Хагас коксон түлш турших Налайхын агаар хамгийн өндөр бохирдлыг заав!

Хагас коксон түлш турших Налайхын агаар хамгийн өндөр бохирдлыг заав!

Хагас коксон түлш турших Налайхын агаар хамгийн өндөр бохирдлыг заав!

Хүйтний улирал эхэлж, нийслэлийнхний толгойн өвчин агаарын бохирдол үүнийг дагасан угаарын хийн хордлогын асуудал дахин сэдрэв. Жил бүрийн өвөл салбарын сайд нь туршилт, шинэчлэлийн ажил эхлүүлэхээ сүржин мэдэгдэж, хотынхоо хүн ам, байгаль орчны төлөө хийхээс өөр аргагүйг онцолдог жишигтэй. Ингэхдээ туршилтын явцад эрсдэл гарах ч ажлыг эхлүүлэхийн тулд заавал анхлан турших шаардлагатайг мөн онцолдог. Өөрөөр хэлбэл, түлшний туршилт хэрэгжүүлж, агаарын бохирдлыг бууруулах явцад ирээдүйд гарах үр дүн нь чухал бөгөөд өнөөдөр цөөн хүний амь хохирох нь тийм ч том асуудал биш гэдгийг тойруу утгаар хэлж байгаа нь энэ.

Улаанбаатар дэлхийн агаарын бохирдол өндөр хотуудын тэргүүлэх эгнээнд бичигддэг. Галлагааны улирал бүрэн эхлээгүй, эрс хүйтний үе биш ч Улаанбаатарын агаарын чанарын индекс олон улсын үзүүлэлт дээр анхаарлын тэмдэгтэй зааж байна.

Агаарын чанарыг судлах олон улсын сайт дээр 2023 оны аравдугаар сарын 4-ний 19:00 цагийн байдлаар Улаанбаатар хотын агаар дахь PM2.5 агууламж ДЭМБ-ын агаарын чанарын жилийн дунджаас 2.2 дахин ихийг зааж байгааг доорх мэдээллээс харах боломжтой.

Энэ бол харамсалтай үзүүлэлт. Утаагүй сайжруулсан түлш хэрэглэж, эрүүл мэнд, амь насаараа хохирч байгаа олон иргэний төлөөс ядаж агаарын чанарын үзүүлэлт сайжрах. Гэтэл сүүлийн жилүүдэд нийслэл хотын агаарын чанар дахь хортой элементүүдийн хувь өсч, нүдэнд харагдах утаа, хоолойд амтагдах угаарын амт ч нэмэгдэж байна. Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, нийслэл, Эрчим хүчний яам гээд утаа, орчны бохирдлыг бууруулах хүрээнд олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа ч одоог хүртэл үр дүнтэй нь ховор гэхэд хилсдэхгүй.

АРВАНХОЁРДУГААР САРЫН 15-НААС ЭХЛЭХ ХОЁР САРЫН ТУРШИЛТ АЙСУЙ

Сүүлийн жишээ бол тун удахгүй туршилт нь эхлэх гэж байгаа хагас коксон түлш. Өнгөрсөн наймдугаар сарын 9-нд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн ээлжит бус хурлаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн 177 тэрбумаар бонд гаргаж, Хятадаас коксон нүүрс авах талаар танилцуулсан. Тэрбээр “177 тэрбумын бонд гаргах асуудал байгаа. Улаанбаатар хот өнөөдрийн байдлаар 540 орчим мянган тонн шахмал түлш түлж байгаа.

Нэг тонн шахмал түлш үйлдвэрлэхэд мидлингээ үнэгүй авч байгаа хэр нь 450 мянган төгрөгийн өртөгтэй. Харин ард иргэдэд 150 мянган төгрөгөөр борлуулдаг. Үнийн зөрүү, алдагдлыг өнөөг хүртэл "Эрдэнэс Тавантолгой" ХХК дээр бичдэг. Өнгөрсөн галлагааны жилүүдэд иргэдээс утаа их байгаа талаар шүүмжлэл гарсан. Тиймээс туршилт хийж үзлээ.

Эхний ээлжид түүхий эдийг солих буюу одоо байгаа мидлинг хагас коксжих нүүрсээр солих туршилт хийсэн. Үүнд Орчны бохирдлыг бууруулах газраас 242 сая төгрөг гаргаж БНХАУ-ын үйлдвэрүүдэд очиж судалсан. Бусад орнуудын туршлагаас судлахдаа Хятадад байгаа технологийг хэрэглэх шийдвэр гаргасан. Хэрэв, Нийслэлээс 177.5 тэрбумын бонд гаргасан тохиолдолд 115 мянган тн хагас коксжих нүүрсийг  ойрын хугацаанд буюу ирэх арваннэгдүгээр сарын 15-н гэхэд тендерийг зарлаж, үйлдвэрлээд 2023 оны арванхоёрдугаар 15-наас 2024 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл түлж, туршиж үзье гэсэн санал оруулж байна.

Туршилтаас айхгүй байгаа. Хоёрдугаарт, 2023 ондоо багтаагаад 600 мянган тн хагас коксжих нүүрсний үйлдвэр баръя гэж байгаа.

Одоо байгаа медленгээ үйлдвэрлээд дорвитой үр дүн гарахгүй нь. Эс бөгөөс утаан дээрээ дорвитой өөрчлөлт гаргаж чадахгүй. 177 тэрбум харамсаар мөнгө мөн үү гэвэл мөн. Улаанбаатарчууд хүсвэл галлагааг туршиж үзүүлнэ. Айлуудад туршиж үзсэн. Нүүрсийг боловсруулж байгаа болохоос биш бүрэн утаагүй болно гэж ойлгож болохгүй. Одоо байгаа утааны бохирдлыг хоёр дахин бууруулах юм” гэж байв.

Тэгвэл энэ яриа албажиж арванхоёрдугаар сарын 15-наас ирэх оны хоёрдугаар сарын 1-ний хооронд Нисэх, Яармаг, Налайх, Дарханд хэрэгжихээр болоод байна.

Нийслэлийн бондоос эхний ээлжид 31.7 тэрбум төгрөгөөр 24,500 тонн хагас кокс гэдэг байгалийн нэршилтэй, коксжих нүүрстэй огт хамаагүй бүтээгдэхүүнийг оруулж ирнэ. Хотын утаа бол зөвхөн айл өрхөөс биш, ТЭЦ-ууд болон автомашинуудаас ялгарч байгаа. Мөн ердийн тоосжилт ч гэж байна. Ерөнхийдөө ийм өртөгтэй түлшинд шилжих нь зөв үү, буруу юу гэдгийг их том алдаа хийхээсээ өмнө нүдээр үзэж харъя гэж бодож байгаагаа ч Эрчим хүчний сайд хэлсэн. Тиймээс энэ өвлийн том туршилтаар хэчнээн хүн хохирох нь мөн л таашгүй хэвээр байна.

МАШ ИХ БОХИРДОЛТОЙ АЮУЛТАЙ БҮСЭД ТУРШИЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ ЗӨВ ҮҮ?

Хэдийгээр айл өрхүүд сайжруулсан түлш хэрэглэж байгаа ч агаарын чанар муу хэвээр байна. Өнгөрсөн жилүүдэд МҮОНРТ,  Баянхошуу, Хайлаастын бүсэд агаарын бохирдол арваннэгдүгээр сараас эхлэн хамгийн өндөр үзүүлэлтийг зааж байв. Тус бүсүүдэд агаарын чанар “улаан” буюу маш их 400-аас дээш үзүүлэлтийг заадаг.

Өнөөдрийн тухайд агаарын чанар харьцангуй тогтвортой байгаа бөгөөд маш өндөр бохирдолтой бүс нь Налайх 4926 зааж байна.

PM 2.5 нь хамгийн жижиг бохирдуулагч боловч хамгийн аюултай нь юм. Амьсгалахад энэ нь уушгины эдэд гүн нэвтэрч, цусны урсгал руу орох боломжтой. Энэ нь түүхий нүүрс шатаах, шороон шуурга, ой хээрийн түймэр зэргээс үүдэлтэй бөгөөд астма, зүрхний өвчин болон амьсгалын замын өвчин үүсгэдэг. Мөн агаарын бохирдлоос гадна угаарын дуудлага өдийд нэмэгддэг байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

oyun 2023-10-05 202.126.88.230

Дэмий юм ярьж байхаар маш хурдан Нүүдэлчин зуухаа үйлдвэрлэ олон тоогоор гүйцээ малнуудаа тэгээд дуртай түлшээ түлэх сонголтыг өг

Avatar

болд 2023-10-05 103.140.10.208

туршвал бүгдэд нь турш худлаа хэсэг чилдэг нь хуучин сайжруулсан гэх хогоо олон тонноор үйлдвэрлээд хадгалсан тэрийгээ дуусгах гэсэн башир арга

Avatar

Нэргүй 2023-10-05 103.10.21.9

хүй нэгдлийн балиар нүүрс түлэх болимоор юм аа .орчин цаг үетэйгээ хөл нийлүүлж хийн түлш гэж юм байхад чинь сайжруулсан нүүрс гэх шиг элий балай юм аа одоо болио .толгой нь олгой болчихсон юм шиг нүүрс түлж Улаанбаатар хотдоо бөөн утаа болгож заваарч байхаар шууд л хийн түлш хэрэглэх хэрэгтэй .утаанаас салсан гээд бөөн мөнгө зарцуулаад байна гэсэн балиар нүүрсний нинжа сэтгэлээсээ салаач ээ арай л балиар юм аа

Avatar

Нэргүй 2023-10-05 103.10.21.9

хийн түлш хэрэглэх хэрэгтэй . хийн түлш цэвэрхэн утаагүй , нүүрснээс л лав хамаагүй хямдхан шүү дээ .

Avatar

Нэргүй 2023-10-05 103.10.21.9

утаанаас салах амархан шүү дээ . гол төрд байгаа хүмүүсын ашиг сонирхол нь саад болоод байгаа юм дам.

Avatar

Нэргүй 2023-10-05 103.10.21.9

төрд байгаа хүмүүс ажилаа мэдэхгүй байж хулгай луйвар хийхдээ маш гаргууд юм аа .улс эх ороны нүүр царай болсон Улаанбаатар хот нь өвөл бөөн утаа зам бөөн түгжрэл үнийн өсөлт нь замбараагүй ажилчин ард нь цалин маш бага ийм гамшигт байдал байлгаж байгаа нь төр барьдаг намууд дарга сайд гишүүдийн ажилаа хийж чадахгүй алиа салбадай юм байна .эх орон оо сүйрүүлж байгаа харж мэдэж ухаарч чадваргүй ухаангүй сэтгэлгүй адгуус шиг хүмүүс даан ч дээ .

Avatar

Нэргүй 2023-10-05 103.10.21.9

сэтгэлгүй мэдлэгүй эх орон ч бус хувиа хичээсэн бузар хар шуналтай луйварчид улс эх орныг удирдан жолоодож чадахгүй байгаа тод жишээ энэ утааны асуудал ,замийн түгжрэл, ядуурал ,авилга , юм даа .ийм арчаагүй гуйлгачин байсан юмнууд төрд гаргахаараа өөрсдөө тансаглаж ард иргэдээ гамшиг дунд амьдруулж байгаа өнөөгийн Монголд байгаа бохир бузар хар нүгэлт улс төрчид нам засгийн үйлдсэн бөөн хар нүгэл юм даа .ард иргэд минь үр хүүхдүүдээ ядаж бодоод асуудлыг шийдэх хэрэгтэй .

Avatar

Нэргүй 2023-10-05 213.87.154.49

= Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин. 2023-10-05 103.57.95.90

Тэр хагас коксоо туршвал бүгдэд нь турш. Агаар мандал бол хамгийн сайн сэлгэгддэг орон зай. Нэг хэсэгтнь турших нь ямар ч үр дүнгүй.

Avatar

mongolchuudiig bol 2023-10-05 66.181.178.166

udurt bish tsagt l 100 haraadag bolson uur iomgui. ih gun uzen yaddag bolson doo gudmaar zuruhduu bituuhen haraagaad zurdug bolson

Avatar

Нэргүй 2023-10-05 188.162.254.111

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олохгуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!!!!!

Avatar

Нэргүй 2023-10-05 103.212.119.158

DYYDLGN MERGJLN VANAGLGCH80955877

Avatar

Нэргүй 2023-10-05 103.212.119.158

SEKSEER UILCHLEED DYRIIN SEXSEER80955877

Avatar

2 2023-10-05 202.131.238.26

1

Avatar

Нэргүй 2023-10-05 202.179.11.230

Nalaikhiin zuun tald 1 hyatad uildver 24 tsagiin tursh utaa baaguulj, 365 honog ajilladagiig humuus medej baimaar yum.

Avatar

Нэргүй 2023-10-05 185.228.230.144

Иргэд бид ч жил бүр туршилтад ороод дарга нарт ХАРХ наас дор үзэгдэх болжээ.

Avatar

Нэргүй 2023-10-05 103.57.94.25

Энэ хугацаанд ганц цахилгаан станц барих шийдвэр гаргаад барьчихаж чадахгүй байгаа Оюуэрдэний ЗГ-ийг огцруулахыг шаардаж байна

Avatar

Нэргүй 2023-10-05 66.181.183.49

Гарцаагүй хүн дээр турших ёстой юм бол
Ганцхан над дээр туршаарай Гэж нэг хүн хэлээд байдагсан !!!

Avatar

Нэргүй 2023-10-05 103.212.119.158

SEKSDNE80955877

Avatar

Нэргүй 2023-10-05 103.212.119.158

ANYSDN80955877

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж