2019 оны Солонгосын мисс Азийн наадамд оролцож байна

Хуучирсан мэдээ: 2023.10.04-нд нийтлэгдсэн

Ханжоу-2022

2019 оны Солонгосын мисс Азийн наадамд оролцож байна

2019 оны Солонгосын мисс Азийн наадамд оролцож байна

Ханжоугийн Азийн наадамд Өмнөд Солонгосын мисс Ү Хэ Жин тамирчны хувиар оролцож байна. 2019 онд Солонгосын миссээр тодорч байсан 29 настай түүний хувьд Энэтхэгийн үндэсний спорт болох кабаддигийн төрөлд хүч үзэж байгаа аж. Өмнөд Солонгосын кабаддигийн эмэгтэй шигшээ баг өчигдөр/2023.10.03/ хэсгийн ээлжит тоглолтоо Энэтхэгийн эсрэг хийн, 23-56  харьцаатай хожигджээ.

Тоглолтын дараа Ү Хэ Жин сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа “Манай баг Энэтхэг, Тайландын эсрэг тоглолоо. Үр дүн бидний төсөөлж байсан шиг биш байлаа. Гэхдээ сайн тоглосон. Кабадди бол Солонгост дөнгөж хөгжиж буй спорт. Энэ удаагийн Азийн наадам манай улсад энэ спорт хөгжих эхлэл байх болно гэж бодож байна. Ханжоугийн наадам олон зүйлийг ойлгуулж байна. Үр дүн хүссэнээрээ биш байгаа ч намайг дараагийн шатанд гарахад хурцалж байгаа. Надад санаа тавьж буй хүмүүстээ баярлалаа. Өнгөрсөн хугацаанд их олон зүйлийг үзлээ. Цэрэгт хүртэл явсан. Харин одоо энд шигшээ багийн тамирчны хувиар зогсож байна. Хүмүүс намайг өнгөрснөөр минь биш одоо байгаагаар минь хараасай гэж хүсэж байна. Учир нь би энд Азийн наадамд тамирчны хувиар ирээд байна шүү дээ” гэжээ.

Гоо бүсгүйгээс гадна дэслэгч цолтой тэрбээр 2013 оноос эхлэн Кабаддигийн спортоор хичээллэн эхэлж, 2018 оны Азийн наадамд оролцож байв.

Кабадди гэх спортын тухайд монголчуудын хэлж заншсан баавгайн чих тоглоомтой төстэй. Хоёр баг хоёр үе өрсөлдөнө. Нэг багийн долоон хамгаалагч эсрэг багийн нэг довтлогчтой талбайд гарна. Довтлогч тухайн долоон хамгаалагчийн аль нэгнийх нь биед хүрч эргээд үүрэндээ баригдалгүй орох ёстой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж