АХБ гишүүн орнууддаа 100 тэрбум ам.долларын санжүүжилт хийнэ

Хуучирсан мэдээ: 2023.10.05-нд нийтлэгдсэн

АХБ гишүүн орнууддаа 100 тэрбум ам.долларын санжүүжилт хийнэ

АХБ гишүүн орнууддаа 100 тэрбум ам.долларын санжүүжилт хийнэ

Монгол Улсын гол донор байгууллагуудын нэг Азийн хөгжлийн Банк (АХБ) бүс нутагт нүүрлээд буй олон хямралыг шийдвэрлэх зорилгоор ирэх арван жилд 100 тэрбум ам.долларын санхүүжилтийг бий болгох хөрөнгийн удирдлагын шинэчлэлээ баталжээ. Ийнхүү хөгжиж буй гишүүн орнууддаа хийх санхүүжилтээ уур амьсгалын хямралыг давахад шаардлагатай хөрөнгийг хангах боломж бүрдүүлсэн байна. АХБ өөрийн хөрөнгийн хүрэлцээний бодлогодоо нэмэлт өөрчлөлт оруулах замаар энэхүү шинэчлэлийг нэвтрүүлсэн. Тус банкнаас жилд батлах шинэ санхүүжилтийг 36 тэрбум ам.доллараас багагүй хэмжээнд байхаар нэмэгдүүлсэн нь өмнөхөөс 10 тэрбум орчим ам.доллараар буюу 40 хувиар өсөж буй үзүүлэлт. Энэ хүрээнд урьдчилан таамаглах боломжгүй гэнэтийн хямралтай тулгарч буй Монгол мэт АХБ-ны хөгжиж буй гишүүн орнуудыг дэмжихэд зориулсан мөчлөг сөрсөн зээлийн нөөц эх үүсвэр бий болж байгаа аж. Тус банк өөрийн ААА зээлжих зэрэглэлээ ашиглан урт хугацаатай, бага зардалтай санхүүжилтээр өөрийн гишүүн орнуудыг дэмжих чадварыг хадгана.  АХБ-ны Ерөнхийлөгч Масацугу Асакава “Эдгээр чухал шинэчлэлүүдийг хийснээр Ази, Номхон далайн бүсийн хэмжээнд өргөн хүрээний хөгжлийн хүчин чармайлтыг дэмжих боломжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ эрсдэлд өртөмтгий эмзэг орнуудад зориулсан хөнгөлөлттэй санхүүжилтээ эрс нэмэгдүүлж чадна” гэжээ.

Д.Дорж

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж