“Дэд Тэргүүн бүтэц”: Амьдрал заавартайгаа ирдэг үү?

Хуучирсан мэдээ: 2023.10.06-нд нийтлэгдсэн

ШИНЭ НОМ

“Дэд Тэргүүн бүтэц”: Амьдрал заавартайгаа ирдэг үү?

“Дэд Тэргүүн бүтэц”: Амьдрал заавартайгаа ирдэг үү?

Ер нь амьдрал заавартайгаа ирдэг үү эсвэл гэдэг асуултад хариулт өгөх нэгэн номыг энэ удаагийн “ШИНЭ НОМ”  буландаа онцолж байна.


Уншигч та бүхэн номын дэлгүүрийн тавиур дээрээс “Дэд Тэргүүн бүтэц” хэмээх авсаархан номыг анзаарсан, харсан байх. Нийгмийн шинжлэх ухаан, философи гэхээр биднээс, бидний өдөр тутмаас хол хөндий сэдэв шиг боловч энэ бүхэн бидний өдөр тутмын амьдралын хэв шинж, үйлдэл, мэдлэг чадвар, хэлэх үгнээс л үндэслэсэн том ухагдахуун юм. Номын дэлгүүрт хамгийн "муу борлуулалттай" ном ч энэ төрлийн сэдвийн ном гэхэд хилсдэхгүй л болов уу. Мэргэжлийн, сонирхогч, шимтэн уншигчдын тухай энд дурдаагүйг онцлоё.

Ерөөсөө бидний нийгэм, бид хаашаа чиглэх ёстой, юунд хүрч, нийтээрээ үнэт зүйлээ тодорхойлохоос эхэлнэ. Олон сая "би"-ээс илүү нэгдмэл ухаан, хүрээлэн буй орчноосоо, өөрөөсөө юу олж харж, амьдралын зааврыг ойлгоход тань том туслагч болох ном гэж тодорхойлоё.

Тэргүүн бүтэц гэж юу болох нэгдмэл оюун ухаан гэж юу болох гэх мэт таны ойлголтоос хол сэдэв боловч бид өнөөдөр хэн бэ, цаашид яаж, хэрхэн амьдрах вэ,  бидний нэгдмэл байдал, оюун ухаан чухам хаана оршдог вэ гэх философийн шинжлэх ухааны ойлголтуудыг яг л таны өдөр тутам тохиолддог, үздэг хардаг, харилцааны зүйлс дээр тулгуурлсан маш “хөнгөн” бичсэн ном гэж тодорхойлж болно.

Монголчуудын үнэт зүйл юу вэ, бид ер нь юун дээр нэгдмэл байж чаддаг вэ гэдэг асуултад маш ойлгомжтой байдлаар хариулсан хэрэглээний философийн ном юм.

Нэгдмэл ухаан, ухаан, материаллаг ба хийсвэр, шинжлэх ухаан, соёлын элемент, ажилтайгаа харьцах ухаан, мэдээлэлтэй харьцах ухаан,  төртэй харьцах ухаан гээд өмнөтгөлийг нь харвал философийн, хүнд сэдэв мэт боловч өдөр тутмын бидний амьдралд тохиолддог, зохиогчийн өөрийн туулсан, сонссон, судалсан бүхнийг ойлгомжтой байдлаар бичсэн нь “Амьдрал ер нь заавартайгаа ирдэг үү”, монголчуудын нэгдмэл ухаан гэж юу болох, үнэт зүйл нь юу вэ, бид хэрхэн амьдарч, алсарч ирсэн зэргийг товчлон хүүрнэжээ.

Ганцхан жишээ, 

"БИД" ЭЭС "БИ" РҮҮ

"Хүн төрөлхтөний хамгийн чухал нээлтийг нэрлэ" гэвэл та юу гэх вэ? Дугуй, гал, интернет зэргийг нэрлэх нь олон. Харин нийгмийн шинжлэх ухаанд ойр хүмүүс бол хүн гэдэг амьтан бий болж, байгаль, цаг уурын хатуу ширүүнийг даван туулахад хамт олон буюу сүрэг хамгаас чухал байсан. Зэрлэг байгальд хүн өнөөдөр ч ганцаараа удаан амьд явах хэцүү. Харин олуулаа, сүргээрээ явбал учиртай. Тиймээс хүний оюун санаанд "бид, манай, бүгдээрээ" гэдэг ойлголт хамгийн түрүүнд суужээ. Харин тохилог сууцанд амьдарч, буу шийдэм агсч, багаж техник хэрэглэдэг болсон хүнд бүлэг, сүрэг гэдэг зүйл урьдынх шиг чухал байхаа больж эхэлсэн. Ингээд хүн "бид, манай, бүгдээрээ" гэдгийг задалж "би, миний, ганцаараа" гэх шинэ ойлголтыг бий болгожээ. Ингээл харвал  "би, миний, ганцаараа" гэдэг ойлголт бол хүн төрөлхтөний хамгийн чухал нээлт юм гэж хэлэх хүмүүс цөөнгүй гарах болно. Ингэж хүний нийгэм хэдэн тэрбум "би, би, би" гэсэн бичил хэсгүүдэд хуваагдсан.

Энэ мэтчилэн нийгмийн шинжлэх ухаан, нийгмийн бүтэц, амьдрах заавар зэрэг философийн дүн шинжилгээгээр хариулт өгчээ.

Зохиогчийн бичсэн хэлбэр нь уншиж байсан номуудыг бодвол ойлгомжтой авсаархан. Олон хуудас нурших бус энгийн үгээр, өдөр тутмын үйлдэл, харилцаан дээр тулгаарласан нь шүүрч аваад л дуусгачих боломжтой бас сонирхолтой. Мэдээж, авсаархан ном, шимтэн уншигчдад хөнгөн юм шиг санагдах ч өдөр тутмын бодит харилцаа, яриа, ерөөс энэ хүний нийгмийн философи нь юу гэдэгт л танд нэгийг бодогдуулж чадна гэдэг итгэлтэй байна.

Т.ОД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж