Хаалттай хуралдаан: УЗ Б.Энхбаярын асуудлыг 3 цаг хэлэлцжээ

Хуучирсан мэдээ: 2023.10.05-нд нийтлэгдсэн

Хаалттай хуралдаан: УЗ Б.Энхбаярын асуудлыг 3 цаг хэлэлцжээ

Хаалттай хуралдаан: УЗ Б.Энхбаярын асуудлыг 3 цаг хэлэлцжээ

МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаан өчигдөр гурван цаг гаруй хугацаанд үргэлжлэв. Угтаа бол нэгэнт намын удирдлага зөвшөөрсөн Хотын даргад нэр дэвшигч Х.Нямбаатар, Түгжрэл хариуцсан сайдаар УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан нарыг томилохоор тохирсон. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын оронд УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг томилуулахаар намын удирдага тохирсон ч Удирдах зөвлөлийн гишүүд харин нилээд эсэргүүцэл илэрхийлжээ. Бусад хоёр нэр дэвшигчээс нэг ч Удирдах зөвлөлийн гишүүн асуулт асуугаагүй бол Ерөнхий сайд болон 10 гаруй гишүүн Б.Энхбаяраас асуулт асуужээ.  Түүний Боловсролын зээлийн сангаас авсан зээл болон хувийн улс төрийн тоглогч хийдэг учраас Засгийн газрын гишүүдтэйгээ ойлголцож  чадах уу гэдгийг асууж, хатуу сануулсан байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайдад нэр дэвшигч Б.Энхбаярын хувьд АНУ-ын Хойд Виржинийн их сургуульд Бизнесийн удирдлагын чиглэлээр 2007-2009 онд суралцахдаа 32 мянган ам.долларын зээл авч, авсан зээлээ тэглүүлсэн гэдэг. Тухайн үед Боловсролын зээлийн сангийн ажилтан О.Сийлэгмаа ч үүнийг нотолж, баримт гаргаж байсныг хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байв.О.Сийлэгмаагийн хэлснээр сурсан нь ч тодорхойгүй гэдгийг ч хэлж байв. 2020 оны УИХ-ын ялалт байгуулж, намтараа оруулахдаа тухайн сургуулиа төгссөн талаар дурдаагүй байдаг. Зээлээ төлсөн ч намтраа өөрчлөөгүй  хэвээр.

Гэвч тэрбээр Боловсролын зээлийн сангийн хулгайн асуудал үүсч, олон нийт шүүмжилж эхэлсний дараа БЗС-аар тэглүүлсэн мөнгөө төлсөн байдаг. Удирдах зөвлөлийн гишүүдийн зүгээс энэ зээлээр яг сурсан эсэх, төгссөн бол диплом нь байгаа эсэх зэргийг нилээд нухацтай асууж, сануулжээ. Мөн түүнийг өнгөрсөн хугацаанд “хувь тоглогч” их хийдэг байсан, Засгийн газар бол багаар ажиллах ёстойг ч Удирдах зөвлөлийн гишүүд хатуу сануулжээ.

Ерөнхий сайд Б.Энхбаяраас гурван асуулт асуусан гэсэн мэдээллийг Б.Энхбаяр өөрөө хэлсэн. Тэрбээр, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ надаас хүний эрхийн мэдрэмжтэй байж чадах эсэх, Нүүрсний сонсголыг амжилттай хийж чадах уу, шударга ёсны тэмцэл дээр хамт алхаж чадах уу, Боловсролын зээлийн сантай холбоотой асуудалд нэр холбогдсоноо тайлбарла гэсэн. Ерөнхий сайд өөрөө бүх материалыг татаж үзсэн учраас төрийн захиалгаар суралцаж, ямар нэг хуулийн зөрчил байхгүй, төлбөрөө бэлэн мөнгөөр төлсөн учраас хуулийн зөрчилгүй гэж тайлбарласан гэсэн тайлбар өгсөн гэсэн юм.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж