү.

Avatar

Gir 2023-10-05 45.154.108.18

Монголд хууль хэрэгжидэггүй, өнөөдрийн ийм байдалд хүрсэн. Дарга нэртэй бүгд хулгайч, залилан, хүчингийн гэмт хэрэгтнүүд. Одоо зүгээр хуцалдаад байх биш ажлаа хий, Хариуцлага хуулиа хэрэгжүүл. Хулгайч гэмт хэрэгтнүүд хаана байх ёстой тэндээ л байх ёстой.

Avatar

Нэргүй 2023-10-05 172.56.104.194

Odoo tomilogdoj baigaa Delgersaikhan n bas neg hulgaich

Avatar

Hog shuurdegch 2023-10-05 103.57.95.84

hog shuurdegch mashin 1900 am dollar unwer abaad 125000 000 shahsan ….tal ni sumyabazar absan baikhaa

Avatar

Нэргүй 2023-10-05 103.212.118.146

30DEESH SEKSY VAWALDGCH80955877

Avatar

Нэргүй 2023-10-05 103.212.118.146

ANYSDNA 33DEESH80955877

Avatar

Нэргүй 2023-10-05 59.153.115.111

НЭг хувийн компаний захирал улсын дарга нарыг зодоод л яасан даварцан гар вэ, хандыг нь дараад өгөөч . Худагт 25 жил хатаа…

Avatar

Зочин 2023-10-05 59.153.114.71

Сургуулиын шар, нийтийн тээврийн улаан, ногоон гээд автобуснуудын араас явбал их л юм дуулдахын бна

Avatar

Нэргүй 2023-10-05 213.87.154.49

~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Man 2023-10-05 59.153.112.11

ajliin uruund ni zodoj ntr

Avatar

Нэргүй 2023-10-05 68.146.199.167

Ene tenuun ogoogiin boss chine reketchin mafi um bishuu

Avatar

Нэргүй 2023-10-05 202.9.41.19

хотыг сүйрүүлсэн хурган дарга нарын бүх хөрөнгийг хурааж ялыг нь эдлүүл.Эд нарыг хамгаалагчдыг илрүүл.Ганц тээвэр биш шүү.

Avatar

Нэргүй 2023-10-05 103.212.118.146

ANYSN SEKSEER8095587 AXTAI

Avatar

иргэн.. 2023-10-05 202.21.108.31

МАН намын нэр зүүсэн луйварчид… МАН гишүүн ..нэр дэвшигдсэн хүнээс 2024 оны сонгуульд нэг хүнийг бүү сонгоорой……Бас л МӨНГӨ идэх дуртай …НЭГЭН гарна шүү… АРД ЗОН минь одоо сайн хараа биз дээ.Мөнгө идэж байгаа хүмүүсийг нь….

Avatar

Нэргүй 2023-10-05 59.153.115.111

Хулгайч авилгачдыг БУУДЧИХ

Avatar

Нэргүй 2023-10-05 188.162.254.111

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олохгуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!!

Avatar

Нэргүй 2023-10-05 103.57.95.101

Ene xulgaichuud Daewoo companyig dampuuruulchixsan uu. Mongol Ix xurliin gishuun ni undesten damnasan company-iig oroldoe barag daramtlae geed yariad medeelel yavsan shuu. Doping, avilga, xulgai, luivar, erxtnii naimaa nevt shingesen mongoliin udirdlaguud delxii dayar nugel xiisen yum baina daa. Ed nar ajil xudulmur gedgiig ogt oilgoxgui yum baina. Ed nar Medlegt undeslen business yavagdaggiig ch oilgoxgui yum baina. Deed bolovsroliin baiguullaga ni iim xulgai luivriin yum zaadag yum bish biz.

Avatar

Зураач Лондон 2023-10-05 90.208.245.113

Бас нөгөө нэг шар автуусны хэрэг юу болсон бэ?

Avatar

ЖДҮ-Чин Я.Содбаатар ЯЛТАН ХҮРЭЛСҮХ Иргэнд 2023-10-05 146.70.190.22

Шөнө ажлын бус цагаар, амралтын өдөр архиа гудраад утсаараа, ордонд 3 давхарт дуудаж ЭМЭГТЭЙ-н иргэний эрх чөлөөний эсрэг гэмт үйлдлүүд, ноён зарцын хэлбэртэй харьцаатай, бүдүүлэг, “луйврын”сонгуулийн ерөнхийлөгч нэртэй Ухна овогт ХҮРЭЛСҮХ (1968 он) бузар энергитэй дарамтаа зогсоо, буцаад ЗГазарт нь ажиллуул ялтанаа!!!! ЯЛТАНЫ Тамгын гзрын Шагналын тасгийн дарга Ө.Мөнгөнцэцэг-ийн /1986/ амь нас ЯЛТАН чинийхээс үнэ цэнэтэй Ухна ХҮРЭЛСҮХ 14 тэрбумын БАНКНЫ казиночин бас хулгайч НҮҮРСЧИН

Avatar

Zochin 2023-10-05 103.212.119.181

Энэ юу ч биш ухвал дэндүү их булхай байгаа

Avatar

Нэргүй 2023-10-05 59.153.115.20

энэ автобус компаниуд олон жил улсаас мөнгө хусч бнадаа

Avatar

Нэргүй 2023-10-05 103.212.116.97

ийм новшнуудыг буудаж алаач ээ. Цаазын ялыг сэргээх хэрэгтэй байна. Сүүлийн жилүүдэд аймшгийн хэргүүд ар араасаа гарах болсон. Тарвардоржийн тарьсан гай ёстой хат мөртэй юм.

Avatar

Ge 2023-10-05 66.181.189.132

Сумьяабазар ичиж амьдар үйлээ эдлэнэн

Avatar

leer 2023-10-05 180.149.98.126

мөнх-эрдэнэ ядарсан хүмүүст мөнгө тарааж байсан шүү Эд нэр яачихсан шуналтай улс вэ Жинхэнэ бузрууд

Avatar

Өрөө нөхөн төлүүлж авах 2023-10-05 202.21.108.21

Цаазлах хэрэггүй, хөрөнгийг нь хурааж, өр авлагаа барагдуулж авах нь үр дүнтэй

Avatar

zochin 2023-10-05 142.114.7.208

Үйлийн үр гэдэг нь гэмт xэргийг xаацайлсан үг үйлдэл түс тас баривчлаад төлбөрийг нь төлүүлээд үгүй бол цаазалдаг бол xэн вх ингэxгүй !!!

Avatar

zochin 2023-10-05 142.114.7.208

ЦААЗЫН ЯЛЫГ УСТГАСАН НЬ ЭНЭ АЙЖ ИЧИXИЙГ МЭДЭXГҮЙ ДЭЭРМИЙН НИЙГМИЙГ ЦОГЦЛУУЛСАН XЭРЭГ !!!

Avatar

Уншигч 2023-10-05 5.115.81.108

цаазын ялыг сэргээгээд бүгдийг цаазлах хуультай. Элбэг-дорж дурак цаазын ялийг үгүй хийснээс болж Монголын авилга, хулгайчид даварч байна даа.

Avatar

Нэргүй 2023-10-05 66.181.188.183

Гэр хорооллынхон хуучин автобуснуудтайгаа дэлбэ үсрэнэ биз. Гэр хорооллынхон тэртээ тэргүй ажил хийхийн төлөө бус, харин орон сууцны хүмүүсийн араас хөөцөлдөхийн тулд автобусаар явдаг юм.

Avatar

Нэргүй 2023-10-05 66.181.189.84

Ар дахь албан тушаалтан акулуудыг нь нэрлээч

Avatar

Нийтийн тээврийн салбарын хүн 2023-10-05 192.82.92.204

С.Жавхлантбаатар бол Ганхуягийн суганы үс шүүдээ, Замын цагдаагийн газрын дэд дарга байхдаа Ганхуягийн оруулж ирсэн гүйлтээс гарсан хуучин автобусын аралын дугаарыг сольдог байсан, үүнийг нийтийн тээврийн жолоочоос эхлээд цэвэрлэгч хүртэл бүх хүн мэддэг боловч рекетчин Ганхуягаас айгаад дугардаггүй байсан. Дээр дурьдсан тээврийн дарга байсан Отгонбаатарт өмнө өгсөн авилгалыг барьцаалж өөртэй давуу байдалтай шийдвэр гаргуулах гэж хэвтэрт ортор зодсон үнэнш дээ. Харин Сайханбаярыг мэдэхгүй юм.

Avatar

Иргүн 2023-10-05 202.179.26.188

Луйварчид.Карма гэж 1 юм бдаг шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж