Ханжоу-2022: С.Жамбалцамц 1990 оноос хойш хүлээсэн медалийг авчирлаа

Ханжоу-2022

Ханжоу-2022: С.Жамбалцамц 1990 оноос хойш хүлээсэн медалийг авчирлаа

Ханжоу-2022: С.Жамбалцамц 1990 оноос хойш хүлээсэн медалийг авчирлаа

Ханжоу хотод болж буй Азийн зуны спортын 19 дүгээр наадмын 13 дахь өдөр дугуйн засмал замын эрэгтэйчүүдийн бөөн гараатай уралдаан боллоо. Тус уралдаанд Монголын дөрвөн тамирчин өрсөлдөхөд С.Жамбалцамц 4:31.11 цагийн амжилтаар хүрэл медаль хүртэв. Энэ төрөлд Казахстаны дугуйчид болох Евгени Федоров, Алексей Луценко нар 4:25.29 цагаар алт, мөнгөн медаль зүүжээ.

С.Жамбалцамц олимпийн наадамд оролцох эрхийн оноогоо ахиулсан ба олимпод уралдах дугуйчдыг энэ сарын 17-нд албан ёсоор зарлах юм. Тэрбээр 1990 оноос хойш тасарсан Азийн наадмын медалийг эх орондоо авчирч, Азийн наадмын тав дахь медалийн эзэн боллоо. Хамгийн сүүлд “Бээжин-1990” Азийн зуны спортын наадмын бөөн гараатай төрөлд Д.Төмөр-Очир хүрэл медаль хүртэж байсан бол тус наадмын багийн төрөлд мөнгөн медаль хүртэж байв.

Харин үүнээс өмнө “Теран-1974” Азийн наадмын багийн төрөлд мөнгө, “Дели-1982” Азийн наадмын бөөн гараатай төрөлд Ц.Ганболд мөнгөн медаль хүртэж байлаа.

Монголын бусад дугуйчдын хувьд Б.Тэгшбаяр 4:36:16 цагаар барианд орсноор 35-д жагслаа.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Вадаа. 2023-10-05 66.181.180.133

Хэдэн км зайд хэдэн тамирчин уралдсан, ямарч мэдээлэл байхгуй, миний ойлгосноор 3-н тамирчин стадион дотор 4 цаг гаран уралдаж нэг нь түрүүлсийм аа даа.

Avatar

JIRIIN IRGEN 2023-10-05 202.126.90.156

ENE UNXEER URAMTAI URALDSAN SHUU BAYR XURGIII

Avatar

Нэргүй 2023-10-05 213.87.154.49

~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-10-05 66.181.160.13

Баяр хүргэе Тамирчин бүр ялангуяа тэмцээнд оролцож байгаа дугуйчид хүн бүр л түрүүлэх найдвар өвөртөлсөн, цаана цаанаасаа шалгарч ирсэн байдаг . Тийм болохоор амжилт гаргасан тамирчиндаа дахин дахин баяр хүргэе

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж