ЦЕГ: Охиныг эрэн хайх ажиллагааг машин, нисдэг тэргээр хийж байна

ЦЕГ: Охиныг эрэн хайх ажиллагааг машин, нисдэг тэргээр хийж байна

ЦЕГ: Охиныг эрэн хайх ажиллагааг машин, нисдэг тэргээр хийж байна

Дорноговь аймагт сураггүй алга болсон хүүхдийн эрлийн ажиллагааны талаар өнөөдөр /2023.10.05/ ХНХЯ, ГБХЗХГ, ЦЕГ-аас хамтран мэдээлэл хийлээ.


"2012-2021 ОНД НИЙТ 10 МЯНГАН КАМЕРЫГ СУУРИЛУУЛСНААС 50 ХУВЬ НЬ ӨНӨӨДӨР АЖИЛЛАЖ БАЙНА"

Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Г.Арсланхуяг:

-Дорноговь аймагт сураггүй алга болсон охины эрэн сурвалжлах ажиллагааг Дорноговь аймгийн Мандах сумаас Өмнөговь аймгийн Манлай сумын хооронд өргөн цар хүрээнд үргэлжилж байна. Өмнөговь, Дорноговь аймгийн цагдаа болон онцгой байдлын алба хаагчид охиныг эрэн хайх ажлыг хийж байна. Ажиллагааг автомашинаар болон нисдэг тэргээр хийж байгаа бөгөөд зэргэлдээ сум, аймгийн нутаг дэвсгэрийг хамарч хийж байгаа. Хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид эх сурвалж нь тодорхойгүй мэдээллийг олон нийтэд түгээхгүй байхыг хүсч, уриалъя. Мэдээллийг үнэн зөвөөр нь, баттай эх сурвалжаар авч, мэдээлэх нь зүйтэй.

Манай Дотоодын хяналтын аюулгүй газраас шалгалт явуулж, алдаатай мэдээлэл цацсан ажилтанд арга  хэмжээ авна.

Мөрдөн байцаалтын мэдээ мэдээллийг олж авсан хүн, алба хаагч прокурорын зөвшөөрлөөр олон нийтэд мэдээлэх ёстой. Сэжигтэн өөрийгөө хутгалсан гэх бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан байсан. Энэ бичлэгийг албаныхан шалгаж байгаа. Гэмт хэргийн талаарх мэдээллийг мэдээлэхийн тулд прокуророос зөвшөөрөл авч, мэдээлэх боломжтой гэж үзсэн хэмжээнд мэдээлэл өгдөг гэдгийг ойлгох хэрэгтэй.

Хүүхэд гэмт хэргийн улмаас хохирох явдал хамгийн ноцтой байдаг. Өнөөдөр мөрдөн шалгах ажиллагаа, эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Дорноговь аймагт камер суурилуулсан ч хангалтгүй хэмжээнд байгаа. Манай орны цаг уур эрс тэс учраас амархан эвдэрдэг. Гадаад орнуудад хоёр жил тутам камерыг сольж, шинэчилж байдаг. Үнэ өртөг нь өндөр байдаг. Гэхдээ сүүлийн жилүүдэд камержуулалтын асуудал ихээхэн шаардлагыг орон нутгийн өөрөө удирдах байгууллагад хүргүүлж байгаа.  Улаанбаатар хотын төв хэсгээр гэхэд 300 гаруй камер байгаа. Орон зайн алдагдалгүй ногоон бүсийг цагдаа хянаж байдаг. Энэ бүсэд гарсан гэмт хэрэг 70 орчим хувийн илрүүлэлтээр ахиж, гарч болзошгүй гэмт хэрэг 80 хувиар буурсан байдаг. Хүүхэд алга болсон гэх хэргийг камераар шүүж илрүүлдэг. Бараг 17-18 камер дамжин шүүж, илрүүлэх тохиолдол байгаа.

Тоо хэлэхэд 2012-2021 онд нийт 10 мянган камерыг суурилуулснаас 50 хувь нь өнөөдөр ажиллаж байна.

Гэр бүлийн хүрээнд гарсан зөрчлийг бүртгэж, кейс бүрийг санжуулаад нэг жил болж байна. Хороо дүүргийн мэргэжилтнүүдтэй байнга хамтран ажилладаг. Мөн эцэг эхийн хараа хяналт чухал байгааг онцлон хэлмээр байна. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, бага насны хүүхдэд хүчирхийлэл үйлдсэн этгээдийг ил тод мэдээлж, вэб сайтад байршуулдаг болно. Тээврийн цагдаагийн алба цагдаагийн байгууллагын нэг нэгж учраас бүрэн чадлаараа дайчлагдан ажиллаж байгаа. Насанд хүрээгүй хүүхэд алга болсон тохиолдолд шууд эрэн хайх ажиллагааг эхлүүлдэг" гэдэг мэдээллийг өглөө.

"ХҮЧИРХИЙЛЛИЙН ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН НЬ ТОГТООГДВОЛ ОЛОН НИЙТЭД НЭР, ЗУРАГТАЙ НЬ ЗАРЛАНА"

ХНХ-ын сайд Х.Булгантуяа:

-Хүүхэд хамгааллын асуудал дээр холбогдох төрийн байгууллагуудтай хамтран ажилладаг. Хэрэг мөрдөн шалгах явцад прокурорын зөвшөөрөлгүйгээр мэдээлэл өгөх боломжгүй. Хуулийн хүрээнд хамтран ажиллаж байна. Сураггүй алга болсон хүүхдийг эрүүл саруул олдоосой гэж сэтгэл зовниж байна. Аймгийн Онцгой байдлын даргатай байнгын холбоотой байна. Улсын хэмжээнд 1.2 сая орчим хүүхэдтэй. Олон нийт бүгдээрээ хамтарч, хүүхдээ хамгаалах шаардлагатай байна. Жилд дунджаар 1500 хүүхэд гэмт хэргийн хохирогч болж байгаа бол 1000 орчим хэргийг үйлдэж байна. Хүүхдийн 108 утсанд эхний найман сард 70 мянган дуудлага ирсний 50 орчим хувь нь зорилтот дуудлага байсан.

Хүчирхийллийн гэмт хэргийн хариуцлагыг чангатгах нь зүйтэй. Гэмт хэрэг үйлдсэн нь хуулийн байгууллагаар тогтоогдвол тухайн гэмт этгээдийн талаар олон нийтэд нэр, зурагтай нь зарлана. Хоёрдугаарт, шилжилт хөдөлгөөний дунд хүүхэд бүртгэлгүй өнгөрөх магадлал өндөртэй байна. Хүүхэд болгон дээр цахим хувийн хэрэгтэй болъё.

Ар гэрт нь хүчирхийлэл гарвал хувийн хэрэг дээр нь тэмдэглэж байя. Иргэд олон нийтийн нөлөөллийн ажлыг зохион байгуулах шаардлагатай байна. Гэр бүл, хүүхэд хөгжлийн агентлаг тусгайлан хуультай болж, 300 гаруй сая төгрөгийн төсөвтэй байсан. Одоо 21 аймагт салбартай байгууллага болсон хэдий ч хүүхдийн мэргэжилтэн дутмаг хэвээр байна. Тийм учраас ХНХЯ-наас Хүүхэд хамгааллын тухай хуулийг шинэчлэн боловсруулж, өргөн барихад бэлдээд байна. Хуулийг батлуулахаас өмнө олон нийтэд хэлэлцүүлэг хийж, хэлэлцүүлэг хийж, танилцуулахдаа хүн болгон хүүхэд хамгаалагч болооч гэдгийг уриална. Монголын нийт хүүхдүүдэд оногдож байгаа төсөв 15000 төгрөг байдаг. Нийт найман тэрбум төгрөгийг хүүхдийнхээ тоонд хуваахаар ийм төсөв гарч байгаа. Бид энэ төсвийг 14 тэрбум болгож нэмэхээр өргөн бариад байна. Ингэж байж хүүхэд хамгааллын ажлыг өргөн хүрээнд хийх боломжтой болно.

Энэ намрын чуулганаар Эрүүгийн хуулиудад өөрчлөлт оруулж, хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэргүүдийн хариуцлагыг чангатгах ёстой. Хүчирхийллийн хэрэг үйлдсэн этгээдийн мэдээллийг ил тод болгож, нийгмээрээ жигшиж байж энэ төрлийн гэмт хэрэг буурна гэж харж байгаа. Алга болсон охины хувьд хичээл сурлага нь мундаг, хайр халамжид өссөн хүүхэд байсан. Эцэг эх хуулиараа хариуцлагатай байж, хүүхдээ хамгаалах үүрэгтэй.

Улсын хэмжээнд бараг 1000 орчим хүүхэд түр хамгаалах байранд байна. Энэ бол том тоо. Уг нь аав, ээжийн хайр, хамгаалалтад байх ёстой шүү дээ.

Эцэг эхийн үл хайхрах асуудал тулгамдаж буй асуудал болж байна. Аймаг, дүүрэг болгон хүүхэд хамгааллын байртай болж чадсан. Дээр дурдсан 108 утсанд 70 мянга орчим дуудлага ирснээс 38 мянга нь зорилтот бүлгийнх, хүүхэд оролцсон гэмт хэрэг 756, гэмт хэргийн улмаас хохирсон хүүхэд 1400, бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд 251, зам тээврийн ослоор 37 хүүхэд энэ оны эхний найман сард нас барсан гэх тоо байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-05 202.126.90.112

tsagdaagiihan uursduu holbootoi

Avatar

Зочин 2023-10-05 139.5.216.87

цагдаа их муу ажиллаж бна авч явсан хулгайчийг барьчаад охиныг олохгүй бна гэжүү

Avatar

Тулга 2023-10-05 202.9.40.50

Хилийн шалган нэвтрүүлэхээ чангатгаач ээ. Дорноговь бол ойрхон шүү, маш эртнээс тооцоолж зохион байгуулсан байж болзошгүй.

Avatar

Нэргүй 2023-10-05 103.57.93.34

Өөрсдийнхөө тэнэг сонголтыг Ардчилалруу гүтгэхээ зогсоо Орк уудаа

Avatar

Нэргүй 2023-10-05 213.87.154.49

~~~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-10-05 103.212.118.146

ANYSDN80855877

Avatar

Нэргүй 2023-10-05 202.55.188.46

энэ биеээ үнэлэгч.г болиулаачээ. news ер нь я***н зарыг өөхшүүлээд байгаа шүү

Avatar

Нэргүй 2023-10-05 66.181.160.9

Тэр охин эсэн мэнд олдоосой гэж л залбирч байна даа!!

Avatar

гүнбалай 2023-10-05 202.21.107.23

Золбин ардчиллаас болж хүн тайван амьдрах аргагүй болжээ. элбэгнаахуугийн толгойг тасалж талбай дээр шонд өлгөсөн цагт амар амгалан тогтоно.

Avatar

Баярмаа 2023-10-05 66.181.177.102

Хөдөлмөр нийгэм хамгааллын яаманд хүүхэд хамгааллын мөнгө иддэг Баярмаа гэх даргаа зайлуулаачээ. Хангалттай баримт байна

Avatar

Нэргүй 2023-10-05 202.126.90.87

Nuursnii mashaand nuugaad hil gargachihna gj bhuu. Esvel end uurhai, tsoonog, hayagdsan baishin sav yu bj bolohuu

Avatar

Зочин 2023-10-05 203.98.77.101

Авч явсан араатнууд нь олдсон юм бол хүүхдийг орхисон газраа олоход хүндрэл байгаа нь ямар учир байдаг юм болдоо зайлуул

Avatar

Нэргүй 2023-10-05 66.181.161.30

Хүүхдийг олоход тустай мэдээллээ л дэлгэ. Худлаа сенсаци хөөж эрэн хайх ажлын нууц задлах, хүүхдийн амь насанд хортой мэдээлэл цацвал сурвалжлагч, мэдээллийн хэрэгсэл хариуцлага хүлээнэ шүү.

Avatar

Нэргүй 2023-10-05 66.181.183.131

Заавал бүх зүйл болж өнгөрсөн хойно нь араас нь бөөн бөөнөөрөө гарч ирж ажил хж байнаа дүрс үзүүлэх юм аа. Урьдчилан сэргийлэх гэж Ойлголт, компанит ажил гэж бас байдаг даа

Avatar

Хоол нөөцлөх 2023-10-05 178.20.55.16

Дэлгүүрүүдийг шалга. Гэмт хэрэгтэн тамхи. архи, хүнс нөөцөлнө!!!

Avatar

Далангийн уурхайг шалга! 2023-10-05 178.20.55.16

Далангийн уурхайг шалгаарай. Нохой аваад очоорой. 165-170см орчим өндөр, туранхай залуу! Урд нь хэрэгт холбогдож байсан.

Avatar

Нэргүй 2023-10-05 103.212.119.158

ANYSDN80955877

Avatar

Haih 2023-10-05 178.20.55.16

uurhai

Avatar

Нэргүй 2023-10-05 139.5.219.62

наад онгоцыг болиоч.бээлийн чинээ жижигхэн охиныг тэнгэрээс яаж олж хардаг юм.худлаа газар мөнгө шамшигдуулаад

Avatar

зочин 2023-10-05 202.131.245.69

цагдаагийн газарт бүртгэгдээд шалгаж буй мэдээллийн талаар олон нийтэд задрулж байгаа эх үүсврийг хөөн олж тогтоож шийтгэх хэрэгтэй. Албан ажлын хэрэгцээнд буюу хэрэг мөрдөлтийн мэдээллийг задруулж байгаа нь тухайн албан тушаалын шаардлагаа ахангахгүй байгаа нэг нотолгоо. хэдэн хүн энэ мэдээллийг мэдэж байгаа, түүнийг олж мэдэж авсан хүнийг баривчилж асуухад тодорхой болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж