Хятадын газрын тосны компаниуд дайныг санхүүжүүлсэн гэв

Хуучирсан мэдээ: 2023.10.05-нд нийтлэгдсэн

Хятадын газрын тосны компаниуд дайныг санхүүжүүлсэн гэв

Хятадын газрын тосны компаниуд дайныг санхүүжүүлсэн гэв

Украин улс Хятадын газрын тос, байгалийн хийн хамгийн том гурван компанийг дайны санхүүжүүлэгчээр нэрлэжээ. Эдгээр нь бүгд төрийн өмчит компани бөгөөд ОХУ-тай хамтарсан төсөл хэрэгжүүлдэг. Тодруулбал, Хятадын үндэсний оффшор газрын тосны корпораци, Хятадын газрын тос химийн корпораци болон Хятадын үндэсний газрын тосны корпорацийг Украины Авлигаас сэргийлэх үндэсний агентлаг Мягмар гаригт нэрлэв.

Дээрх гурван компани нэмэгдсэнээр нийтдээ Хятадын 12 компани Авлигаас сэргийлэх үндэсний агентлагийн жагсаалтад орж байна. Энэ нь бусад аль ч үндэстнээс илүү үзүүлэлт юм.

Өмнөх компаниудыг дурдвал, автомашин үйлдвэрлэгч "Zhejiang Geely Holding Group", "Great Wall Motor", видео хяналтын тоног төхөөрөмж нийлүүлэгч "Dahua Technology", "Hikvision", "Kerui Group", харилцаа холбооны аварга "Xiaomi", цахим худалдааны аварга Алибаба, радарын компани "Comnav Technology" зэрэг юм. 

Хятадын газрын тосны компаниуд ОХУ-ын засгийн газартай нягт холбоотой ажиллаж, их хэмжээний татвар төлж байгааг Украины тал мэдэгдэв. Тухайлбал, Хятадын үндэсний оффшор газрын тосны корпораци нь Оросын Арктик дахь байгалийн хийн төсөлтэй хамтарч ажилладаг. Харин Хятадын газрын тос химийн корпораци нь Оросын газрын тос, байгалийн хийг худалдаж авахын зэрэгцээ, эрчим хүчний хэд хэдэн компанид хувьцаа эзэмшиж байна.

Украины Авлигаас сэргийлэх үндэсний агентлагийн жагсаалтад орлоо гээд албан ёсны үр дагавар байхгүй ч банк, даатгалын компаниуд эрсдэлийн үнэлгээ хийхдээ энэ мэдээллийг ашигладаг аж. Энэ жагсаалт Европт дипломат маргаан үүсгэж байсан удаатай. Тодруулбал, Унгарын "OTP" банкийг жагсаалтад оруулсан байсан ч Европын холбооны 500 сая еврогийн тусламжийг авахтай холбоотойгоор Даваа гаригт жагсаалтаас хасчээ. 

Эх сурвалж: SCMP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
4
ХахаХаха
4
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж