Канадын 41 дипломатыг Энэтхэгээс хөөв

Хуучирсан мэдээ: 2023.10.04-нд нийтлэгдсэн

Канадын 41 дипломатыг Энэтхэгээс хөөв

Канадын 41 дипломатыг Энэтхэгээс хөөв

Энэтхэг болон Канад улс хоорондын хурцадмал байдал үргэлжилж, Оттаваг 62 дипломатынхаа 41-ийг нь эргүүлэн татах ёстой гэж Шинэ Делигээс мэдэгдэв. Ассошиэйтед Пресс агентлагт нэрээ нууцалсан албан тушаалтан мэдээлэхдээ, Канадын олон арван дипломатчийг Энэтхэгээс гарахыг тушаасан гэсэн мэдээллийг баталжээ. Трюдо Энэтхэгийг орхин явах дипломатуудын тоог баталж чадаагүй ч Канад улс тус улстай хурцадмал байдлыг нэмэгдүүлэхийг хүсэхгүй байна гэж мэдэгдэв.

Ванкувер хотноо салан тусгаарлагч Хардип Сингх Нижжарыг хөнөөсөн хэргийн ард Энэтхэгийн агентууд байсан гэж Канадын ерөнхий сайд Жастин Трюдо өнгөрсөн зургадугаар сард мэдэгдсэнээс хоёр орны харилцааны зөрчил хурцадсан юм. Энэ мэдэгдлийнх нь дараа Энэтхэг улс өнгөрсөн есдүгээр сард Канадын дипломатыг хөөсөн бол өөр олон дипломатыг нутаг буцаахыг шаардаж байна.

Энэтхэгийн албан тушаалтнууд болон Канадад суугаа дипломатууд дээрх хэргийн талаар хоорондоо харилцаж байгаа бөгөөд аллагын талаарх зарим мэдээллийг АНУ, Их Британи, Австрали, Канад, Шинэ Зеландаас бүрддэг тагнуулын мэдээлэл солилцох эвсэл болох "Таван нүд"-ийн гишүүн өгсөн гэжээ.

Дээрх хоёр орны хоорондын хурцадмал байдал нь АНУ-ыг хүнд байдалд оруулав. АНУ хүн амины хэргийг шалгахын тулд Канадтай нягт хамтран ажиллаж байгаа гэсэн мэдээлэл байна. Ерөнхийлөгч Байден энэ мэдэгдлийн талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй.

Байдены засаг захиргаа Хятадын эсрэг ашиглахын тулд Энэтхэгтэй найрсаг хандсаар ирсэн. Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен Энэтхэгийн Гадаад хэргийн сайдтай уулзсан.

ЭХ СУРВАЛЖ: THE HILL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж