Ажлын байран дахь ганцаардал нь орчин цагийн ПАНДЕМИК

Ажлын байран дахь ганцаардал нь орчин цагийн ПАНДЕМИК

Ажлын байран дахь ганцаардал нь орчин цагийн ПАНДЕМИК

Ганцаардал бол нийгмийн маш их яригддаг асуудал боловч ажлын байрны нөхцөлд зохицуулах шаардлагатай эрүүл мэндийн асуудал гэж үзэх нь ховор. Австралийн нийгмийн судалгааны байгууллагаас 2023 онд гаргасан тайланд дурдсанаар, ганцаардал нь  ажлаа таслах, бүтээмж буурахад хүргэдэг тул бизнесүүдэд сөргөөр нөлөөлдөг болохыг онцолжээ.

Гэвч зарим ажил, тодорхой орчин, үүрэг хариуцлага, албан тушаалын өөрчлөлт зэрэг нь хүмүүст ганцаардлыг үүсгэдгийг тэр бүр мэддэггүй. Эдгээр нөхцөл байдал нь нийгмээс тусгаарлагдах, хүмүүс хоорондын харилцааг гажуудуулж, ажилчдыг нийгмийн харилцаа холбоогоо хөгжүүлж, хадгалахад саад учруулдаг бөгөөд энэ бүхэн нь ганцаардлын хурдасгуур болдог.

"Бүхний дээр байснаар ганцаарддаг" гэсэн хэллэг нь ахлах менежерүүд эсвэл гүйцэтгэх захирлууд ганцаардлаас болж зовж шаналдгийг илтгэдэг.

Тэдний байр суурь болон шийдвэр гаргалтын хүч, нөлөө нь байгууллагын ихэнх ажилчдаас нийгэм, сэтгэл зүйн хувьд холдуулдаг тул ажлын байрны жинхэнэ харилцаа, нөхөрлөл багасдаг. Удирдагчдын хувьд чухал шийдвэр гаргах үүрэгтэй. Эрсдэл, хариуцлагыг хуваалцах хүнгүй байх нь нийгмийн далд дутагдал бөгөөд ажлын байран дахь ганцаардлыг нэмэгдүүлдэг.

Үүний нэгэн адил ганцаардал нь хувийн бизнесээ хөгжүүлэх зорилгодоо хүрэхийн тулд эрсдэл хүлээхэд бэлэн бизнес эрхлэгчдийн хувьд мэргэжлээс шалтгаалах сонгодог өвчин юм. Индонез, Их Британид 2019, 2022 онд 363 бизнес эрхлэгчээс судалгаа авахад 50 хувь нь заримдаа эсвэл үргэлж ганцаардлыг мэдэрдэг гэж хариулжээ. Энэ үзүүлэлт нь 1984 онд "Harvard Business Review" сэтгүүлд хэвлэгдсэн Д.Э.Гамперт, Д.П.Бойд нарын бичсэн “Жижиг бизнес эрхлэгчдийн ганцаардал” нэртэй нийтлэлтэй тохирч байв. Тэдний судалгаагаар бизнес эрхлэгчдийн 52 хувь нь ганцаардлыг байнга мэдэрдэг болохыг тогтоожээ.

Бизнес эрхлэгчдийн ганцаардал 40 жилийн хугацаанд огт өөрчлөгдөөгүй бололтой. Бизнес эрхлэгчдийн бизнесээ эрхлэх, хөгжүүлэх үүрэг хариуцлага нь гэр бүл, найз нөхөдтэйгээ хуваалцах цагийг эрс багасгадаг.

Мөн хувиараа бизнес эрхлэгчид өөрийн компанидаа нөөц, дэмжлэгийг хадгалахын тулд бизнесийн талаарх сөрөг мэдээллийг нууж, бусдад хүчтэй, эерэг дүр төрхийг бий болгох шаардлагатай болдог. Энэхүү ажлын мөн чанар нь тэднийг "ганц бие чоно" болгон хувиргадаг.

Үндэстэн дамнасан корпорацийн гадаадад томилогдон ажиллаж буй хүмүүсийн дунд ч ганцаардал ажиглагддаг. Соёлын ялгаа, хэлний бэрхшээл, нийгмийн нөөц бололцоо хангалтгүй зэргээс шалтгаалан гадаадын иргэдийн дунд шинэ холбоо тогтооход хүндрэлтэй байх нь түгээмэл байдаг.

Covid-19 цар тахлын улмаас алсын зайнаас ажиллах нь хүмүүст гэрээсээ ажиллах уян хатан байдлыг олгосон боловч албан бус чатлах, хамтран ажиллагсад, менежерүүдтэйгээ нүүр тулан харилцах боломж багассанаар нийгмийн тусгаарлалтыг улам дордуулсан. Ихэнх компани ажилчдаа оффис руугаа буцаж ирэхийг хүсч байгаа ч олон хүн гэрээсээ хэсэгчлэн ажиллаж байгаа тул ажлын байрны хосолсон хэлбэрийг үргэлжлүүлэх нь ажилтай холбоотой ганцаардлыг шийдвэрлэхэд бэрхшээл учруулж байна. Үүний нэгэн адил дижитал технологи нь орчин үеийн ажлын өөр нэг үзэгдэл болох "gig work"-ийг бий болгосон. Гэрээт ажилчид уян хатан хуваарьтай байдаг ч тэдний ажлын мөн чанар нь хамт ажиллагсадтайгаа гүнзгий харилцаа тогтоох боломжийг олгодоггүй.

Ажлын байран дахь ганцаардмал байдал, түүнд учирч буй сорилтуудыг харгалзан үзэхэд үүнтэй хэрхэн тэмцэх талаар олон нийтийн ойлголт бага байгаа нь гайхмаар юм. Орчин үеийн тахал болсон ганцаардлын өвчнийг бууруулахын тулд нөөцөд суурилсан шийдлүүдийг санал болгож байна.

ХУВЬ ХҮМҮҮСТ ЗОРИУЛСАН СТРАТЕГИ

• Нийгмийн харилцааны хүсч буй түвшинг тогтоо.

Хүсч буй нийгмийн харилцаа нь бодит харилцаагаар хангагдаагүй үед ганцаардал үүсдэг. Хүмүүс ажил дээрээ нийгмийн хэрэгцээгээ тодорхой болгох хэрэгтэй. Зарим нь цөөн хэдэн хүчтэй харилцаандаа сэтгэл хангалуун байж магадгүй. Зарим нь өргөн хүрээтэй боловч сул нийгмийн харилцааг илүүд үздэг. Хувийн нийгмийн зорилгыг ойлгох нь ажилчдад ганцаардалтай тэмцэхэд тохиромжтой стратеги боловсруулахад тусална.

• Нийгмийн харилцаа холбоог хөгжүүлэхэд саад болдог зан чанараа тань.

Ажилтнууд хувийн хүчин зүйлсийн давуу болон сул талуудыг ойлгож, нийгмийн харилцаанд чинь саад учруулж байгаа бол тэдгээрийг өөрчлөх хэрэгтэй. Жишээлбэл, харилцаа холбоогүй байх нь бидний зан чанар, нийгмийн ур чадвар дутмаг, эсвэл нийгмийн сэдэл багатай холбоотой юу?

• Өдөр тутмын боломж, нөөцөө дэмий бүү үр.

Цаг хугацаа, эрч хүч, сэтгэл санаа нь бас нөөц боловч өдөр бүр хэлбэлздэг. Тэдгээрийг нийгмийн зорилгод хүрэхэд ч ашиглаж болно. Бид бүгд цаг зав муутай, ядарч туйлдсан үедээ хүмүүстэй ярилцах, олон нийттэй харилцах хүсэлгүй байдаг. Энэ нь харилцаа холбоог хөгжүүлэх өдөр тутмын боломжийг дэмий үрэхэд хүргэдэг.

КОМПАНИУДАД ЗОРИУЛСАН СТРАТЕГИ

• Ажлын практикт аудит хийж, нийгмээс тусгаарлах шалтгаан юу болохыг тодорхойлох.

Байгууллагууд ажлын дадал нь ажилчдыг ганцаардуулах шалтгаан болдог гэдгийг хүлээн зөвшөөрч, бүтээлч шийдлийг олох хэрэгтэй. Жишээлбэл, тэд ажлын ачааллыг бууруулж, ажилчдад нийгэмших цаг гаргаж болно. Тэд гадаад хүмүүст хуучин нийгмийн харилцаа холбоогоо хадгалах, шинэ ажлын байрандаа шинэ холбоо тогтооход тусалж чадна.

• Ажилчдын хүртээмжтэй ажлын орчинг бүрдүүлэх замаар ажилчдын нийгмийн саад бэрхшээлийг арилгах.

Хүртээмжтэй орчин нь олон хүнтэй, төрөл бүрийн хүйсийн ажилчдад ялангуяа ашигтай байдаг. Байгууллагад ажилчдын хамрагдалтыг дэмжих, нийгмийн зан үйлийг төлөвшүүлэх, цөөнхийн бүлгүүдэд ажлын байран дахь нийгмийн харилцаа холбоог бий болгоход туслах эрх мэдэл бий.

• Ажилчдад  нүүр тулан харилцах боломжийг олгох.

Байгууллагууд ажилчдад нийгэмших олон боломжуудыг санал болгож болно. Үүнд зөвлөгөө өгөх, дэмжих хөтөлбөр, нийгмийн арга хэмжээ, баярын арга хэмжээ, кофены завсарлага, баг бүрдүүлэх үйл ажиллагаа багтаж болно.

Мэдээжийн хэрэг, ажилчид ч санаачлагатай байж, ганцаардлаа даван туулахын тулд хариуцлагатай байх ёстой. Тэд хувийн нөөц бололцоогоо хөгжүүлэх, өргөжүүлэх, ажил олгогчийн санал болгож буй боломжуудыг ашиглах замаар үүнийг эхлүүлж болно.

Ажлын байран дахь ганцаардлыг арилгахад чиглэсэн эдгээр хөрөнгө оруулалт нь ажилчдад байгууллагад харьяалагдах мэдрэмжийг илүү хүчтэй болгож, илүү бүтээмжтэй байх болно.

ЭХ СУРВАЛЖ: THE CONVERSATION

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-06 213.87.157.95

>>>>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

XT; 2023-10-06 216.38.195.74

ardxylgaij ?

Avatar

ЖДҮ-чин Я.Содбаатар ЯЛТАН ХҮРЭЛСҮХ иргэнд 2023-10-06 185.93.183.130

Шөнө ажлын бус цагаар, амралтын өдөр архиа гудраад утсаараа, ордонд 3 давхарт дуудаж ЭМЭГТЭЙ-н иргэний эрх чөлөөний эсрэг гэмт үйлдлүүд, ноён зарцын хэлбэртэй харьцаатай, бүдүүлэг, “луйврын”сонгуулийн ерөнхийлөгч нэртэй Ухна овогт ХҮРЭЛСҮХ (1968 он) бузар энергитэй дарамтаа зогсоо, буцаад ЗГазарт нь ажиллуул ялтанаа!!!! ЯЛТАНЫ Тамгын гзрын Шагналын тасгийн дарга Ө.Мөнгөнцэцэг-ийн /1986/ амь нас ЯЛТАН чинийхээс үнэ цэнэтэй Ухна ХҮРЭЛСҮХ 14 тэрбумын БАНКНЫ казиночин бас хулгайч НҮҮРСЧИН

Avatar

Нэргүй 2023-10-06 103.212.118.146

SEKSDN80955877

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж