Засгийн газрын харьяа Усны газраас 2022 оны байдлаар манай улсын хэмжээнд усны нөөцийг хамгийн их хэмжээгээр ашигласан 10 байгууллагыг зарлажээ. Тухайлбал,
УСУГ (Улаанбаатар хот) – 48.7 сая м³ (шоо метр)
Эрдэнэт үйлдвэр (Орхон аймаг) -19.9 сая м³
Оюутолгой 15.9 сая м³
ДЦС-4 (УБ хот) – 7.5 сая м³
ДЦС-3 (УБ хот) – 5.4 сая м³
Багануур ХК – 5.3 сая м³
Эрдэнэтийн ДЦС – 2.9 сая м³
Шивээ-Овоо ХХК ( Говьсүмбэр) – 2.2 сая м³
Эрдэнэт ус дулаан түгээх сүлжээ – 2.2 сая м³
Петрочайна дачин Тамсагбулаг ХХК (Дорнод) – 2.1 сая м³ ус хэрэглэжээ.
Эдгээр 10 компанийн ашигласан усны нийт хэмжээ 112.4 сая м³ буюу Монгол Улсын хэмжээнд нийт ашигласан усны 20 хувийг бүрдүүлсэн байна. 2022 онд усны төлбөрт нийт 50 тэрбум төгрөг ус ашигласны төлбөрөөс төвлөрүүлсэн. Үүний 70 хувь буюу 36.7 тэрбум төгрөгийг эдгээр компани улсын төсөвт төлсөн байна.
Усны газраас дээр дурдсан 10 компани ашиглаж буй усныхаа дөнгөж нэг хувийг хэмнэхэд л улсын хэмжээнд ашиглаж буй усны хэмжээнд мэдэгдэхүйц хэмнэлт бий болно гэдгийг тодотгосон байна.
Иймд эдгээр том ус ашиглагч нарыг усны нөөцийн хэмнэлт, дахин ашиглалтын хувь хэмжээг нэмэгдүүлж, нөөцийг зохистой ашиглалтыг бий болгоход хамтран ажиллахыг уриалжээ.
Холбоотой мэдээ