Озоны цоорхой Бразилаас 3 дахин том болж томорчээ

Озоны цоорхой Бразилаас 3 дахин том болж томорчээ

Озоны цоорхой Бразилаас 3 дахин том болж томорчээ

Антарктидын дээгүүр жил бүр үүсдэг озоны цоорхой бараг дээд хэмжээндээ хүрч томорсон гэж эрдэмтэд мэдэгдэв. Хиймэл дагуулаас өнгөрсөн есдүгээр сарын 16-нд  авсан хэмжилтүүдээс харвал озоны давхаргын цоорхой 26 сая хавтгай дөрвөлжин километрт хүрч, Бразилаас гурав дахин том болсныг Европын холбооны Дэлхийг ажиглах хөтөлбөр Коперник анхаарууллаа.

Коперникийн мэдээлснээр бүс нутгийн онцлог болон агаар мандал дахь озон задлагч бодис хэр хэмжээтэй байгаагаас шалтгаалан жил бүр Антарктидын дээр тодорхой хэмжээний озоны цоорхой үүсдэг. Озоны цоорхойн хэмжээ гол төлөв Антарктидын эргэн тойронд урсах хүчтэй салхины зурвасын хүч, дэлхийн эргэлтийн үр дүн, туйлын болон дунд зэргийн өргөрөгийн температурын зөрүүгээс шалтгаална.

Озоны цоорхойн  наймаас аравдугаар сар хүртэлх хугацаагаар янз бүрийн хэмжээнд хэмжээгээр хэлбэлздэг бол есөн сарын дундаас аравдугаар сарын дунд хүртэл хамгийн дээд хэмжээндээ хүрдэг байна.  Коперникийн хэлснээр озоны түвшин ихэвчлэн арванхоёрдугаар сарын дундуур хэвийн хэмжээнд очдог аж.

Энэ жил озоны цоорхой эрт эхэлж, наймдугаар сарын дунд үеэс хурдан томорч, түүхэн дэх хамгийн том озоны нүхийг үүсгэсэн гэж Коперникийн Агаар мандлын хяналтын албаны ахлах эрдэмтэн Антже Иннесс мэдэгдэв.

НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийг өнгөрсөн нэгдүгээр сард гарсан тайланд дурдсанаар хэдэн арван жилийн дотор озоны давхарга эргэн сэргэнэ гэж мэдэгдсэн. 2023 оны озоны давхаргын хэвийн бус байдал нь 2022 оны нэгдүгээр сард Тонга усан доорх галт уулын дэлбэрэлтийн үр дагавар гэсэн таамаг бий.

1970, 1980-аад онд хөргөгч, аэрозолийн тугалга зэрэг бүтээгдэхүүнд хортой хлорфтор нүүрстөрөгчийг өргөнөөр ашигласны нөлөөгөөр агаар мандалд озоны давхарга шавхагдаж, Антарктидын дээр цоорхой үүссэн гэж үздэг.

ЭХ СУРВАЛЖ: ABC NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-05 213.87.154.49

~~~~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Ард 2023-10-05 49.0.139.24

Үүнийг хийсэн улс л \хөгжилтэй, лидэр гэх\ шийд, эс шийдвэл биднийг үхүүлнэ. Одоо тэгээд үхэх замыг заагаад байна уу.

Avatar

Нэргүй 2023-10-05 202.21.126.67

Озоны цоорхой моорхойгоо нөх л дөө.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж