БНСУ-ын хоёр иргэнийг нэг сар хорино

БНСУ-ын хоёр иргэнийг нэг сар хорино

БНСУ-ын хоёр иргэнийг нэг сар хорино

 

Авлигатай тэмцэх газраас аравдугаар сарын 2-ны орой Өмнөд Солонгосын хоёр иргэнийг баривчлан саатуулсан. Тухайн хоёр иргэн нь автобусны асуудлаар мэдээлэл хийсэн хоёр иргэн биш бөгөөд БНСУ-ын "Иктае" гэх компанийн удирдлагууд гэдгийг эх сурвалж мэдээлж байв. Тэгвэл шүүх байгууллагаас БНСУ-ын хоёр иргэнийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлахыг завдсан гэх үндэслэлээр нэг сар цагдан хорихоор болжээ.

Албаны эх сурвалж тэднийг ногоон автобусны талаар олон нийтэд мэдээлэл хийсэн БНСУ-ын иргэд биш, "Тэнүүн-Огоо" компани, БНСУ-ын "Дэүбас" компанитай хамтран ажиллахад дунд нь зуучлагч компаниар гэрээлэн ажилласан хүмүүс гэдгийг хэлж байсан юм.

Нийслэлийн прокурорын газраас Төрийн өмчийн хөрөнгөөр бараа бүтээгдэхүүн худалдан авах ажиллагаанд оролцохдоо нэр бүхий хүмүүстэй үйлдлээрээ санаатай нэгдэн, уг хэрэгт хамжигчаар хамтран оролцон ажлын хэсгийн гишүүдэд хууль бусаар нөлөөлж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татагдсан БНСУ-ын иргэн Лий Жунг Сууб /Lee Jung Seob/, Ким Киабаум /Kim Keabaum/ нарыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлахыг завдсан гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлжээ.

Шүүх байгууллагаас 2023 оны аравдугаар сарын 4-ний өдөр хянан хэлэлцээд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул прокурорын саналыг үндэслэлтэй гэж дүгнэн нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.

Ногоон автобусны хэрэгт холбогдуулж, аравдугаар сарын 1-нд дөрвөн хүнийг албадан саатуулсан. Одоо мөрдөн шалгах ажиллагаа эхэлж байгаа гэдгийг Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан мэдээлсэн. Шүүхээс тус компанийн захирал А.Ганхуяг, Б.Түмэнжаргал, Ж.Эрдэнэбат нарт тус тус нэг сарын хугацаагаар цагдан хорих мөн яллагдагч Ш.Баярсүхэд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ гүйцэтгэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Nnk 2023-10-05 202.55.188.121

uursduu avchihaad horij enter mongolchyydaa gej. hol baimaar humuus shde

Avatar

Нэргүй 2023-10-05 213.87.154.49

> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-10-05 103.212.116.97

наад муу 2 Солонгосын баасан сайн шах. Их юм хэлнэ дээ. Нөгөө шөнөөр камер луу нь хүн оруулж дарамтлуулдаг туршлага манай шоронгийнханд бий л дээ

Avatar

Иргэн 2023-10-05 202.126.88.215

Хариуцлагаа хүлээгээд огцорсон сайд дарга 2- ыг адилхан л хориод шалгаач

Avatar

Zochin 2023-10-05 202.170.65.202

Энэ муу тээврийн компанийг улс төрийн шоуны золиос болгож байгаа байх доо. Бараа шаардлага хангахгүй бол нотолгоог нь гаргаж өгөөд авахгүй байх гэсэн энгийн л гэрээний асуудал ш дээ. Тэр нь маш том шийтгэл болно. Барьж хориод эхлэхээрээ л төрд өөр нэг бизнесийн бүлэглэл төрийг гар хөлөө болгож ашиглаж өрсөлдөгчөө намнах, бизнесийг нь дээрэм ажил болоод явчиж байгаа юм. ХҮН нам Зариг 2 ард түмэнд биш дээрмийн бүлэгт л үйлчилсэн байх даа.

Avatar

Тороо 2023-10-05 66.181.161.9

Солонгосчуудыг хорих яахав. Монгол улс захиалагч нь юм чинь наад хэдэд чинь бүр өчүүхэн юм өгөөд өөрсдөө их ашиг олж байгаа. Өөрсдийнхөө хүмүүсээ сайн шалгаж, үнэн зөв тунгааж өг л дөө. Манай хууль, хяналтынхан. Тэгэхгүй бол та нар ч нэр хүндээ алдлаа. Та нар нэр хүндээ алдахаар иргэд бид нар ч амьдралын зорилго алга боллоо. Яг яахын бэ.

Avatar

Нэргүй 2023-10-05 66.181.190.243

ИНГЭЖ СҮРЖИГНЭХ ХЭРЭГ БАЙНА УУ. ЮМ Л БОЛ БАРИВЧЛАХ ГЭХ ЮМ. ЗҮГЭЭР Л ХИЛИЙН ХОРИГ ТАВИАД, ШҮҮХЭЭР ГЭМ БУРУУТАЙ НЬ ТОГТООГДВОЛ БАРИВЧИЛНА БИЗ ДЭЭ.УУЛ ҮЗЭЭГҮЙ ХОМОЙ ШУЙЖ, УС ҮЗЭЭГҮЙ ГУТЛАА ТАЙЛНА ГЭДЭГ ШИГ Л ЮМ БОЛОХ ЮМ. ГАДААД ХАРИЛЦААНД БОЛГООМЖТОЙ ХАНДАХ ХЭРЭГТЭЙ БОЛОВ УУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж