Г.Занданшатар: Хүүхдийн эсрэг гэмт хэрэгт өршөөл үзүүлэхгүй

Г.Занданшатар: Хүүхдийн эсрэг гэмт хэрэгт өршөөл үзүүлэхгүй

Г.Занданшатар: Хүүхдийн эсрэг гэмт хэрэгт өршөөл үзүүлэхгүй

Хүүхдийн амь нас, эрүүл мэндтэй холбоотой ноцтой хэрэг сүүлийн үед нийгэмд айдас, болгоомжлол төрүүлээд байна. Тиймээс хүүхдийн эрхийг хамгаалах асуудалд онцгой анхаарал хандуулахаа УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдлээ. Тэрбээр  “Монгол хүүхдүүд бусдад дээрэмдүүлж, гэр бүлийн болон бусад орчинд хүчирхийлүүлж, гэртээ угаартаж, амь нас эрүүл мэндээрээ хохирч байна.  Хүний наймааны ноцтой асуудлууд ч хөндөгдөж байна. Хүний наймаатай холбоотой 20 гаруй хэрэг бүртгэгдсэнээс найм нь насанд хүрээгүй хүүхэд байна.  Сүүлийн 30 жилийн турш эрэн сурвалжлагдаж байгаа 20 гаруй хүүхэд байна. Хамгийн сүүлд Дорноговь аймагт 12 настай хүүхэд алга болоод бүтэн хоёр хонож байна. Эрэн сурвалжлах ажиллагаа хийгдэж байгаа боловч хараахан үр дүн гараагүй байна. Мөн 13 настай хүүхэд сургуулийнхаа үүдэнд гарцан дээр дайруулж амиа алдлаа. Дорнод аймагт долоон настай хүүхэд хойд эцгийнхээ гарт амиа алдлаа.

Бага насны гурван хүүхэд ээжтэйгээ хамт угаартаж амиа алдсан. 5, 7 настай хүүхдүүд орон сууцны цонхоор унаж эрсэдлээ. Тиймээс хүүхдийн амь нас, эрүүл мэнд, эрхийн эсрэг асуудалд Монголын төр зүгээр суух ёсгүй.

Хүүхдийг 18 нас хүртэл хамгаалах үүрэгтэй. Хүүхдийн зөрчлөөр ял авсан гэмт хэрэгтэнд уучлал, өршөөл үзүүлэхгүй байх эрх зүйн шинэчлэлийг хийх хэрэгтэй байна. Тиймээс энэ асуудалд эмэгтэй гишүүд манлайлал үзүүлж ажиллах шаардлагатай. Хүний эрх хүүхдийн эрхээс эхэлнэ. Энэ асуудалд УИХ-ын гишүүд онцгой анхаарал хандуулахыг үүрэгдэж байна” гэлээ.

УИХ-ын даргын үүрэг чиглэлийн дагуу маргааш буюу Баасан гаригийн чуулганы мэдээллийн цагаар хүүхдийн эрхийн асуудлыг парламентаар хэлэлцэх юм байна.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-05 213.87.154.49

!!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Иргэн 2023-10-05 103.212.118.121

Хүнийг амьдаар нь шатааж алсан,олноор нь хөнөөсөн,тарчлаан тамлаж алсан,бага насны хүүхдийг хүчирхийлсэн, хүүхэд хулгайлсан бол цаазын ял өгдөг байхаар Эрүүгийн хуулинд яаралтай өөртлөлт оруулах хэрэгтэй.

Avatar

Ганц хүүхэд биш биеэ хамгаалах чадваргүй гээд бүлэг бий. 2023-10-05 95.168.164.193

Ганц хүүхэд биш биеэ хамгаалах чадваргүй гээд бүлэг бий. Хүүхэд, Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, настай хүн.

Avatar

3 настай хүү 2023-10-05 202.21.101.246

бас нэг асуудал байна, хойд эцэгтээ зодуулаад одоо Туркт 5 удаа хагалгаанд орж уйлж зовж яваа 3-хан настай хүү байна, эмчилгээний мөнгө гэж хандив цуглуулаад эмчилгээгээ хийлгэж байгаа. Хүүхэд гэмтэж бэртсэн бусдын гарт гэмтэж бэртсэний дараа эмнэлгийн тусламжыг Монголд үзүүлэх боломжгүй бол зардлыг нь хаана тусгах вэ гэдгээ ч тодорхойлох хэрэгтэй

Avatar

Нэргүй 2023-10-05 66.181.191.19

хүүхдээ зэмлэсэн эцэг эх яагаад буруутан болох ёстой гэж? Сайн хүн болоосой, муу хүмүүстэй бүү нийлээсэй, буруу зам руу битгий орчихоосой, архи, тамхи битгий хэрэлээсэй гэсэндээ үг хэлдэг юм. Та нарын Монголын хөрсөнд тохирохгүй тэнэг хуулиас болж олон гэр бүл салж, олон хүүхэд өнчирч, олон охид хөвгүүд эвдэрч байна шүү!!! Нэг юм болохоор л 108 руу залгаарай гэж солиорно. Шөнийн 24 цаг хүртэл тэнээд ирсэн ахлах ангийн охиндоо хатуу үг хэлээд яахаараа бурууддаг юм! битгий попор

Avatar

Нэргүй 2023-10-05 66.181.177.243

shuniin 24 tsag hurtel tenesen bol chi huuhdee shal buruu osgoson bn

Avatar

Нэргүй 2023-10-05 66.181.191.19

мал минь үеийн хүүхдүүд нь уруу татдаг юм бга биз дээ!!!

Avatar

Нэргүй 2023-10-05 66.181.191.19

хүн гүтгэдэг муухай авгай нарт харин өршөөл үзүүлж болохгүй шүү!!!!!

Avatar

Kk 2023-10-05 202.55.188.84

odoo l yhaarch gene oilgomjtoi bsan asuudal poporch heden huuhdiin amiar ene ugiig Mongol darga 2023 ond helev.

Avatar

Нэргүй 2023-10-05 103.161.242.201

zuw asuudal hunduj bna shhyy

Avatar

хүүхдэд гэм учруулсан бол 2023-10-05 202.9.47.56

ШУУД ЗҮГЭЭР ЦААЗАР АВАХ ЗААЛТ ОРУУЛСАН ДЭЭР. ХҮҮХДЭД ГЭМ УЧРУУЛСАН БОЛ ЦААЗААР АВАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж