Г.Занданшатар: Хүүхдийн эсрэг гэмт хэрэгт өршөөл үзүүлэхгүй

Хуучирсан мэдээ: 2023.10.05-нд нийтлэгдсэн

Г.Занданшатар: Хүүхдийн эсрэг гэмт хэрэгт өршөөл үзүүлэхгүй

Г.Занданшатар: Хүүхдийн эсрэг гэмт хэрэгт өршөөл үзүүлэхгүй

Хүүхдийн амь нас, эрүүл мэндтэй холбоотой ноцтой хэрэг сүүлийн үед нийгэмд айдас, болгоомжлол төрүүлээд байна. Тиймээс хүүхдийн эрхийг хамгаалах асуудалд онцгой анхаарал хандуулахаа УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдлээ. Тэрбээр  “Монгол хүүхдүүд бусдад дээрэмдүүлж, гэр бүлийн болон бусад орчинд хүчирхийлүүлж, гэртээ угаартаж, амь нас эрүүл мэндээрээ хохирч байна.  Хүний наймааны ноцтой асуудлууд ч хөндөгдөж байна. Хүний наймаатай холбоотой 20 гаруй хэрэг бүртгэгдсэнээс найм нь насанд хүрээгүй хүүхэд байна.  Сүүлийн 30 жилийн турш эрэн сурвалжлагдаж байгаа 20 гаруй хүүхэд байна. Хамгийн сүүлд Дорноговь аймагт 12 настай хүүхэд алга болоод бүтэн хоёр хонож байна. Эрэн сурвалжлах ажиллагаа хийгдэж байгаа боловч хараахан үр дүн гараагүй байна. Мөн 13 настай хүүхэд сургуулийнхаа үүдэнд гарцан дээр дайруулж амиа алдлаа. Дорнод аймагт долоон настай хүүхэд хойд эцгийнхээ гарт амиа алдлаа.

Бага насны гурван хүүхэд ээжтэйгээ хамт угаартаж амиа алдсан. 5, 7 настай хүүхдүүд орон сууцны цонхоор унаж эрсэдлээ. Тиймээс хүүхдийн амь нас, эрүүл мэнд, эрхийн эсрэг асуудалд Монголын төр зүгээр суух ёсгүй.

Хүүхдийг 18 нас хүртэл хамгаалах үүрэгтэй. Хүүхдийн зөрчлөөр ял авсан гэмт хэрэгтэнд уучлал, өршөөл үзүүлэхгүй байх эрх зүйн шинэчлэлийг хийх хэрэгтэй байна. Тиймээс энэ асуудалд эмэгтэй гишүүд манлайлал үзүүлж ажиллах шаардлагатай. Хүний эрх хүүхдийн эрхээс эхэлнэ. Энэ асуудалд УИХ-ын гишүүд онцгой анхаарал хандуулахыг үүрэгдэж байна” гэлээ.

УИХ-ын даргын үүрэг чиглэлийн дагуу маргааш буюу Баасан гаригийн чуулганы мэдээллийн цагаар хүүхдийн эрхийн асуудлыг парламентаар хэлэлцэх юм байна.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж