А.Ганхуяг нарыг 1 сар хорьж, Ш.Баярсүхэд хилийн хориг тавив

Хуучирсан мэдээ: 2023.10.04-нд нийтлэгдсэн

А.Ганхуяг нарыг 1 сар хорьж, Ш.Баярсүхэд хилийн хориг тавив

А.Ганхуяг нарыг 1 сар хорьж, Ш.Баярсүхэд хилийн хориг тавив
НЭМЭЛТ:
Нийслэлийн прокурорын газраас “…Төрийн өмчийн хөрөнгөөр бараа бүтээгдэхүүн худалдан авах ажиллагаанд оролцохдоо ажлын хэсгийн гишүүдэд хууль бусаар нөлөөлөн, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хамтран оролцсон байж болзошгүй…” гэх үндэслэлээр яллагдагчаар татагдсан А.Ганхуяг, Б.Түмэнжаргал, Ж.Эрдэнэбат нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах, яллагдагч Ш.Баярсүхэд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ гүйцэтгэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай саналыг тус тус Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлснийг тус шүүх 2023 оны аравдугаар сарын 4-ний өдөр хянан хэлэлцэж, прокурорын саналыг хүлээн авах үндэслэлтэй гэж дүгнэсэн байна.
Ингэснээр А.Ганхуяг, Б.Түмэнжаргал, Ж.Эрдэнэбат нарт тус тус нэг сарын хугацаагаар цагдан хорих мөн яллагдагч Ш.Баярсүхэд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ гүйцэтгэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
"ТЭНҮҮН-ОГОО" КОМПАНИЙН ЗАХИРАЛ А.ГАНХУЯГ НАРЫГ 30 ХОНОГ ХОРИНО

Авлигатай тэмцэх газраас /2023.10.02/ орой БНСУ-ын хоёр иргэнийг баривчлан саатуулжээ. Тухайн хоёр иргэн нь автобусны асуудлаар мэдээлэл хийсэн хоёр иргэн биш бөгөөд БНСУ-ын "Иктае" гэх компанийн удирдлагууд гэдгийг эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, "Тэнүүн-Огоо" компани, БНСУ-ын "Дэүбас" компанитай хамтран ажиллахад тэдний дунд зуучлагч компаниар гэрээлэн ажилласан хүмүүс гэнэ. Тэднийг цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан гэдгийг албаныхан мэдээлсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж