Б.Зоригтбаатар төрсөн нутагтаа адуучин тэмцээн зохион байгуулжээ

Б.Зоригтбаатар төрсөн нутагтаа адуучин тэмцээн зохион байгуулжээ

Б.Зоригтбаатар төрсөн нутагтаа адуучин тэмцээн зохион байгуулжээ

Монгол Улсын харцага, Даншиг наадмын арслан Б.Зоригтбаатар өөрийн төрж, өссөн нутаг Архангай аймгийн Батцэнгэл сум, Цац багийн Онцгой хэмээх газар "Даншигийн хийморь" адуучин эрсийн тэмцээнийг зохион байгуулжээ. Адуучин тэмцээнд Архангай аймгаас төрөн гарсан улсын арслан Р.Пүрэвдагва тэргүүтэй бөхчүүд урилгаар очсон байна. Үндэсний бөх сонирхогчид улсын харцага Б.Зоригтбаатарыг “цахилгаан Зоригоо” гэх нь бий.  Нэг "салхилвал" арга мэхнийх нь учрыг олно гэдэг амаргүй гэлцдэг. Тэрбээр энэ жилийн Үндэсний баяр наадмын түрүү бөхийн тоонд багтаж байсан ч хүчит бөхийн барилдааны дөрвийн даваанд нутгийн найз цэргийн арслан Л.Отгонбаатартай оноолт тааран барилдаж, өвдөг шороодсон юм.

"Монголчуудын өв соёлын Даншиг наадам-Хүрээ цам 2023" наадмын хүчит бөхийн барилдаанд Архангай аймгийн Батцэнгэл сумын харъяат улсын харцага Б.Зоригтбаатар /2023.08.06/найм даван түрүүлж, Даншигийн арслан цол хүртсэн. Б.Зоригтбаатар нь 28 настай бөгөөд 2013 онд сумын заан, 2016 онд цэргийн начин, 2017 онд аймгийн харцага, 2018 онд аймгийн арслан цол хүртэж байжээ. Өнгөрсөн 2020 оны Үндэсний их баяр наадмаар Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Батсүхийн Зоригтбаатар улсын харцага цол хүртсэн.

Улсын наадмын дэвжээнд

  • 2016-Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадамд аймгийн хурц арслан Б.Мижидсүрэнгээр гурав давж, дөрвийн даваанд улсын аварга С.Мөнхбатад өвдөг шороодсон.
  • 2020-Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадамд улсын начин Б.Бадамсүрэнгээр дөрөв, цэргийн арслан Г.Жамбалдоржоор тав, аймгийн арслан Д.Хүдэрбулгатай тунан зургаа давж "Улсын харцага" цол хүртсэн.
  • 2022-Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан Д.Аззаяагаар дөрөв, аймгийн арслан Т.Сайханжаргалаар тав, аймгийн хурц арслан Б.Лхагвадоржоор зургаа давж чимэг нэмсэн.

Аймгийн наадмын дэвжээнд

  • 2016-Бүх цэргийн баяр наадамд тав давж шөвгөрөн "Цэргийн начин" цол хүртсэн.
  • 2017-Архангай аймгийн баяр наадамд зургаа давж шөвгөрөн " Аймгийн харцага " цол хүртсэн.
  • 2018-Налайх дүүргийн баяр наадамд аймгийн заан Б.Түмэндэмбэрэлд өвдөг шороодон үзүүрлэж аймгийн заан цол хүртсэн.
  • 2018-Орхон аймгийн баяр наадамд аймгийн харцага О.Мөнх-Ирээдүйгээр найм даван түрүүлж аймгийн арслан цол хүртсэн.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хангай 2023-10-05 103.57.95.178

Та их цариалаг сайн бөх шүү

Avatar

Нэргүй 2023-10-05 103.57.92.222

Жинхэнэ допин гар чинь энэ дээ

Avatar

Нэргүй 2023-10-05 213.87.154.49

~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-10-05 202.55.188.38

цул допинг

Avatar

Зочин 2023-10-05 202.55.188.38

энэ нөхрөөс допингийн шинжилгээ авах.хэрэгтэй

Avatar

Нэргүй 2023-10-05 202.126.89.180

Допингоос цэвэрхэн мултарсан шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж