“Эрдэнэт”, “Оюутолгой”, “Петро чайна” хамгийн их ус хэрэглэжээ

“Эрдэнэт”, “Оюутолгой”, “Петро чайна” хамгийн их ус хэрэглэжээ

Усны газраас 2022 оны байдлаар манай улсын хэмжээнд усны нөөцийг хамгийн их хэмжээгээр ашигласан 10 байгууллагыг зарлажээ. 

“Эрдэнэт”, “Оюутолгой”, “Петро чайна” хамгийн их ус хэрэглэжээ

Засгийн газрын харьяа Усны газраас 2022 оны байдлаар манай улсын хэмжээнд усны нөөцийг хамгийн их хэмжээгээр ашигласан 10 байгууллагыг зарлажээ.  Тухайлбал,

УСУГ (Улаанбаатар хот) – 48.7 сая м³ (шоо метр)

Эрдэнэт үйлдвэр (Орхон аймаг) -19.9 сая м³

Оюутолгой 15.9 сая м³

ДЦС-4 (УБ хот) – 7.5 сая м³

ДЦС-3 (УБ хот) – 5.4 сая м³

Багануур ХК – 5.3 сая м³

Эрдэнэтийн ДЦС – 2.9 сая м³

Шивээ-Овоо ХХК ( Говьсүмбэр) – 2.2 сая м³

Эрдэнэт ус дулаан түгээх сүлжээ – 2.2 сая м³

Петрочайна дачин Тамсагбулаг ХХК (Дорнод) – 2.1 сая м³ ус хэрэглэжээ.

Эдгээр 10 компанийн ашигласан усны нийт хэмжээ 112.4 сая м³ буюу Монгол Улсын хэмжээнд нийт ашигласан усны 20 хувийг бүрдүүлсэн байна. 2022 онд усны төлбөрт нийт 50 тэрбум төгрөг ус ашигласны төлбөрөөс төвлөрүүлсэн. Үүний 70 хувь буюу 36.7 тэрбум төгрөгийг эдгээр компани улсын төсөвт төлсөн байна.

Усны газраас дээр дурдсан 10 компани ашиглаж буй усныхаа дөнгөж нэг хувийг хэмнэхэд л улсын хэмжээнд ашиглаж буй усны хэмжээнд мэдэгдэхүйц хэмнэлт бий болно гэдгийг тодотгосон байна.

Иймд эдгээр том ус ашиглагч нарыг усны нөөцийн хэмнэлт, дахин ашиглалтын хувь хэмжээг нэмэгдүүлж, нөөцийг зохистой ашиглалтыг бий болгоход хамтран ажиллахыг уриалжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-04 103.10.21.9

болиулах хэрэгтэй ч шүү дээ .уул уурхай байгаад ямар ашиг байна аа бөөн өр шаасан тэгсэн хирнээ монгол улс дампуу шаасан ард иргэд нь нэн ядуу харин авилга авсан л******д баян шаасан л*****н готом хот болсон шаасан.

Avatar

Нэргүй 2023-10-04 66.181.186.92

Усны үнээ нэмээчээ, усгүй болохоороо алт хайлуулж уух уу…Байгальнөхөн сэргээлтийн тайланг нь тавиулаачээ.

Avatar

Зочин 2023-10-04 76.220.74.140

Пeтро чайнагийн усны үнийг маш өндөр тогтоох, зөвшөөрөхгүй бол үйл ажиллагааг зогсоох.

Avatar

Зочин 2023-10-04 76.220.74.140

Улаанбаатарт дулааны цахилгаан станцад гадаргын ус ашиглаж байгаа байлгүй дээ. Оюутолгойн усны үнийг маш өндөр тогтоох ёстой.

Avatar

Ус алтнаас үнэтэй болно 2023-10-04 59.153.112.11

Оюутолгой, Петро чайнагаас усны төлбөрөө бүрэн аваачжэ

Avatar

Нэргүй 2023-10-04 213.87.159.23

! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-10-04 103.212.119.158

ANYSDN80955877

Avatar

МОНГОЛ УЛСЫН ИРГЭН 2023-10-04 202.126.89.77

МОНГОЛЫН УС ДЭЛХИЙД ХАМГИЙН ХЯМДХАН !!! ДАЛАЙ БАЙХГҮЙ . ИХЭНХИ НУТАГ УСНЫ ХОМСДОЛД . ХАЖУУ ЗЭРГЭЛДЭЭ ХЯТАД УЛС БАЙГАЛЬ НУУРААС ХООЛОЙГООР ИХ ХЭМЖЭЭНИЙ УС АВАХ ХҮСЭЛТЭЙ НЬ ОРОСТОЙ ТОХИРОЛЦООНД ХҮРЭЭГҮЙ !!! ДАЙНЫ ЭХЛЭЛЧ БАЙХ МАГДЛАЛ ! КАЗАХСТАН ЭНЭ ЖИЛ УСГҮЙТСЭН . КИРГИЗСТАН УСАА НИЙЛҮҮЛЭЭГҮЙ , ГОЛОО ХААСАН ГЭХ . УДАХГҮЙ МАНАЙ ДЭЭР ЭНЭ БАЙДАЛ ҮҮСНЭ !!! УСНЫ ҮНИЙГ ДОРВИТОЙ НЭМЭХ , ХЭТ ХЭРГЭЛЭЭТЭЙ ҮЙЛДВЭР , УУРХАЙН УСНЫ ҮНИЙГ ДЭЛХИЙН ЖИШГЭЭР ТООЦОХ ШААРДЛАГАТАЙ !!! ЭСВЭЛ ЗОГСОО !!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж