МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаан өчигдөр гурван цаг гаруй хугацаанд үргэлжлэв. Угтаа бол нэгэнт намын удирдлага зөвшөөрсөн Хотын даргад нэр дэвшигч Х.Нямбаатар, Түгжрэл хариуцсан сайдаар УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан нарыг томилохоор тохирсон. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын оронд УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг томилуулахаар намын удирдага тохирсон ч Удирдах зөвлөлийн гишүүд харин нилээд эсэргүүцэл илэрхийлжээ. Бусад хоёр нэр дэвшигчээс нэг ч Удирдах зөвлөлийн гишүүн асуулт асуугаагүй бол Ерөнхий сайд болон 10 гаруй гишүүн Б.Энхбаяраас асуулт асуужээ. Түүний Боловсролын зээлийн сангаас авсан зээл болон хувийн улс төрийн тоглогч хийдэг учраас Засгийн газрын гишүүдтэйгээ ойлголцож чадах уу гэдгийг асууж, хатуу сануулсан байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайдад нэр дэвшигч Б.Энхбаярын хувьд АНУ-ын Хойд Виржинийн их сургуульд Бизнесийн удирдлагын чиглэлээр 2007-2009 онд суралцахдаа 32 мянган ам.долларын зээл авч, авсан зээлээ тэглүүлсэн гэдэг. Тухайн үед Боловсролын зээлийн сангийн ажилтан О.Сийлэгмаа ч үүнийг нотолж, баримт гаргаж байсныг хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байв.О.Сийлэгмаагийн хэлснээр сурсан нь ч тодорхойгүй гэдгийг ч хэлж байв. 2020 оны УИХ-ын ялалт байгуулж, намтараа оруулахдаа тухайн сургуулиа төгссөн талаар дурдаагүй байдаг. Зээлээ төлсөн ч намтраа өөрчлөөгүй хэвээр.
Гэвч тэрбээр Боловсролын зээлийн сангийн хулгайн асуудал үүсч, олон нийт шүүмжилж эхэлсний дараа БЗС-аар тэглүүлсэн мөнгөө төлсөн байдаг. Удирдах зөвлөлийн гишүүдийн зүгээс энэ зээлээр яг сурсан эсэх, төгссөн бол диплом нь байгаа эсэх зэргийг нилээд нухацтай асууж, сануулжээ. Мөн түүнийг өнгөрсөн хугацаанд “хувь тоглогч” их хийдэг байсан, Засгийн газар бол багаар ажиллах ёстойг ч Удирдах зөвлөлийн гишүүд хатуу сануулжээ.
Ерөнхий сайд Б.Энхбаяраас гурван асуулт асуусан гэсэн мэдээллийг Б.Энхбаяр өөрөө хэлсэн. Тэрбээр, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ надаас хүний эрхийн мэдрэмжтэй байж чадах эсэх, Нүүрсний сонсголыг амжилттай хийж чадах уу, шударга ёсны тэмцэл дээр хамт алхаж чадах уу, Боловсролын зээлийн сантай холбоотой асуудалд нэр холбогдсоноо тайлбарла гэсэн. Ерөнхий сайд өөрөө бүх материалыг татаж үзсэн учраас төрийн захиалгаар суралцаж, ямар нэг хуулийн зөрчил байхгүй, төлбөрөө бэлэн мөнгөөр төлсөн учраас хуулийн зөрчилгүй гэж тайлбарласан гэсэн тайлбар өгсөн гэсэн юм.
Ш.ЧИМЭГ
Зочин 2023-10-05 59.153.115.96
Хууль гуульболж байна даа,сайдыг намын удирдах зөвлөл хэлэлцэж санал хураагаадл
Зочин 2023-10-05 202.126.90.42
Энхбаяр бол хууль зүйн сайд хийх чадвартай ,шудрага, мэдлэг чадвар сайтай хүн. АН-ын төр барьж байх үед энэ албанд жинхэнэ чадваргүй бүр Хурц мэт хуулийг гууль болгогчид олон ажиллаж байсан. Гэмт хэргийг өмгөөж хамгаалж бусдад хууль завшууллаа гэж нийгмээрээ шуугаад л байдаг байсан. Бид ийм төртэй байх ёстой юм уу.
Нэргүй 2023-10-05 103.57.93.34
Анх удаа инээхийг нь харлаа. Ичдэггүй юм бээ Сайд болоод хагартлаа баярлана гэж бодсонгүй. Ажлаа сайн хийгээрэй . Зоригийн хэрэг . нүүрсний хэрэг, автобус гээд зөндөө ажлаа л дуугай л хий . харья
Нэргүй 2023-10-05 213.87.154.49
Харуулах боломжгүй.
Нэргүй 2023-10-05 103.57.94.36
яахаараа хаалттай хуралддаг хулгайч нар вэ.ард түмнээс сонгогдож өдий болтол явчихаад их том бн аа
Нэргүй 2023-10-05 179.61.240.125
Нүүрсний сонсголыг Энхбаяраас өөр хүн хийж чалахгүй ээ. Хуйвалддаггүй болохоор л нүд үзэж бн.
Нэргүй 2023-10-05 103.57.93.181
Тэртэй тэргүй энэ засаг багаар ажиллаж чадахгүй 3 тал хуваагдчихаа л үзээд байгаашт, Хүрэлээ-н троллуудад үзүүлээд өг
Зохиолч Цэндийн Доржготов 2023-10-05 59.153.114.177
Асуудалд үнэлэлт дүгнэлт өгч буй яриаг нь сонсоход логиктой, ухаалаг залуу шиг харагддаг. Алдаа гаргасанд чинь харамсав. Гүтгэлэг бус үнэн бол. МАН-ын Удирдах Зөвлөлийг би хувьдаа хулгайч луйварчдын цуглуулга гэж үздэг. МАХН-ын УТТ, бүгд хуралд хамгийн өөдгүй бялдуучид ордог бсан. Одоо ч тийм л байх. Тэртэй тэргүй чамайг удаахгүй. Шударга зарчмын төлөө ганц хоног ч хамаагүй тэмцсэн шиг тэмцээд хөөгдөөрэй. Мораль бичдэг зохиолчийн үг шүү. Гэхдээ найдвар бүү хугалаарай. Арай дээр нь Бат-Үүл юм ш
Ард түмэн 2023-10-05 202.9.46.13
дэлгэрсайхан хулгайчаас өөр хүн олсонгүй юу .ман ёстой хог дээр гарчээ.энээ данхан толгойт мөнгөтэй , өөртэйгөө адилхан тэнэгүүдийг л сонгодог болжээ ёо ёо ёо
БЗД-ийн иргэн ... . 2023-10-05 202.21.108.31
Тойрогтоо юу ч хийгээгүй хүн . Сонгосон хүмүүст ээ л Мөнгө болон .Гарын бэлэг л МАН өгдөг гэсэн БЗД ийн иргэд ингэж ярьдаг………МАН Л дэмжиж УИХ гаргасан гэсэн …Зээл нь Боловсролын баригдахад аа төлсөн БАРИГДААГҮЙ ӨӨР ОЛОН зээлийг нь судалсан юм УУ? Өөр зээлийг нь судалсан уу…… Нөгөө ….???
Нэргүй 2023-10-05 66.181.168.8
ТЭНЭГ МИНЬ ЧАМД ЗӨВ ХУУЛЬ ТОГТООГЧ ХЭРЭГТЭЙ ЮМУУ, ТОЙРОГ УСЛАДАГ МӨНГӨ ТАРААГЧ ХЭРЭГТЭЙ БАЙГАА ЮМУУ
Нэргүй 2023-10-05 192.82.64.192
Тойргын иргэн
Энэ хүн тойрогтоо юу ч хийгээгүй. Амаараа ажил хийдэг хүнийг дэмжихгүй
Нэргүй 2023-10-05 103.57.95.101
Ix xurliin gishuun bol toirogt yum xiix gej gardag xyn bish shuu. Uruvdultei yum be.
Нэргүй 2023-10-05 119.40.103.6
Хүрэлбаатар болон Удирдах зөвлөлийн зарим нэгэн гишүүд Энхбаяраас үнэн голоосоо айж бэмбэгнэж байгаа юм байна даа
Нэргүй 2023-10-05 103.212.119.68
Ene hun zugeer l uuruu ner aldar oloh gej hudal popordog bh gej bodogddog,hiij baigaa ajluud ni sain bish oligtoi hiideggui zugeer l pop mayagtai,chanartai bish tiim bolohoor huuli zuin saidiig tiimch sain hiihgui l bolov uu,chadvar taaruuhan l hun shig bn lee
Нэргүй 2023-10-05 139.5.217.135
Солонгоог нь сайд болгохгүй дээ. Эрчүүд эзэгнэсэн уос төр нийгэм үнэндээ л гунигтай харанхуй байгаад удлаа
Нэргүй 2023-10-05 66.181.176.17
МАНАН-Н ТАВИУЛ
Зочин 2023-10-05 202.126.89.186
Сү.Батболд гэдэг манлай луйварчинтай нэг айлын хүргэн гэсэн. Тэр Батболд ахынхаа үгэнд ороод явбал ч нэмэргүй л дээ. уг нь бол өөрөө шударга дуу хүн шиг байгаа юм
Зочин 2023-10-05 202.70.34.70
Энхбаяр гишүүн бол их шударга, зарчимч хүн гэж дотроо бодож явдаг. Зөв хүнээ сонгосон байна. Харин тэр Түгжрэлийн сайд бол мэдэхгүй ээ. Өөр хүн олдоогүй юм уу?
Нэргүй 2023-10-05 202.70.34.130
Поп н**ш!
Нэргүй 2023-10-05 202.126.90.89
Авилгалтай хатуу тэмц. А нар айж бгаа
Нэргүй 2023-10-05 202.126.92.98
Энхбаяр гишүүнээс олон хүн айж байгаа даа…
Нэргүй 2023-10-05 103.212.119.158
SEKSEER UILCHLEED DYRIIN MERGJLN80955877
J.Erka 2023-10-05 124.158.119.18
Алдаагүй, дутагдалгүй хүн гэж байхгүй. Нам дотроо шударга байдлын төлөө дуугарч байсан хүмүүсийн нэг. Залуу хүн өөрийн нэр, нэр төр, алдар хүндээ болон намын олон түмний алдар хүндийг өргөж явж чадах хүн шиг харагддаг. Аль ч намын гишүүдийн дунд нэр төр цэвэр хүн … Залуу хүнтул биеэ тоож алдаа гаргаж болохгүйг сануулахад илүүдэхгүй дээ …
Нэргүй 2023-10-05 103.212.119.158
SEKSDN80955877 40DEESH