Парис 2024 зуны олимпийг нээхэд 10-хан сар үлдээд байна. Гэтэл энэ чухал цаг мөчид Францын нийслэл бясаанд дарлуулж буй тухай "CBS" мэдээллээ. Жижигхэн шавж хот даяар зочид буудал, түрээсийн орон сууцууд, кино театр, тэр бүү хэл галт тэрэг, метронуудад үзэгдэх болов.
Өндөр хурдны галт тэрэгний зөөлөн суудал доогуур бясаа гүйлдэж байгааг иргэд хэлж байна. Айж, эвгүйцсэн зорчигчид цахим сүлжээнд бясааны зургийг нийтэлж эхэлжээ. Дараагийн зогсоол хүртэл буух ямар ч боломж байхгүй учир зорчигчид сандралдах болжээ.
Марселиэс Марокко руу хөдөлсөн хөлөг онгоц мөн бясаатай байсныг даваа гаригт боомтын эрх баригчид мэдэгдэв. Тиймээс Мароккод хүрсэн хойно зорчигчид ачааг халдваргүйжүүлж байж буулгах болсон байна. Энэ явдлын дараа Мароккогийн эрх баригчид Францаас ирж буй бусад хөлөг онгоцноос хортон шавж илрүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор хяналтын протокол гаргажээ.
Парис дахь шавж устгалын чиглэлийн компаниуд сүүлийн хэдэн долоо хоногт ачаалалтай байна. Тус хотын оршин суугчид гэрээ бясаанаас салгахын тулд ойролцоогоор 500 ам.доллар зарцуулдаг.
Эх сурвалж: CBS
Холбоотой мэдээ