Ж.Ганбаатар: Үлдэгдлийн хэмжээг хамаагүй зарлах боломжгүй

Ж.Ганбаатар: Үлдэгдлийн хэмжээг хамаагүй зарлах боломжгүй

Ж.Ганбаатар: Үлдэгдлийн хэмжээг хамаагүй зарлах боломжгүй

Уул уурхайн сайд Ж.Ганбаатартай ярилцлаа.

-Ирэх оны төсвийн төсөөлөл дээр 60 сая тонн нүүрс экспортлоно хэмээн тусгасан байна. Тийм боломж байгаа гэж харж байна уу?

-Энэ оны эхний есөн сарын байдлаар бараг л 50 сая тонн нүүрс экспортлочихоод байна. Долоо хоногтоо 1.2-1.5 сая тонн нүүрс экспортолж байна. Энэ онд 36 сая тонн нүүрс экспортлоно гэж төлөвлөөд 50 саяд хүргэчихээд байна. Цаана нь 10,11,12 сар байна. Өөрөөр хэлбэл, дахиад нэг улирал байна. Уул уурхайн салбарт 100,120 сая тонн нүүрс экспортлох нөөц боломж бий. Хамгийн гол нь хил гааль болоод худалдан авч байгаа талын квот гэх юм уу худалдан авагч талын бодлого нөлөөлөхгүй бол хангалттай хэмжээгээр гаргаж болно. Гэсэн хэдий ч аливаа ажлын эрсдлийг тооцоолж, урагшаагаа харж л төлөвлөнө. Энэ онд нүүрсний экспорт хамгийн багадаа 55 сая тоннд хүрэх нь байна. Тиймээс дараа жил 60 сая тоннд хүргэх боломжтой гэж харж байна. Гэхдээ Уул уурхайн яамнаас төсвийн төсөөллийн тоог оруулдаггүй шүү дээ. Уул уурхайн яамнаас ойролцоогоор 46 сая тонн байх тооцоог олон талын судалгааг харж өгсөн. Хэдий тийм боловч салбарын сайдын хувьд 60 сая тоннд хүргэх хангалттай боломжтой л гэж харж байна. Бид байгаа бүх боломжоо ашиглах л ёстой.

-Хил гааль болоод тээвэр ложистикийн хувьд ямар ахиц дэвшил гарна гэж тооцоолж байна?

-Энэ асуудлыг тээврийн сайд болон Боомтын сайдаас л асуух нь зүйтэй байх.

-Тээвэр ложистикийн асуудлаа тооцоолохгүйгээр уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх тооцоолол гаргасан гэж ойлгож болох уу. Салбар хоорондын уялдаа холбоогоо хэрхэн хангав?

-Мэдээж хамтдаа бодож байж л гаргана шүү дээ. Түүнээс  биш нэг хүн шууд оруулаад тавьчихгүй. Уул уурхайн яамнаас нүүрсний экспорт дээр олон зүйлийг харгалзаж үзээд 46 сая тонн байх тооцооллыг гаргаж өгсөн юм л даа. Гэхдээ нэгэнт хамтын шийдвэр гарч байгаа учраас 60 сая гэдэг тооныхоо араас бүгд явна шүү дээ.

-Энэ жил нүүрсээ биржээр худалдаалж эхэлсэн. Нийт экспортод гаргасан нүүрснийхээ хэдэн хувийг биржээр худалдаалаад байна?

-Биржийн тогтолцоо ажиллаж эхэлсэн учраас 60 сая тонн нүүрс экспортлох тооцоог гаргасан. Өмнө нь 4-5 хүн ширээн доогуур гэрээ хийгээд 95 хувийг нь нөгөөдүүлдээ зориулж өөрчилдөг байсан бол биржийн тогтолцоонд шилжснээр худалдан авагчдын тоо өссөн. Худалдан авагчдын тоо өссөн нь нүүрсний экспортод нөлөөлж байна. Иргэд, олон нийт нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Биржээр зөвхөн төрийн өмчит компаниудын нүүрс, зэс, ашигт малтмалыг заавал зарах үүрэгтэй. Хувийн компаниудын тухайд биржээр худалдаалах, худалдаалахгүйг удирдах боломжгүй. Тиймээс төрийн компаниудын экспортын 30 хувийг биржээр худалдаалах ёстой. Эрдэнэс Тавантолгой ХХК-ийн хувьд 30 хувьдаа хүрчихсэн байна. Жижиг Тавантолгойн хувьд гэрээ хэлэлцээрийг эргэж харах ёстой асуудлууд байгаа учраас экспорт хоёр сар гаруйн хугацаанд зогсчихсон байна. Тиймээс Эрдэнэс Тавантолгой ХХК-ийн нийт гаргасан нүүрсний 30 хувь биржээр зарагдсан байна. Биржээр ойролцоогоор 7.1 сая тонн нүүрс зарагдчихаад байна.

-Төсвийн төсөөлөл дээр зэс болон алтны үнийг өсөхөөр тооцсон байна. Гадаад зах зээлээ харахад үнэ нь өсөх өөдрөг төсөөлөлтэй байна уу?

-Зэсийн хувьд ирэх онд 1.5 сая мянган тонныг экспортлохоор төлөвлөсөн. Тооцоолсон хэмжээгээр гарчих байх. Энэ оны үзүүлэлтийг аваад үзвэл одоогийн байдлаар 1.4 мянган тоннд хүрчихсэн байна. Харин үнэ ханшны тухайд дэлхийн зах зээл дээр хэлбэлзэж байгаа боловч Уул уурхайн яамны тооцож байгаагаар 2030 оноос нийлүүлэлт нь эрэлтээ хангаж чадахгүй хэмжээнд судалгаа гарч байгаа. Зэс бүх төрлийн бүтээгдэхүүнд орж байна. Газрын ховор элемэнт болон бусад ашигт малтмалууд тодорхой нэг өндөр технологийн бүтээгдэхүүнд орж байгаа бол зэсийн хэрэглээ бүхий л зүйлд хэрэглэгдэж байна. Хэрэглээ ийм өндөр байгаа учраас одоогийн байдлаар үнийн савалгаа, хэлбэлзэлтэй байгаа хэдий ч ирэх оны эхнээс өснө гэж тооцож байна. Алтны тухайд иргэд валют гэхээсээ илүү хатуу зүйл рүү хөрөнгөө төвлөрүүлж байна. Та өөрөө мэднэ шүү дээ, эдийн засаг эвгүй болоод ирэх тусам биет зүйл рүү хөрөнгө оруулдаг шүү дээ.

-Уул уурхайн салбар олборлолтоос боловсруулалт руу гэсэн зорилго тавьж байгаа. Ирэх онд энэ чиглэлд зарцуулах төсөв хөрөнгө тусгагдсан уу?

– Энэ чиглэлийн дорвитой хөрөнгө оруулалтууд хийж байгаа. Тухайлбал, Ерөнхий сайд хөдөө орон нутагт ажиллах үеэрээ Дорноговь аймагт хоёр үйлдвэрт үйлдвэр технологийн паркийн зөвшөөрөл өгсөн. Тэнд бид төмрөө ширэм болгож байна. Нүүрсээ кокс болгож байна. Энэ бол уул уурхайн бүтээгдэхүүнд тодорхой хэмжээний нэмүү өртөг шингээж байна.  Цаашид бид зэсээ хайлуулах, нүүрсээ гүн боловсруулах, гангийн үйлдвэр байгуулахаар тодорхой ажлын хэсгүүд гараад ажиллаж байна. Гэхдээ маш олон бэрхшээл байна. Тухайлбал, Монгол Улсад үйлдвэрлэл хөгжөөгүй учраас зэсээс гарах дагавар бүтээгдэхүүнүүдээ яах, хортойнуудыг нь яах вэ гэх мэт олон асуудлууд байна. Энэ бүхнийг даван туулахад амаргүй.

-Намрын чуулган нээлтээ хийлээ. Энэ намрын чуулганаар Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэхээр бэлдэж байна. Тус хуулийн өөрчлөлт, ач холбогдлыг олон нийтэд бүрэн таницуулж чадсан уу?

-Гуравдугаар сарын 1-ний өдрөөс хойш олон нийтэд хэлэлцүүлж байна. Долдугаар сарын 1-нд талуудын саналуудыг авч нэгтгээд одоо Засгийн газраар хэлэлцүүлэхэд бэлдэж байна. Засаг хэлэлцэж шийдвэрлэсний дараа УИХ-д өргөн барина. Мөн энэ сарын 9-11 хооронд зохион байгуулагдах уул уурхайн долоо хоногоор энэ асуудлыг нарийвчлан хэлэлцэнэ.

– Та Монгол Улс хаана, юутай байгаагаа эхний ээлжинд нарийвчлан тооцоолохыг зорьж байгаа талаараа хэлж байсан. Уг ажил ямар шатандаа үргэлжилж байна?

– Испани улсын X-CALIBUR компанитай хамтарч ажиллаж байгаа бидний ажил амжилттай урагшилж байна. Тус компани олон улсын тендерт шалгарсан. Ашигт малтмалын хэтийн төлөв тогтоох суурь судалгаа болох агаарын геофизикийн ажлыг иж бүрнээр нь хийдэг, энэ чиглэлдээ дэлхийд тэргүүлэгч компаниудын нэг юм. Суурь судалгааны ажлыг маш богино хугацаанд, сүүлийн үеийн аргачлал, тоног төхөөрөмжөөр (тандан судалгаа, бүх төрлийн төхөөрөмжөөр тоноглогдсон нисдэг тэрэг, нисгэгчгүй нисдэг төхөөрөмж гэх мэт) гүйцэтгэдэг, иж бүрэн дата мэдээллийг боловсруулдаг компани. Тиймээс энэ жилдээ тухайн компани тоног төхөөрөмжөө эхний ээлжинд оруулж ирж багахан хэмжээний газарт тест  хийсэн. Ирэх оны төсөвт энэ чиглэлийн ажилд 40 тэрбум төгрөг төсөвлөсөн. Гэхдээ мөн олон улсын тендер зарлана. Тиймээс төр хаана юу байгаагаа мэдээд, ямар бодлогоор ажиллах нь илүү нарийвчлалтай болно. Бүх газар алт ухах боломжгүй. Хоёр гуравхан хүн хөлжөхийн тулд байгаль орчныг бохирдуулдаг эсвэл 5-10 кг алтны төлөө байгаль орчинд нөхөн сэргээлт хийдэггүй энэ асуудлуудыг цэгцэлж байгаа. Ямар ч байсан ашигт малтмалыг хэрхэн бүсчилж хөгжүүлэх вэ, газар тариалантай бүсэд уул уурхай үнэхээр хэрэгтэй юм уу, үгүй юм уу гэдгийг нарийн тодорхойлно. Энэ судалгаагаар зөвхөн ашигт малтмалын нөөцийг тодорхойлохгүй. Гүний ус, газрын хагарал, ХАА, хот төлөвлөлт, хөдөө аж ахуй, газар тариалантай холбоотой олон үр дүн уг судалгаагаар гарч тодорхой болно. Миний хувьд салбарынхаа асуудлыг л голчилж яриад байгаа учраас ганцхан ашигт малтмалтай холбоотой судалгаа хийх гэж байгаа мэтээр иргэд өрөөсгөл ойлгох магадлалтай.

-Уул уурхайг орон нутгийн иргэд шууд дэмжиж ажиллах хөрс суурь нь бүрдээгүй байна шүү дээ. Тиймээс хариуцлагатай уул уурхайг дэмжиж ажиллах чиглэлд юу хийж байна?

-Бодитой хариулт өгье. Зүгээр нэг цаасан дээр тунхагласан арга хэмжээ авахгүй. АМНАТ-ын орлогын тодорхой хувийг орон нутагт нь үлдээх ёстой. Өөрсдөд нь эрх мэдлийг нь олгох ёстой. АМНАТ-ын орлогыг нэг газар төвлөрүүүлээд тэндээс нь тараах биш ашигт малтмал, уул уурхай эрхэлдэг орон нутгийн хөгжил бусдаасаа илт ялгардаг болно. Үр дүн нь иргэдэд бодитоор харагддаг болно. Орон нутгаа ухуулаад л байдаг бодит үр дүн орон нутагт харагдахгүй бол дэд бүтэц нь хөгжихгүй, сум орон нутаг нь дэвжихгүй бол тэр баялгийг ухуулаад ч хэрэггүй. Тийм учраас Ашигт малтмалын хуульд АМНАТ-ын орлогын тодорхой хувийг үлдээдэг болох асуудлыг УИХ-аар хэлэлцүүлнэ.

– Та шатахууны нөөц хангалттай байгаа хэмээн мэдэгдсэн. Гэтэл зарим ШТС-ууд АИ-92 олгохгүй байна. Нөөцөнд ямар нэг өөрчлөлт орсон уу?

-Тийм мэдээлэл байхгүй. Нөөцийн хэмжээг шууд хэлэх боломжгүй шүү дээ. Нөөцийг тодорхойлно гэдэг нь савны дотор байгаа зүйл биш. Олон зүйл нийлж байж нөөц болж байгаа. Нөөцийг тодорхойлох стандарт гэж бий. Хөдөө орон нутгийн ШТС-уудын үлдэгдэл, хил гаалиар орж ирсэн бүтээгдэхүүнүүд, агуулах саванд байгаа бүгд нийлж нөөцийн хэмжээг тодорхойлдог. Үлдэгдлийн хэмжээг хамаагүй зарлах боломжгүй.

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-05 202.179.21.253

Ганбаатараас өөр хэнэ бэлэг өгч ахмадуудыг баярлуулж байгаа билээ.дээ.АН МАН ын хүнд мёдиал ь байтугай гөлөөг ч гэж байгаагүй биздээ.

Avatar

Нэргүй 2023-10-05 213.87.154.49

===== Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-10-05 202.9.40.106

Болж байна. Бүх боломжоо ашиглаад аль болох ахиухан хэмжээний нүүрс экспортлох нь зөв. Хэтдээ нүүрс үнэгүй болох магадлал маш өндөр байнаа. гэтэл манай улсад хэдэн зуун жил хэрэглэхэд хүрэхүйц нөөц байна. Ганбаатар гишүүн сайн ажилаж байгаа. АН-ынхан түүнд нь атаархаад боож үхэх дээрээ хүрээд байна.

Avatar

Яана даа 2023-10-05 172.91.183.102

Чихрийн наймаачин , томроод барилгын бизнестэй болсныгоо хосгүй ухаантай гээд бодчихсон. Уул уурхайн тухайд а ч үгүй нөхөр

Avatar

- ylcuun 2023-10-05 216.200.84.187

o/n ##- ;

Avatar

- cpokat; 2023-10-05 216.200.84.187

– xamaapalgyi baix;

Avatar

Нэргүй 2023-10-05 202.170.65.55

Энэ нэг дүрдээ итгэчихсэн пязду БГД -т хороо болгон дээр нэг авгай тавьчихсан, ахмадуудад худлаа одон медаль тараагаад сонгуулийг хороон дээр мафжуулж байгааг мэдэж байгаа шүү. сая бас баахан бэлэг тараасан. Хэний мөнгөөр ингэж сагаад байна!!!!

Avatar

Нэргүй 2023-10-05 66.181.189.84

Энэ хулгай хийхээс өөр мэдэх юмгүй нөхөр

Avatar

Ganbaatar 2023-10-05 202.126.89.151

Ene yugaach medehgui shal teneg amitan sh de yostoi zailyyl da Said geh shig chaavaas

Avatar

Нэргүй 2023-10-05 66.181.168.82

дүрдээ ороод тэнэгтээд байх юм. өмнө нь нөөцийг байнга л зарладаг байсан биз дээ, савныхаа хэмжээнээс болоод сар орчмын нөөцтэй байгаа шиг мэдээлдэг байсан. нөөц багасаж байгаа болоод л хараалгуулахгүйн тулд нуумар болж байгаа юм байх даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж