Автомашинаас 6000, иргэдээс 1000-2000 төгрөг хурааж байсныг зогсоов

Хуучирсан мэдээ: 2023.10.04-нд нийтлэгдсэн

Автомашинаас 6000, иргэдээс 1000-2000 төгрөг хурааж байсныг зогсоов

Автомашинаас 6000, иргэдээс 1000-2000 төгрөг хурааж байсныг зогсоов

Авлигатай тэмцэх газар /АТГ/-т “Төв аймгийн Батсүмбэр сумын Сөгнөгөр рүү  нэвтрэхэд автомашин бүрээс 6000 төгрөг хураахын зэрэгцээ тухайн автомашинд зорчиж буй том хүн бүрээс 2000 төгрөг, хүүхэд бүрээс 1000 төгрөгийн хураамж авч байна” гэх гомдол ирсэн байна. Энэхүү мэдээллийн мөрөөр АТГ ажиллахад давхар төлбөр хураамж авч байсан нь тогтоогдож, зогсоох арга хэмжээ авчээ.

Тодруулбал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны гуравдугаар сарын 20-ны өдрийн А/71 дүгээр тушаалаар “Тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамжийн хэмжээ”-г шинэчлэн тогтоосон ба үүнийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны аравдугаар сарын 20-ны өдрийн А/439 дүгээр тушаалаар баталсан Улсын тусгай хамгаалалалттай газар нутгийн 34 захиргаанд хэрэгжүүлж ажиллахаар зохицуулсан юм байна.

Гэтэл Төв аймгийн Батсүмбэр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаас Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэгт “нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг орон нутгийн хамгаалалтад авах тухай шийдвэр гаргах, түүний хилийн зааг, хамгаалалтын горимыг тогтоох” бүрэн эрхийн хүрээнд Сөгнөгөр, Баянголын нийт 17480 га газрыг орон нутгийн хамгаалалтад авахаар тогтоож, тус газарт нэвтрэхэд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын дээрх шийдвэрийг үндэслэн “Байгалийн нөөц газар” гэсэн ангиллаар иргэдээс үндэслэлгүйгээр төлбөр, хураамж авч байсан нь ийнхүү тогтоогджээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ТэнэглэлТэнэглэл
6
БурууБуруу
4
ГайхмаарГайхмаар
3
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж