Хэлэлцээрийн явцад маргаан үүсвэл багш нар ажил хаяна гэв

Хэлэлцээрийн явцад маргаан үүсвэл багш нар ажил хаяна гэв

Хэлэлцээрийн явцад маргаан үүсвэл багш нар ажил хаяна гэв

Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнгөрсөн есдүгээр сарын 25-нд мэдээлэл хийж, багшийн цалинг 3.5 сая төгрөгт хүргэхгүй бол ажил хаяна гэдгээ мэдэгдсэн. Үүнээс долоо хоногийн дараа /2023.10.02/ Боловсрол шинжлэх ухааны сайд багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос гаргасан салбарын хэмжээнд хийгдэх хамтын хэлэлцээг эхлүүлэх саналыг хүлээж авсан юм. Тус саналыг Боловсролын сайд хүлээж авсан бөгөөд хамтын хэлэлцээнд оролцох хамтарсан төлөөллөө хуулийн дагуу томилохыг үүрэг болгоод буй. Ингэснээр өнөөдөр эхлэх байсан багш нарын ажил хаялтыг цуцалсан байна.

Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлээс, өнөөдөр эхлүүлэх байсан ажил хаялтад нийслэл, орон нутгийн 160 гаруй сургуулийн 15 мянга орчим багш, ажилчин нэгдээд байсан. Хамтын хэлэлцээг нааштай хүлээж авсан учир ажил хаялтыг цуцлаад байна.

Гэхдээ хамтын хэлэлцээний явцад БШУЯ, багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооны дунд маргаан үүсвэл ажил хаялтын талаар дахин яригдана. Хэрэв хамтын хэлэлцээний дүнд багш нарын цалин хөлс бодитой нэмэгдэхгүй, ямар нэгэн шийд гарахгүй тохиолдолд багш нар өлсгөлөн зарлаж, ажил хаяхад бэлэн байгаа гэсэн юм.

Тус үйлдвэрчний эвлэлийн холбооноос Боловсрол, шинжлэх ухааны яаманд хүргүүлсэн саналд:
  • Нэгдүгээрт, багш нарын цалинг ойрын гурван жилд 1000 ам.долларт хүргэх,
  • Хоёрдугаарт, боловсролын байгууллагын ачааны хүндийг үүрч буй нийт ажилчдын цалинг хоёр дахин нэмэх,
  • Гуравдугаарт, боловсон хүчний хомсдолыг багасгах зэрэг үндсэн шаардлагуудыг тавьжээ.
Л.ЭНХ-АМГАЛАН:БОЛДОГ БОЛ БАГШИЙН ЦАЛИНГ 1000 АМ.ДОЛЛАРТ ХҮРГЭХ БОДОЛ БИЙ
Харин үйлдвэрчний эвлэлийн холбооны мэдэгдлийн дараагаар Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан бодит нөхцөл байдлыг харгалзаж, буруу арга замаар зөв зорилгын төлөө нэгдэхгүй байхыг хүссэн. Тодруулбал, тэрбээр "Засгийн газар Монголын багш нарын холбоотой хамтран гурван талын хэлэлцээрээр гэрээ хийдэг хуулийн зохицуулалттай. Тэрнээс биш аль нэг хууль бус байгууллага гарч ирээд хууль бус шаардлага тавьж болохгүй. Нэг хэсэг нь хуулийн дээр, нөгөө хэсэг нь хуулийн доор амьдарч болохгүй.
Уг нь багш нарын цалинг нэмэх зорилго нь зөв, арга нь буруу байна. Өөрсдөө хууль бус шийдвэр гаргачихаад ажил хаялт зарлавал бид эргээд хууль хяналтын байгууллагад хандахаас өөр аргагүй. Болдогсон бол ганц багш нар гэлтгүй бүх төрийн албан хаагчдын цалинг 1000 ам.долларт хүргэх бодол хүн бүрт бий.

Улсын төсөв чинь 19 их наяд төгрөг. Цалингийн зардал нь 5.1 их наяд төгрөг. Энэ мөнгөний 1.7 их наяд нь зөвхөн боловсролын салбарын ажилтан буюу 98 мянган ажилтны цалингийн эх үүсвэр. Сая наадмын өмнө багш нарын цалин нэмэгдэж, төсөв нэмэгдэж байгаа. Засгийн газраас өргөн барьсан 2024 оны төсвөөр нийт төсвийн төрийн албан хаагчдын тэтгэвэр, цалинг 10 хувиар нэмэхээр болсон. Хөдөө орон нутгийн сумд ажилладаг бол 40 хувь, аймгийн төвд ажилладаг бол 20 хувиар нэмнэ.

Цалин хөлсний бодлого нэг цонхны бодлогоор явна. Аль нэг салбарын ажилчдын цалинг нэмэх ямар ч боломжгүй. Бид гүйцэтгэлийн үнэлгээнээс нэг ч алхам буцахгүй.

Ирэх нэгдүгээр сарын 1-нээс хамгийн өндөр гүйцэтгэл гаргасан багш нар өндөр цалин авна. Үр дүн муутай ажиллаад өндөр цалин авах боломжгүй" гэдэг хариултыг өгсөн юм.

Ямартай ч багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо болон салбарын яам хамтын хэлэлцээг хуулийн дагуу хийхээр бэлтгэл ажлаа хангаж байгаа аж. Тиймээс өнөөдрөөс ажил хаях багш нарын асуудал хэлэлцээний үед маргаан үүсвэл дахин хөндөгдөх юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Данко 2023-10-05 96.248.41.119

Ажил хаявал хаяна л биз. Онлайнаар нь хичээл оруулна биз. Сүүлийн 33 жил авилгачид багш нарыг байнга з****г болгон ашиглаж байна.

Avatar

Нэргүй 2023-10-05 213.87.154.49

== Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-10-05 139.5.219.54

66.181.160.89 багш нарыг үзэн ядсан нөхөр бна. Ийм хүмүүсийн хүүхдүүд л багш нарын үйлийг үздэг юм. Бичиж бгаа үг хэллэгийг нь уншаад ёс ой гутчихлаа.

Avatar

Нэргүй 2023-10-05 66.181.160.89

хаяаач тэгээд бузаруудаа

Avatar

Нэргүй 2023-10-05 66.181.160.89

1000 доллор куцна биз багш нэртэй авигачид бүгд тонил тэр со рууга тэнд со ббоов хөхөөд хэвтэн биз хэний төлөө амьдраад бгаан сэжигийн балиар авга нар бөөн архичин матарууд

Avatar

Нэргүй 2023-10-05 66.181.160.89

багшаа ч алддаа эргүү пезданууд наг нөхцөөж бгаад харьдаг ацнууд шд хоорондоо хүүхдийн хажууд шшаалцана балиар бузарууд мөнгө тувт нэхнэ

Avatar

Зочин 2023-10-05 66.181.161.143

За больж үз. Ингэхэд ер нь Монголд багш гэж хэн юм? Яг ярих юм бол энэ бүх авилга хулгайн нийгмийн автор нь багш нар шүү. 1980-аад оноос ЭЕШ-д хамгийн дорой сурлагатай, өрсөлдөх чадваргүй хүмүүс багш, сэтгүүлчийн анги руу шидэгдэж байсан. 90-ээд оноос энэ нь уламжлал болсон. Өөрөөр хэлбэл чадвараараа шалгардаггүй юм гэхэд улсыг мөлжөөд амьдарчих хамгийн гэмгүй суваг болж үлдсэн. Одоо ч тийм л байна. Хөдөөнөөс нэг ядмагхан сурдаг охин оюутан болж ирж байгаан. Багшийн сургуульд зүгээр орчихгүй ээ.

Avatar

Зочин 2023-10-05 66.181.161.143

Аавынх нь ангижав охиныг нь өөрийн квотоор сургуульд оруулж өгье гэсэн. Яахав, намар идшинд нь нэг сувай үнээ цохиж явуулна биз гэсэн тохироотой. Охин сурлаа. Шоудлаа. Жирэмсэллээ. Аборт хийлгэлээ. Энэ бүхэн нөгөө л ядарсан аав ээжийнх нь танил тал, элдэв сувгаар хийгдээд байгаа юм шүү дээ. Бас нутгаасаа хамт гарсан, найдаж явдаг найз залуу, анхны хайртаа хаягдаж амжина. Зөрүүлээд өшөө авах байдлаар хальт янхны зам руу хазайгаад, "сайн" нөхдийн зөвлөснөөр "юм" үзээд авна. Ингээд нэг ёсондоо шин

Avatar

Зочин 2023-10-05 66.181.161.143

э Монголын орчин "тачгүй" боловсон хүчин бэлтгэгдээд авч байгаа юм. А бас арай болоогүй. Диплом авах, боловсролын сангийн зээлээ тэглүүлэх гэж том даваа үлдсэн. Диплом ч яахав, нөгөө л эцэг нь сурсанаараа хаврын хахир цагт гэртээ оруулах нь халаг өргөж тээж онд оруулсан хэдэн малаасаа ногооны түрүүчээр шүүслээд дипломын ажил удирдсан багшийг шөлтэй залгуулсанаар бүтэх тийшээгээ эргэж байгаа юм. Нутгаас сонгогдсон гишүүнд сонгогчидтойгоо уулзах далимд нь хувийн гуйлт болгон өргөснөөр зээлийн асуу

Avatar

Нэргүй 2023-10-05 66.181.161.143

дал нааш эргэлээ. Одоо багшлах эрх гэж том даваа үлдэнэ. Гэвч цагийн цагт аливаа асуудлыг "өөрийн гэсэн" аргаар шийдсээр ирсэн нүүдэлчдэд энэ байтугайг давах сүйхээ үлдэж л таарна. Охин давраад хотод үлдэх гэж зүтгэнэ. Охиноо сургах гэж ёстой л өөрсдөө бараг "жинхэнэ утгаар" нь эрдмийн зэрэг хамгаалах дөхсөн эцэг эх нь энэ удаад тас хорилоо. Толгой муутайгаас илүү төлөвшил муутай, баримжаагүй охиноо хотод жааан л удвал амьдралаа тавьж туух нь гэдгийг төвөггүй ойлгосон эцэг нь "битгий дэмийр чи.

Avatar

Зочин 2023-10-05 66.181.161.143

Жамбаа гуайн том охины араас орох гээ юу. Наана аа юу хийгээд байгаан? Бас нэг хар юмтай болж гэдсээ чирж гайгаа удах гээгүй бол бушуу наашаа гар. Нөгөө Анжаа ах чинь аймгийн боловсролын газарт жолоочоор орсон. Чадвал аймгийн арван жилд болохгүй бол сумын захиргаанд чамайг оруулна гээд ярьчихсан." гэж командлан охиноо зад загнаад аваад явчихна. Шинэ үеийн соёлыг таригчид ийм л маягаар бэлтгэгдэж байна. Эндээс бид ямар үр дүн хүлээх вэ?

0 0
Avatar

Зочин 2023-10-05 66.181.161.143

Тэгээд чухамдаа шинэ үеийн соёл таригчид маань боловсорсон, сурсан туршлага дээрээ суурилаад нэг том шантаажийн бүлэг болж өсөн өндийж байна. Багш, эмч, дарга нар зөвхөн авч сурсан байдаг. Ажлаа хагас дутуу хийсний төлөө үргэлж бусдаас нэхээстэй. Анги төгсгөлөө, нэхлээ. Ой боллоо гараа тосоостой. Өгөх хүмүүс ч бэлэн. Шавь нар нь гээд бөөбөөчин, шоронгийн хоригдлоос эхлүүлээд төрийн сайд хүртэл дүнгийн өртэй хүн сүрэг хадаг барин жагсаастай. Хэдэн шавь нараа насаар нь өрийн дарамтанд хийчихсэн.

0 0
Avatar

MGL 2023-10-05 66.181.179.126

Чадвартай, сэтгэлтэй, үр бүтээлтэй багшийн цалин 1000 доллороор тогтох ёсгүй. Тэр арга замаа өөрсдөө тогтоох ёстой. 8 жилийн боловсролтой чадваргүй бгшид яхж цалин өгөх вэ дээ. Чадвартай, сэтгэлтэй багш нар бол олон бий гэдэг нь ойлгомжтой. ЭНх-Амгалан боол санаачилгатай ажиллаж чадахгүй байгаа шүү. Шинэ сэргэлтийн бодлоготойгоо алхаа нийлүүлж чадахгүй байна.

Avatar

Нэргүй 2023-10-05 66.181.160.105

Даврцан шантаажилсан хулгайч наруу хүүхдэд өөдтөй заасан юмгүй байж үр дүнгээр л цалинг нь өг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж