НИТХ дахь МАН-ын бүлэг өчигдөр /2023.10.04/ орой хуралджээ. Хуралдаанаар МАН-ын Удирдах зөвлөлөөс гаргасан Нийслэлийн Засаг даргад Х.Нямбаатарыг томилох шийдвэрийг хэлэлцсэн.
Нийслэлийн ИТХ-ын МАН-ын бүлгийн хаалттай хуралдаан 82 хувийн ирцтэйгээр хуралдсан бөгөөд 100 хувийн саналаар Х.Нямбаатарыг нэр дэвшүүлэхийг дэмжсэн юм. Иймээс Х.Нямбаатарын УИХ-ын чуулганы хуралдаанаар томилгооны асуудлыг оруулж ирэх юм.
Мөн ирэх долоо хоногт НИТХ-ых хурлаар батламжлах аж. Ингэхдээ, Нэгжийн тухай хуулийн 46.6-д заасны дагуу 7-оос доошгүй хоногийн дотор хуралдаан зарлах хуультай. Хуулийн дагуу ирэх долоо хоногийн Пүрэв гаригт хуралдааныг зарлахаар болжээ.
Холбоотой мэдээ