УЛСТӨРЧДИЙН ОРОЛЦООТОЙ “ХАНБОГДЫН ХӨГЖЛИЙН ХУРДАСГУУР ОЮУ ТОЛГОЙ САН” ЖИЛ БҮР 10 САЯ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТ АВЧ БАЙНА
Эрүүл, ил тод, үндэстэн дамнасан корпорацийн засаглалтай гэгддэг “Оюутолгой” ХХК дэргэдээ хоёр ч сан байгуулаад амжжээ. Орон нутгийн хөгжил дэвшлийг санхүүжүүлдэг гэх тэдгээр сан ашгийн төлөө бус гэх тодотголтой. Ялангуяа Өмнөговь аймгийн хөгжлийг дэмжих зорилготой. Орон нутагт хөрөнгө оруулалт хийж, хандив өргөдөг цол гуншинтай.
“Оюутолгой” компани 2015 онд “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-г байгуулж, Өмнөговь аймгийн хэмжээнд үйл явуулж иржээ. Тус сан өнгөрсөн хугацаанд жил бүр 5 сая ам.долларын хөрөнгө оруулсан гэдэг мэдээлэл бий. Тэгвэл 2022 онд “Ханбогдын хөгжлийн хурдасгуур оюу толгой сан”-г байгуулсан.
Зөвхөн Ханбогд сумын хөгжлийг дэмжих тодорхойлолттой тус сан энэ оноос эхлэн ирэх 5 жилийн хугацаанд 50 сая ам.доллар зарцуулах гэрээ зурсан байдаг. Ерөнхийдөө Монголын хаана ч байхгүй өндөр дүнтэй санхүүжилт захиран зарцуулж буй тус сангуудын Удирдах зөвлөлд дандаа улстөрчид хутгалдчихсан гэдгийг эх сурвалж мэдээлэв. Тэгвэл жилдээ 50 сая ам.долларын санхүүжилттэй “Ханбогдын хөгжлийн хурдасгуур оюу толгой сан”-г хэн, хэн удирддаг вэ?
“Ханбогдын хөгжлийн хурдасгуур оюу толгой сан”-гийн эцсийн өмчлөгчөөр “Рио тинто”-гийн Зэсийн группийн захирал Б.Болд бүртгүүлж, Удирдах зөвлөлийн даргаар “Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер ажилладаг.
Хэдийгээр бүртгэл дээрээ хөрөнгө оруулагч талын удирдлагатай мэт харагдавч “Эрдэнэс оюутолгой” компанийн захирал асан Б.Мөнхбаатар, одоогийн захирал Н.Цэрэнбат, “Оюутолгой”-н ТУЗ-ийн дарга Г.Батсүх, гишүүн С.Мөнхсүх нарын нөлөө бүхий эрхмүүдийн өндөр оролцоотой. Монголын Засгийн газрыг төлөөлж “Оюутолгой”-н ТУЗ-д сууж буй Н.Цэрэнбат өмнө нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байсан бол Б.Мөнхбаатар Барилга, хот байгуулалтын сайдын албыг хашиж байсан. Хөрөнгө оруулагчдын төлөөлөл гэгддэг Г.Батсүх, Б.Болд, С.Мөнхсүх нарыг Ерөнхийлөгч асан Н.Багабандийн татаасны хүмүүс гэдгийг улс төрийн хүрээнхэн мэддэг.
Бүгд МАН-ын угшилтай сангийн том тоглогчид болж таарч байна. Мөн Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, ИТХ-ын дарга Б.Бадраа, Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт нарын АН-ынхны ашиг сонирхол дээрх санд хэдийнэ шингэсэн.
Тайлбар:Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт, “Оюутолгой”-н гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер нар 50 сая ам.долларын санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурав. 2022.05.26
“Оюутолгой”-гоос 50 сая ам.доллар, ойролцоогоор 175 тэрбум төгрөгийн санхүүжилт авч буй Ханбогд суманд Засгийн газраас эхний ээлжид 2025 оныг хүртэл 243.6 тэрбум төгрөгийн оруулалт хийх тооцоо танилцуулсан. Өөрөөр хэлбэл, Ханбогд сумыг 2025 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөний нийт санхүүжилтийн үлдсэн хэсгийг улсын төсвөөс гаргана гэсэн үг. Дээр нь орон нутаг өөрөө жил бүр 20 орчим тэрбумын бүтээн байгуулалт хийдэг. Тус суманд 2040 он хүртэл нийт 825.9 тэрбум төгрөгийг зарцуулах том тоо ч яригдсан. Гэвч “Ханбогдын хөгжлийн хурдасгуур оюу толгой сан”-гийн санхүүжилтээр суманд хийгдэж буй бүтээн байгуулалт чамлалттай. Сангийн үйл ажиллагааг аваад үзэхэд, Ханбогд суманд айлын гэр байшин дулаалах, барилгын фасад янзлах, хүүхдийн тоглоомын талбай, зам барилгын зураг төсөл гаргах төдий ажил хийсэн байна. Нутгийн иргэдийг бухимдуулах болсон энэ үйл ажиллагаа нь ирэх дөрвөн жилд хэрхэн хэрэгжих нь бүрхэг бөгөөд улстөрчдийн нөлөөллөөс гаргах шаардлагатайг хэлж байгаа юм. УИХ, Засгийн газраас өнгөрсөн хугацаанд Оюутолгойн уурхайгаас иргэдэд ирэх өгөөжийг нэмэгдүүлэх талаар багагүй хүчин чармайлт гаргасан.
Энэ хүрээнд Ханбогд сумыг “Ханбогд хөгжлийн ерөнхий төлөвлөгөө-2040” төлөвлөлтийн баримт бичгийг танилцуулсан гэрчүүдийн нэг нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ билээ. Тэрбээр өнгөрсөн 2022 оны тавдугаар сард Ханбогд суманд ажиллахдаа, Засгийн газрын “Шинэ сэргэлт”-ийн бодлогод тусгагдсан “Хот, хөдөөгийн сэргэлт”-ийн хүрээнд Өмнөговь аймгийн Ханбогд сумыг хот болгон өргөжүүлэх ажил өнөөдөр эхэлж байна хэмээн зарлаж байлаа.
Тэгвэл “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-гийн Удирдах зөвлөлд аймгийн Засаг дарга Р.Сэддорж, ИТХ-ын дарга Б.Бадраа, төлөөлөгч Ж.Занабазар нарын орон нутгийн улстөрчид мөн л багтсан байдаг. Тус сан 2015 оноос хойш жил бүр Өмнөговь аймагт 5 сая ам.долларын төсөл санхүүжүүлдэг. Энэхүү сангийн хөрөнгийг “Оюутолгой” компани, нутгийн удирдлагууд хамтран захиран зарцуулж ирсэн. "Говийн оюу хөгжлийн дэмжих сан" 2015-2022 онд Өмнөговь аймгийн хэмжээнд 101.3 тэрбум төгрөг буюу 38.97 сая ам.долларын хөрөнгө оруулсан гэдэг тайлан тавьсан байна.
зочин 2023-10-05 183.177.99.226
Өмнөговь аймгийн засаг дарга Сэддорж Өмнөговь аймгийн иргэдийн хурлын дарга Б Бадраа нар улсынхаа нутгийн Хятадуудад дамлан зарсан бас уул уурхай лиценцийн наймаачин Хятадуудад бас л найр тависан этгээдүүд ийм эх орноосоо урвагчдыг Монголын төр ялалсангүй харин ч бүр 2024 оны Сонгуульд АН нэр дэвшиж явж байх юм Өмнөговь аймгийн дарга нар мөн том артай юм аа
Нэргүй 2023-10-05 103.10.21.9
бөөн бузар эх орноо зардаг луйварчид гахай нохой шиг бузарууд
Нэргүй 2023-10-05 139.5.217.100
Гахай нохойноос дор гэх гэсэн байх даа, эд нарыг хараад хэлэх муу үг ч олдохгүй юм
Gir 2023-10-05 45.154.108.18
1990 онд энэ улсын хойд хөрш ОХУ-ын ерөнхийлөгч Путин улсаа гэмт хэрэгтэнүүдээс цэврэлэхдээ, тусгай албаныханаар шууд устгуулж байсан! Энэ бол маш шилдэг арга байсан!
Gir 2023-10-05 45.154.108.18
Монголд хамгийн нэгдүгээрт хийх ёстой ажил бол хулгайч нараас улсаа чөлөөлөх, Хоёрдугаарт гэж байхгүй. Хууль сайн муудаа биш. Гол нь хуулийг хэрэгжүүлэх нь чухал! Маш түргэн энэ цэврэлгээг хийх ёстой.
Нэргүй 2023-10-05 213.87.154.49
Харуулах боломжгүй.
Irgen 2023-10-05 66.181.161.80
Ene tserenbat shorond oroogui yum uu
Нэргүй 2023-10-05 202.179.26.133
AN MAN namiin songuuliin mungu
Зочин 2023-10-05 103.57.92.113
Энэ хулгайч нарыг шалгах шаардлага байхгүй. Шууд л эгнүүлж байгаад буудан хороох шиг сайхан юм үгүй.
Нэргүй 2023-10-05 119.40.103.6
Батсүх гээч энд хадаатай байдгийн учир юу юм болоо .. Энэ санг шалгаж болдоггүй юмуу
Нэргүй 2023-10-05 37.46.114.133
НОВШИЙН ГАХАЙНУУД, АЖИЛД ОРОХООС ЭХЛЭЭД БӨӨН МАФИ, УЛС ДОТОРХ УЛС БАЙГАА ШҮҮ ДЭЭ.
Нэргүй 2023-10-05 112.72.9.126
оюутолгойн туз -н дарга батсүх, хангамжийн менежер амартүвшин ба түүний хамсаатанууд батбаатар, сэржмаа гээд энэ сангаар дамжуулж ханбогдын луйварчин нүүрсний хулгайч "ХАР ЭРДЭНЭОЧИР" -той нийлж дэд бүтэцийн төслүүд, орон сууц барьж авилгал авч мөнгөө эргэлдүүлсээр байгаа шүү.
УНШИГЧ 2023-10-05 43.242.242.140
ШАЛГАЖ ХУУЛИЙН ХАРИУЦЛАГА АДИЛХАН ҮҮРҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Ш ДЭЭ. МОНГОЛД ШУДАРГА ЁС БАЙНА УУ
Зочин. 2023-10-05 103.57.95.90
БҮГДИЙГ НЬ САЙН МЭДЭЖ БАЙГАА ЮМ БАЙНА.ЗА НОТЛОХ Л ҮЛДЛЭЭ ДЭЭ.
Нэргүй 2023-10-05 66.181.160.9
Манайхан мөнгө харахаараа хорхой нь хөдлөөд огт зүгээр сууж чадахгүй л дээ, заавал хулгай хийнэн!!!
Зочин 2023-10-05 59.153.115.96
Шалгавал нүүрснээс дутахгүй их хулгай байж мэдэх,сайн шалгаарай
Даваа 2023-10-05 66.181.186.38
ӨСӨХИЙН ӨЛӨН ТАВИГДДАГГҮЙ ГЭЖ ҮГ БАЙДАГ ДАА, ҮНЭН БОЛ ДЭНДҮҮ БҮР ДЭНДҮҮ ӨЛӨН БАЙНА Л ГЭЕ ДЭЭЬ ӨӨР ХЭЛЭХ ҮГ ОЛДОХГҮЙ ЮМ БАЙНА
Нэргүй 2023-10-05 103.212.119.158
40DEESH XALYYTSTAL SHAALGN80955877
Нэргүй 2023-10-05 103.212.119.158
ANYSIN SEKSEER XUSNEER UILCHLN80955877
Нэргүй 2023-10-05 66.181.160.79
жил бүр ээ 10 сая $ пөөх энэ новшнууд мэдээж идэж байгаа ш дээ шалгах хэрэгтэй даанч суудлаа өг гэхээр үхэх гээд байдаг нь ийм учиртай юм бна ш дээ хулгайчууд
Зочин 2023-10-05 66.181.182.201
Буудан хороовол таарах хулгайчид байна даа.
Хотын уугуул иргэн 2023-10-05 103.212.116.97
Энэ хулгайчдыг тэгээд шалгаач ээ. Худлаа бичээд л байх юм. Нүгэл нүдээрээ гардаг гэдэг. Тэнгэр тэднийг гэсгээх биз…
Нэргүй 2023-10-05 103.212.119.158
SEKSEER TACHAANGUI TAICHNA80955877
Нэргүй 2023-10-05 103.212.119.158
S AWN 33DEESH UILCHLEED OGN80955877