Нобелийн физикийн шагналыг 3 эрдэмтэн хүртлээ

Хуучирсан мэдээ: 2023.10.05-нд нийтлэгдсэн

Нобелийн физикийн шагналыг 3 эрдэмтэн хүртлээ

Нобелийн физикийн шагналыг 3 эрдэмтэн хүртлээ

Электронууд атомын эргэн тойронд хэдхэн секундын дотор хэрхэн эргэлддэгийг судалсан гурван эрдэмтэн физикийн салбарт Нобелийн шагнал хүртлээ.

Энэхүү шагналыг Пьер Агостини, Унгар гаралтай Ференц Краус, Франц гаралтай Энн Л’Хульер нар атом бүрийн өчүүхэн хэсэг нь төвийг тойрон эргэлддэг бөгөөд энэ нь хими, физик, бидний бие, багаж хэрэгсэл гэх мэт бараг бүх зүйлийн үндэс суурь болдог гэдгийг судалсан ажлаараа хүртэв. Электрон хэрхэн аялж байгааг ойлгохын тулд эрдэмтэд аттосекунд гэж нэрлэгддэг секундын квинтиляоны нэгийг харах ёстой байв.

Нобелийн хорооны гишүүн, физикч Марк Пирс хэлэхдээ, “13.8 тэрбум жилийн өмнөх "Их тэсрэлт"-ээс хойш өнгөрсөн секундын тоотой адил секундэд аттосекунд олон байдаг. Тиймээс энэ бол маш богино хугацаа" гэдгийг онцолжээ. Энэхүү туршилт нь "хүн төрөлхтөнд атом, молекулуудын доторх электронуудын ертөнцийг судлах шинэ хэрэгсэл боллоо" гэж мэдэгдсэн байна.

Өдгөө физикийн шинжлэх ухаан нь манай орчлон ертөнцийг ойлгох зорилготой боловч эцэст нь цахилгаан хэрэгсэл, өвчний оношлогоо, үндсэн химийн салбарт олон практик хэрэглээтэй болно гэж найдаж байна.

Физикч Энн Л’Хульер нь Нобелийн шагналыг хүртсэн тав дахь эмэгтэй боллоо.

Нобелийн шагналд 11 сая швед крон буюу нэг сая ам.долларын мөнгөн шагнал олгодог. Шагналын сан нь Шведийн зохион бүтээгч Альфред Нобелийн үлдээсэн гэрээслэлээс бүрддэг. Шагналыг арванхоёрдугаар сарын 10-нд буюу Нобелийн таалал төгссөний ойн баярын арга хэмжээн дээр гардуулна.

Өмнөх өдөр нь "COVID-19"-ийн эсрэг "mRNA"- ийн вакцин бүтээх боломжийг олгосон нээлтүүдээрээ Унгар гаралтай Америкийн иргэн Каталин Карико, Америкийн эрдэмтэн Дрю Вейсман нар Анагаах ухааны салбарт Нобелийн шагнал хүртсэн.

Нобелийн шагнал Лхагва гаригт хими, Пүрэв гарагт уран зохиолын шилдгийг нэрлэх бол энх тайвны шагналыг Баасан гаригт, эдийн засгийн шагналыг аравдугаар сарын 9-нд зарлана.

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж