Дорноговь аймагт алга болсон охиныг авч явсан машины жолоочийг саатуулсан гэх мэдээлэл өнөөдөр /2023.10.04/ 18:30 цагт гарлаа. Энэ талаар охины ар гэрээс тодруулахад, "Бидэн рүү олон хүн холбогдож байна. Охины минь сураг огт гараагүй. Хамт явсан жолооч гэх мэдээллийг ч мэдэхгүй байна. Эрэн хайх ажил үргэлжилж байна. Охинтой минь явсан жолоочийг саатуулсан, байцаалт авч байгаа зэрэг ташаа мэдээлэл тараахгүй байхыг хүсье. Цагдаагаас холбогдох мэдээллийг тодруулах нь зүйтэй" гэсэн юм.
Тэгвэл ЦЕГ-ын албаны эх сурвалж, Дорноговь аймагт алга болсон охиныг авч явсан гэх жолоочийг саатуулсан талаар мэдээлэл ирээгүй байна гэдэг мэдээлэл өглөө.
Дорноговь аймгийн онцгой комисс өчигдөр орой /2023.10.03/ 22:50 цагт шуурхай хуралдаж хөдөлгөөн хязгаарлах шийдвэр гаргасан. Тодруулбал, Сайншанд суманд 12 настай охин сураггүй алга болсонтой холбогдуулан Аймгийн Засаг дарга бөгөөд онцгой комиссын дарга О.Батжаргал агентлаг, хэлтсийн нийт бүрэлдэхүүнтэй өргөтгөсөн шуурхай хуралдааныг зохион байгуулж, шуурхай эрлийн ажиллагааг зохион байгуулж байна. Бид охины ээжтэй холбогдож, нөхцөл байдлыг өдөр тодруулахад, хүүхдийн сураг гараагүй. Охиныг Дорноговь даяараа эрэн хайж байгаа гэсэн юм.
Холбоотой мэдээ