Куба иргэдийг Украинд тулалдуулахаар авчирч байна

Хуучирсан мэдээ: 2023.10.04-нд нийтлэгдсэн

Куба иргэдийг Украинд тулалдуулахаар авчирч байна

Куба иргэдийг Украинд тулалдуулахаар авчирч байна
8173632 23.04.2022 Russian servicemen are seen in Mariupol, Donetsk People's Republic. Ilya Pitalev / Sputnik via AP

ОХУ маш олон куба иргэнийг Украинд тулалдуулахаар авчирч байна. Өрлөгчин байсан Энрике Гонзалез бол тэдний нэг. "Би энд ирээд л гэрээ үнэн байсныг мэдсэн. ОХУ намайг энд авчирсан. Бүгд энд яах гэж ирж байгаагаа мэдэж байсан" гэж тэр ярьжээ. Тэр Москвагийн өмнөд хэсгээс хэдхэн цаг яваад хүрэх Тула орчмын сургалтын баазад байрлаж байна.

Эхнэрийнх нь хэлснээр Гонзалезын Украинд ирсэн ОХУ-ыг зорьсон шалтгаан мөнгөний төлөө аж. Гонзалез яваад хэдхэн хоногийн дараа эхнэр нь гэрээний урамшуулалд 2040 ам.доллар авчээ. Тэр Кубад сард дунджаар 17 ам.долларын цалин авдаг байсан.

"Хэрэгцээ шаардлага л ийм зүйл хийхэд хүргэж байна. Ийм их хэрэгцээ шаардлага байгаагүй бол тэр эрчүүд явахгүй л байсан. Манай нөхөр туслах хөлслөхгүйгээр ганцаараа ажилладаг байсан. Тэгж байж хүнтэй цалингаа хуваахгүй. Тэр маш шаргуу ажилладаг байв. Нэг л өдөр тэр цаашид тэвчиж чадахгүй нь гэдгээ хэлсэн" гэж эхнэр нь ярьжээ.

ОХУ ч тэр, Кубын засгийн газар ч тэр энэ талаар тайлбар өгсөнгүй.

Куба улс нь эдийн засгийн хувьд хүнд байдалтай байгаа бөгөөд коммунист засаглалтай. Ажилгүйдлийн түвшин өндөр байгааг статистикийн мэдээллээс харж болох юм. Зургадугаар сард ОХУ-ын өмнөөс Украинд тулалдах эрчүүдийг хайж байгаа зар тарснаар олон хүн нутгаа орхижээ. Гэвч тус улсын засгийн газар Украинд тулалдахтай холбоотой ялгаатай мэдэгдлүүдийг хийсэн. Тодруулбал, өөр улсын армид тулалдвал насаар нь хорих ялаар шийтгэнэ гэж есдүгээр сард мэдэгдсэн. Гэтэл үүнээс хэдэн өдрийн дараа Москва дахь Кубын Элчин сайд "ОХУ-ын армитай гэрээ байгуулах хэнийг ч байсан бид эсэргүүцэхгүй" гэж мэдээлэл хийжээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ЗөвЗөв
13
ТэнэглэлТэнэглэл
9
ХарамсалтайХарамсалтай
6
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж