"Дон Кихот" балетын гол дүрд гавьяат жүжигчин О.Анужин тоглоно

"Дон Кихот" балетын гол дүрд гавьяат жүжигчин О.Анужин тоглоно

"Дон Кихот" балетын гол дүрд гавьяат жүжигчин О.Анужин тоглоно
Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрынхан 61 дэх тоглолтын улирлын нээлтийг Л.Минкусын "Дон Кихот" балетаар хийх гэж байна. Театрын уран бүтээлчид 61 дэх улирлын нээлтийн тоглолтоо Ж.Бизегийн “Кармен” дууриар 2023 оны есдүгээр сарын 30, аравдугаар сарын 1-ний өдрүүдэд тоглосон. Харин энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд буюу 2023 оны  аравдугаар сарын 7, 8-ны өдрүүдэд 17:00 цагаас Л.Минкусын "Дон Кихот" балетаар дахин нээлтээ хийх гэж байна.
Балетын гол дүр болох Китрид гавьяат жүжигчин О.Анужин, Г.Нямцэрэн тоглох бол үсчин залуу Базилийн дүрд А.Эрдэнэболд, Д.Нацагдорж нар тоглох нь ээ.
Уг балетыг ямар ч бэрх адал явдал, сайн сайхны төлөөх ширүүн тэмцэлд бэлэн атлаа үргэлж уйтгарлаж явдаг сайн санаат хөлөг баатар Дон Кихотын тухай өгүүлэх Сервантесын зохиолоос сэдэвлэн бүтээжээ. Энэхүү балет нь сэтгэл сэргээсэн гайхам цоглог бүжиг, уран яруу хөгжимтэй учир дэлхийн олон оронд хүүхэд бүрийн заавал үзсэн байх балетын тоонд ордог. “Дон Кихот” балетыг УДБЭТ-ын тайзнаа 1971 оноос хойш өнөөдрийг хүртэл театрын тайзнаа тоглож байгаа юм.
Уг балет нь эх зохиолын ердөө нэг л хэсэг буюу Китри, Базиль хоёрын хайр дурлалыг хэрхэн аварч байгаа хөгжилтэй түүхийг Китригийн аав, гуанзны эзэн Лоренцо, Китритэй гэрлэнэ гэж бат итгэсэн баян тайж Гамаш, мөн Дон Кихотын үнэнч дагуул, зэвсэг агсагч Санчо Панса нарын дүрээр илэрхийлдэг.

Хөгжмийн зохиолч Людвиг Минкус туршлагатай хүн учраас Испани маягийн хөнгөн хөгжим, гал цогтой бүжгээс санаа аван зохиосон балетаа эхнээс нь дуустал салахын аргагүй сонирхолтой, сэтгэл татам болгож чадсан гэж судлаачид дүгнэдэг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-05 213.87.154.49

!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж