ОХУ-ын ерөнхийлөгч Путин үнэнч албан тушаалтнуудаа өөртөө ойр байлгадаг гэдгээрээ алдартай. Гэвч түүний ойр дотныхон Путины хүлээлтэд хүрэхгүй байх нь олонтаа. Сэтгүүлч 2018 онд Путинээс "Хүмүүсийг алдаа гаргахад нь уучилж чаддаг уу" гэж асуухад "Тийм ээ, гэхдээ бүх тохиолдолд биш" гэжээ. "Яг юуг уучилж чадахгүй вэ" гэж асуухад "Урвалт" гэж товчхон хариулсан байна.
"Манай улсад ч, гадаадад ч үнэнч бус хүмүүсийг дэргэдээ байлгадаг дарга нарыг би хараагүй. Гэхдээ Владимир Путины хувьд зөвхөн үнэнч байдал нь хангалтгүй. Тэр гурван чанарыг эрхэмлэдэг. Үүнд, мэргэжлийн ур чадвар, үр ашиг, үнэнч байдал багтана" гэж Дмитрий Песков мэдэгдэв.
Путины ойрын хүрээллийнхнээс дурдвал, хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков 23 жил Путины удирдлага дор ажиллаж байна. Харин Гадаад хэргийн сайд Сергей Лавров 2004 оноос, Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу 2012 оноос тус тус албан тушаал хашжээ. Путины ойрын хүрээлэлд ерөнхий сайд Михаил Мишустин, Москва хотын дарга Сергей Собянин болон Оросын төрийн аюулгүй байдлын алба, ФСБ, гадаад тагнуулын албаны дарга нар багтана. Түүнчлэн Владимир Соловьев, Оросын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушев зэрэг үзэл суртлын нөлөөлөгчид ч бий.
"Орост үнэнч байдал нь ур чадвараас илүү чухал хүчин зүйл байсаар ирсэн" гэж Оросын эрдэмтэн, түүхч, зохиолч Сергей Медведев хэллээ.
Эх сурвалж: CNBC
Холбоотой мэдээ