Запорожьег ослын аюултай горимд шилжүүлжээ

Хуучирсан мэдээ: 2023.10.05-нд нийтлэгдсэн

Запорожьег ослын аюултай горимд шилжүүлжээ

Запорожьег ослын аюултай горимд шилжүүлжээ

Оросууд Запорожье атомын цахилгаан станцын ажиллагааны горимыг хүйтэн төлөвөөс халуун төлөвт шилжүүлжээ. Энэ нь цацрагийн осол гарах эрсдлийг нэмэгдүүлж буйг цөмийн энергийн Энергоатом компани мэдэгдлээ.

Тодруулбал, “Оросын эзлэн түрэмгийлэгчид Запорожье атомын цахилгаан станцын дөрөвдүгээр блокийг хүйтнээс халуун төлөвт шилжүүлсэн. Энэ нь тоног төхөөрөмжийн доголдолд хүргэхээс гадна цацрагийн осол гарах эрсдлийг нэмэгдүүлнэ. Харин зургадугаар блокийг халуунаас хүйтэн төлөвт шилжүүлсэн” гэж Энергоатомын захирал Петро Котин хэлжээ.

Тоног төхөөрөмж, системийн доголдол нь аюулгүй байдлын нэн чухал хүчин зүйл. Оросын үйлдэл нь аливаа доголдол үүсгэх магадлалтай гэж үзэж байна. Цөмийн эрчим хүчний блокийн тусгай шаардлагыг дагаж мөрдөх нь атомын цахилгаан станцын аюулгүй ажиллагаа, цаашилбал, хүн ам, байгаль орчны аюулгүй байдлын түлхүүр юм. Энэхүү шаардлага нь зөвхөн Украины гаргасан зүйл биш бөгөөд олон улсад үйл ажиллагаа явуулж буй цахилгаан станцуудын нийтлэг жишиг аж.

Зургадугаар сард гаргасан дүрэм журамд зааснаар атомын цахилгаан станцын бүх блокуудын ажиллагааны горим хүйтэн төлөвт байх ёстой. Халуун горимд шилжүүлэх нь хориотой.

Дөрөвдүгээр блокийг халуун төлөвт шилжүүлснээс болоод цацраг идэвхт хөргөлтийн шингэн алдагджээ. Зургадугаар блокийг халуун төлөвт шилжүүлэх ородлого хийх үеэр мөн үүнтэй төстэй нөхцөл байдал үүсэн. Тиймээс оросуудын үйл ажиллагаа нь цацраг идэвхт шингэн хог хаягдлын хэмжээг нэмэгдүүлж, ихээхэн хор хөнөөл учруулж болзошгүй байна.

Эх сурвалж: UKRAYINSKA PRAVDA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
БурууБуруу
7
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж