“Но-той ногооны хэрэг" Дарханы улстөрчид рүү чиглэв

“Но-той ногооны хэрэг" Дарханы улстөрчид рүү чиглэв

“Но-той ногооны хэрэг" Дарханы улстөрчид рүү чиглэв

“Но”-той автобусны балгаар нийслэлийнхний цавчаа илэрч, идээ бээр нь шахагдаж байгаа бол Засгийн газрын танхимын сайд нараас хэн нь ч уг автобусыг оруулж ирсэн “Тэнүүн огоо” компанийн захирал А.Ганхуягийг мэддэггүй, таньдаггүй болж хувирав.

Учир юу вэ гэвэл, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр /2023.10.04/ мэдээлэл хийх үеэрээ “Тэнүүн Огоо” компанийн захирал А.Ганхуягтай миний бие ерөөсөө уулзаж үзээгүй. Манай өрөөнд хувийн хэвшлийн компаниудын төлөөлөл, холбооны тэргүүн гэдэг утгаараа ирж уулзсан байна лээ.

А.Ганхуяг нь Дархан-Уул аймгаас гаралтай хүн юм шиг байна лээ. Дарханаас гарсан улстөрчид дэмждэг гэсэн мэдээллийг авсан. Нарийн учрыг би мэдэхгүй” гэсэн нь олны анхаарлыг татаад байна.

Ердөө хоёр хоногийн өмнө сайд Ж.Сүхбаатар “Тэнүүн огоо” компанийн захирал А.Ганхуягийг би танихгүй” гэдэг тайлбар хийсэн бол орой нь Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан “Тэнүүн огоо” компанийн захирал А.Ганхуягтай анх уулзуулж байсан” гэх мэтээр бие бие рүүгээ бухсан.

Улаанбаатар хотын захирагчийн хийсэн тайлбартай холбогдуулж, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга өчигдөр хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулж няцаалт хийсэн бол харин өнөөдөр Засгийн газрын хуралдааны шийдвэр танилцуулах үеэрээ өөрийн амаар давхар тайлбар хийсэн нь энэ.

2020 оны УИХ-ын сонгуульд МАН-аас УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, УИХ-ын гишүүн Г.Дамдинням, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр нар ялалт байгуулж сонгогдсон.

Эдгээр гурван гишүүнээс дээрх дуулиантай асуудлаар хамгийн түрүүнд байр сууриа илэрхийлсэн хүн бол УИХ-ын гишүүн Г.Дамдинням. “Тэнүүн огоо” компанийн талаар тэрбээр  “Хувийн компани ашгийн төлөө л явна. Хог авчраад шинэ гэж шахах гэж үзэх бол тэдний л асуудал. Бүрэн буруутгах аргагүй. Хамгийн гол нь хэн гэдэг, ямар албан тушаалтнууд "зүв зүгээр, шинэ" гэж хүлээж авсан, нийтийн тээвэрт маргааш нь явуулах гээд байсан нь төрийн хувьд анхаарал хандуулах, хариуцлага тооцох асуудал" гэж байр суурь илэрхийлсэн нь Д.Амарбаясгалан даргын хэлсэн “Дарханаас гарсан улстөрчид дэмждэг” гэсэн үгний эзэн нь болж таарав уу гэж таамаглахад хүрч буй.

Нөгөө талдаа түгжрэлтэй тэмцэх сайдын албаа удахгүй хүлээлгэн өгөх гэж буй сайд Ж.Сүхбаатарын хувьд ч Дархан-Уул аймгаас сонгогдон, ажиллаж байсан түүх бий. Тодруулбал, 2008-2012 онд Дархан-Уул аймгаас төрсөн нутаг минь гэсээр УИХ-д сонгогдон ажилласан юм. 2020 оны сонгуулийн өмнө ч Дархан нутгаа магтаж явсан байдаг.

Аливаа бизнес эрхлэхэд ар талдаа заавал нэг танил тал, улстөрчтэй байхгүй бол явдаггүй гэдэг асуудлыг бизнес эрхлэгчид ярьсаар ирсэн. Тиймдээ ч сонгуульд МАН хоёр дараалан ялалт байгуулснаар тус намын угшилтай улстөрчдийн бизнес цэцэглэж, хотын төвөөр өндөр, өндөр барилгууд сүндэрлэн босч, нүүрс тээвэрт хэдэн зуугаараа том, том ачаа тээврийн машинууд явуулж, хөрөнгө орлого нь хэд дахин нугарч, өсч байна гэх яриа гарсан нь оргүй биш.

Нийтийн тээврийн салбарт бизнес эрхэлж байсан “Тэнүүн огоо” компанийн захирал А.Ганхуягийн хувьд МАН-ын улстөрчидтэй холбоотой байж л импортоор 100 автобус оруулж ирэх эрхийг нууцын зэрэглэлд оруулах шийдвэр гаргуулсан байхыг үгүйсгэхгүй.  Харин энэ хэрэгт МАН-ынхнаас хэн, хэн холбогдож, чирэгдэх вэ гэдэг нь хуулийнхны хийх ажил болж үлдэж байна.

Авлигатай тэмцэх газраас дээрх хэрэгт холбогдуулан, нэр бүхий зургаан хүнийг саатуулан шалгаж эхэлсний дотор "Тэнүүн огоо" компанийн захирал А.Ганхуяг багтсан. Асуудал гарахаар улстөрчид "Би танихгүй, би хэрэгт холбогдолгүй. Намайг гүтгэж байна" гэхчлэн тайлбар хийж уснаас хуурай гарахыг оролддог. Гэвч хуулийнхны шалгалтаар хулгай хийсэн нь батлагддаг. Тухайлбал, нүүрсний хэргээр энэ сарын 30-нд шүүгдэх болж буй УИХ-ын гишүүн асан, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд асан Т.Аюурсайхан "Би шанага нүүрс ч аваагүй" гэдэг тайлбар хийж байсан ч энэ хэрэгт зохион байгуулалттай гэмт бүлэглэл байгуулсан зүйчлэлээр яллагдаад буй.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХахаХаха
7
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

28 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-10-04 202.126.90.145

Улс төрч гэж ямар хүнийг хэлдэг юм бэ? Улсаасаа хулгай хийдэг хүнийг хэлдэг юм уу?

Avatar

Нэргүй 2023-10-04 202.126.89.236

ХОТЫН ИРГЭДИЙН ЭРХ АШИГ ДЭЭДИЙН ДЭЭДЭР ХӨНДӨГДСӨН ЭНЭ АВТОБУСНУУДААС. ХОРТОЙ ЗАВААН ШҮЛСЭЭ ХОЛУУР ӨНГӨРӨӨДӨГ ГҮЙ. ЯАСАН БУЗАР. ХҮҮРНҮҮД ВЭ БҮГДИЙГ НЬ ШҮРШЧИХМЭЭР

Avatar

дддд 2023-10-04 139.5.217.107

Муу долир жавхлан л биз

Avatar

Нэргүй 2023-10-04 103.212.119.158

SEXSEER ODOOGD OGNO80955877

Avatar

Нэргүй 2023-10-04 213.87.159.23

!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-10-04 103.212.117.158

Г.Дамдинням. “Тэнүүн огоо” компанийн талаар тэрбээр “Хувийн компани ашгийн төлөө л явна. Хог авчраад шинэ гэж шахах гэж үзэх бол тэдний л асуудал. Бүрэн буруутгах аргагүй. ХУВИЙН хэвшлийнхэн мөнгөний төлөө улсаа иргэдээ хуурч доромжилж болно гэсэн үг үү?

Avatar

Иргэн 2023-10-04 66.181.181.130

Хариуцалга хүлээлгэ бүгдэдмнь ::::

Avatar

ЗОЧИН 2023-10-04 66.181.177.85

НОГООН АВТОБУСНЫ ЛУЙВРЫН ЭЗЭД БОЛ ЭНЭ 6 ЯАХ АРГАГҮЙ МӨН.САЙД СҮХБААТАР"НАМАЙГ АМАРБАЯСГАЛАН САЙД ӨРӨӨНДӨӨ ДУУДАЖ ЗАХИРАЛ ГАНХУЯГТАЙ УУЛЗУУЛЖ"ДЭМЖЭЭРЭЙ"УХААНЫ ЮМ ХЭЛСЭН ГЭВ.СУМЪЯАБАЗАР БОЛОХООР "ТЕНДЕРИЙН ДААРА А МАРБАЯСГАЛАН ГАНХУЯГТАЙ УУЛЗУУЛСАН"ГЭВ.АМАРБАЯСГАЛАН "БИ ГАНХУЯГ ЗАХИРАЛТАЙ УУЛЗАЖ БАЙГААГҮЙ ГЭСНЭЭ ЗАЛГА АД УУЛЗСАН"ГЭВ.ДАМДИННЯМЫН"ХУВИЙН КОМПАНИ АШГИЙН ТӨЛӨӨ УЛСАД ХОГ Ч ШАХАЖ БОЛНО,ТЭР БОЛ ТЭДНИЙ Л АСУУДАЛ"ГЭВ.ИЙМ УИХ-ын ГИШҮҮН БАЙХ.ЖАВХЛАН ЭНЭ 2 ЭНД МӨНГӨ ГАРГАХ,АВИЛГААР ХОЛБОГДСОН

Avatar

зочин 2023-10-04 139.5.216.198

дан 50 иас доош насны залуу хүмүүс байна ингээд бодохоор олон жил идэж завших нь дээ

Avatar

Нэргүй 2023-10-04 103.212.119.158

SEKSEER TAASHAALG ZYGAA80955877

Avatar

Эрдэнэ 2023-10-04 43.242.243.112

Дамдинням шинэ гэж хэл гэсэн юм биш үү ккк

Avatar

Нэргүй 2023-10-04 59.153.112.219

GOE UILCHLEED DYYDLGN8095877

Avatar

Нэргүй 2023-10-04 59.153.112.219

ANYSDNA BOOW XXNO80955877

Avatar

Нэргүй 2023-10-04 59.153.112.219

NZ AMRAG BLNO80955877 40DEESH SEKSY

Avatar

Нэргүй 2023-10-04 124.158.65.131

нууц эзэн нь АН-ы хан ба зика нар гэсэн

Avatar

Нэргүй 2023-10-04 43.242.243.112

😜😜😜😜😜

Avatar

Нэргүй 2023-10-04 66.181.188.129

🖕🗣☠

Avatar

өөө 2023-10-04 210.148.94.144

Амарбаясгалан б***а өөрөө л байгаа шлээ

Avatar

Нэргүй 2023-10-04 66.181.191.205

shorond hataa

Avatar

зочин 2023-10-04 203.98.76.176

Дарханы дамдинням гишүүн солонгосоос эмч нар авчирч өөрөө номерыг нь тарааж үзүүлээд байсан тэр хүмүүс нь яг эмч нар байсан юм болов уу

Avatar

Нэргүй 2023-10-04 202.55.188.34

Hamar ganbold ard n bgaaa

Avatar

санаа 2023-10-04 112.72.8.90

Энэ үед улс төрч гэх нэр хулгайч луйварчин гэдэг нэршилтэй утга нэг болсон нь харамсалтай. Иргэд ч тэднийг улс төрч гэж бүү нэрлээрэй

Avatar

Нэргүй 2023-10-04 103.212.117.114

Социализмын үед шар хулгайлаад баригдсан эр "Би хээрээс дээс оллоо гэсэн чинь үзүүрт нь үхэр байсныг мэдсэнгүй" гэж өчсөн тухай яриа байдаг. .Зүүнхараагийн САА-н дарга нэгэн Лоохуузын хэргээр өчиг өгөхдөө "Би Лоохуузыг сайн дарга, сайн хүн гэж боддог байсан. Нам ч ингэж бодож дарга болгосон. ГЭТЭЛ МУУ ХҮН БАЙСНЫГ БИ Ч МЭДЛЭЭ, НАМ Ч МЭДЛЭЭ" гээд шийтгэлгүй өнгөрсөн тухай яриа байдаг.Одоо манай төрийнхөн би ийм алдаа гаргалаа гэхгүй, ямар өчиг өгч, нэр цэвэр гарахав гэж л бодоцгоох юм.

Avatar

Zochin 2023-10-04 202.170.65.202

Энэ заваан улс төрөө болио. Тендер ном дүрмээрээ зохион байгуулагдсан уу гэдгийг шалгаад зүгээр бол тэгээд л гэрээний харилцааны асуудал ш дээ. Шаардлага хангахгүй бол хүлээж авахгүй байх. Тэр компани хөрөнгөөрөө хохироод үлдэнэ. Харин шаардлага хангаж байгаа бол авахаас өөр аргагүй. Фургон захиалчаад Ланд 300 нэхээд байж болохгүй. Эхнээсээ ийм автобус гэж бүгд үзэж хараад ок гэчихээд одоо бид мэдэхгүй энэ тэр гэдэг бол манай төрийн албан хаагч нар ямар хариуцлагагүй байгаагийн илрэл.

Avatar

Наран 2023-10-04 202.21.108.6

АГанхуяг чинь Баянхонгорын гаралтай шүү дээ яагаад худлаа яриад байгаа юм бэ анх хамтран хуйвалдсан хүмүүс нь 20000 оноос эхтэй зам тээврийн яаманд ажиллаж байсан ардчилсан намынхан шүү дээ

Avatar

Эрдэнэ 2023-10-04 43.242.243.112

🤑🤑🤑🤑🤑🤑

Avatar

Нэргүй 2023-10-04 202.126.90.73

АН ынхан одоо ямар эрх мэдэлтэй байгаа билээ ?..
Тэдэнд тэндр нууцын зэрэгт оруулах эрх мэдэл байгаа юу ?
Амаа олж гуц за

Avatar

Зочин 2023-10-04 202.21.107.63

ш*****а Бадмаа. АН гудамжинд гараад удаж байнаа хө. АН-гүй юм чинь харин ч энэ бх шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж