Дэлхий 44 сая багшийн хомсдолтой байна

Дэлхий 44 сая багшийн хомсдолтой байна

Дэлхий 44 сая багшийн хомсдолтой байна

Дэлхий даяар хүүхэд бүрийг чанартай боловсрол эзэмшүүлэхэд 44 сая багшийн хомсдолтой байгааг ЮНЕСКО мэдэгдэв. НҮБ-ын боловсрол, соёлын агентлагийн мэдээллээр, 2022 онд бага ангийн багш нарын есөн хувь нь ажлаасаа гарсан бөгөөд энэ нь 2015 онтой харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт аж.

ЮНЕСКО-гийн ерөнхий захирал Одри Азулей хэлэхдээ, "Багш нар манай нийгэмд чухал үүрэг гүйцэтгэдэг ч энэ мэргэжилд томоохон хямрал тулгараад байна. Дэлхийн зарим бүс нутаг багшийн хомсдолд орсон байна. Бусад бүс нутагт бага ангийн сурагчдын сургууль завсардалтын түвшин маш өндөр байдаг. Аль ч тохиолдолд хариулт нь адилхан. Бид багш нарыг илүү үнэлж, илүү сайн сургаж, илүү сайн дэмжих ёстой" гэв.

ЮНЕСКО-гийн дүн шинжилгээгээр багшийн хомсдол 2016 онд 69 сая байсан бол өмнөд Азийн голдуу орнуудад бараг хоёр дахин буурч, 7.8 сая болсон байна.

Уг тайланд дэлхийн хэмжээнд, тэр дундаа баян орнуудад багш нар стрессийн түвшин өндөр, хичээлийн хэрэгслийн хангамжийн хомсдол, манлайлал муу, цалин багатай тулгардаг тулгамдсан асуудлууд байгааг онцолжээ.

Европ болон Хойд Америкт тэтгэвэрт гарсан болон “мэргэжлээрээ ажиллах сонирхолгүй” зэргээс шалтгаалан бага, дунд боловсролын чанартай боловсролыг хангахад 4.8 сая багш шаардлагатай байна.

Африкийн зарим орнуудад аюулгүй байдлын улмаас сургуулиудыг хаах нь нэмэгдэж байна. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд төв болон баруун Африкийн зарим хэсэгт 13,000 гаруй сургууль хаагджээ.

ЭХ СУРВАЛЖ: THE GUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-05 213.87.154.49

!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

sixthy nine 2023-10-05 124.158.90.97

hi

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж