Гэнэтийн үерт таван хүн нас барж, 23 цэрэг сураггүй болжээ

Гэнэтийн үерт таван хүн нас барж, 23 цэрэг сураггүй болжээ

Гэнэтийн үерт таван хүн нас барж, 23 цэрэг сураггүй болжээ
Энэтхэгийн зүүн хойд хэсэгт орших Сикким мужид үер буусны улмаас таван хүн нас барж, армийн 23 албан хаагч сураггүй алга болжээ.

Энэтхэгийн армийн мэдэгдэлд тус мужийн хойд хэсэгт орших Лхонак нуурт гэнэтийн үер буусны улмаас Сикким мужийн Лачен хөндий дэх Теста гол үерлэсэн байна. Гол мөрний усны түвшин маш хурдан нэмэгдэж, хэвийн хэмжээнээс 15-20 фут-ээр нэмэгджээ.  Армийн мэдээлснээр, үерт 41 автомашин үерт живсэн байна. Түүнчлэн үерт Сикким мужид гурван гүүр нурж, хоёр дүүргийн 420 орчим хүнийг хоргодох байруудад нүүлгэн шилжүүлжээ.

Үерийн дараа таван хүний цогцсыг олж гаргасан бөгөөд аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Хималайн нуруун дахь Сикким мужид үер болох нь түгээмэл боловч байгалийн гамшгийн давтамж нэмэгдэж байгаа нь хүний үйлдлээс шалтгаалсан уур амьсгалын өөрчлөлтийн хямралыг хурдасгаж буйтай холбоотой гэж эрдэмтэд мэдээлжээ.

ЭХ СУРВАЛЖ: CNN
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-05 202.179.21.244

10-аад жилийн өмнөөс эрдэмтэд сануулаад л байсан.

Avatar

Нэргүй 2023-10-05 213.87.154.49

)) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-10-05 139.5.219.52

Хар муу мэдээ түгээхийн донтой юмуу, гарчиг дээрээ хаана гэдгий нь бичээчээ,

Avatar

Нэргүй 2023-10-05 103.57.95.146

Хүмүүсийг айлгаж цочоох гэж ийм с****т нэр өгдөгөө болиочээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж