ЦЕГ: Хүүхэд хулгайлах сэдэлгүйг тогтоож, сахилгын арга хэмжээ авахаар болсон

Хуучирсан мэдээ: 2023.10.04-нд нийтлэгдсэн

ЦЕГ: Хүүхэд хулгайлах сэдэлгүйг тогтоож, сахилгын арга хэмжээ авахаар болсон

ЦЕГ: Хүүхэд хулгайлах сэдэлгүйг тогтоож, сахилгын арга хэмжээ авахаар болсон

Бага насны хүүхдийг цагдаагийн дүрэмт хувцас өмссөн этгээд хулгайлахыг завдсан талаар нэгэн иргэний сэрэмжлүүлэг мэдээлэл өчигдөр /2023.10.03/ орой цахим хуудаст нийтлэгдсэн. Тус мэдээллийн дагуу тухайн иргэнтэй холбогдож тодруулсан. Иргэний хэлснээр хүүг нь хулгайлахыг завдсан этгээдийг цагдаагийн байгууллага шалгаж байна гэсэн юм. Тэгвэл тус этгээдийг олж, хариуцлага тооцсон эсэх талаар Цагдаагийн ерөнхий газраас тодрууллаа.

ЦЕГ-аас өгсөн мэдээллээр, тухайн этгээд нь Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтсийн гэрээт алба хаагч "У" гэдэг хүн байсан. Хүүхэд хулгайлахыг завдсантай нь холбоотойгоор тайлбар мэдүүлэг авахад найзынхаа гэрээс гарч явахдаа бага насны хүүхдүүд картаар тоглож байхаар нь "Үзүүртэй эвгүй тоглоом байна шүү. Ингэж тоглож болохгүй" гэж хэлсэн. "Би өөрөө жаахан дүүтэй болохоор чихэр авч өгье гэсэн" гэх ба "Ямар нэгэн буруу санаа бодол байхгүй. Болсон зүйл л энэ. Тэгээд бид яваад өгсөн" гэж мэдүүлсэн байна.

Мэдүүлгийг үндэслэж цагдаагийн байгууллагаас иргэний гомдол буюу хүүхэд хулгайлах гэмт хэргийн шинж тогтоогдоогүй гэж үзсэн.

Гэхдээ цахим орчинд түгсэн мэдээлэлтэй холбоотойгоор тухайн алба хаагчид болон удирдлагад нь Цагдаагийн албаны тухай хуулийн 81.4 дүгээр зүйлд заасан сахилгын арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
БурууБуруу
6
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж