Нийслэлийн галчид 45 хүрлээ

Нийслэлийн галчид 45 хүрлээ

Нийслэлийн галчид 45 хүрлээ

1978 оноос хойш нийслэлчүүдийг гал алдуулаагүй Багануур ХК байгуулагдаад 45 жилийн ойтойгоо золгож байна. Монгол Улсын эрчим хүчний тулгуур уурхай болсон тус компани нь нийслэлчүүдийн эрчим хүчний нүүрсийг дангаараа хандаг уурхай юм. Монгол Улсын эрчим хүчний тулгуур уурхай Багануур ХК 2023 онд 4.5 сая.тн нүүрс олборлохоор төлөвлөөд байна. Тус компани 2022 онд 16.15 сая/м3 хөрс хуулж, 27сая/м3 уулын цулын ажил хийснээр уулын цулын төлөвлөгөөг 108.4, мөн 4.35 сая тонн нүүрс олборлон борлуулснаар төлөвлөгөөг 101 хувиар биелүүлжээ. Харин энэ онд 4,5 сая тонн нүүрс олборлохоор төлөвлөөд байна.

Ойн хүрээнд ахмадын баяраар уурхайчиддаа хүндэтгэл үзүүлэх “Дурсамж, Сургамж, Санамж” арга хэмжээ зохион байгуулжээ. “Олон Улсын Ахмадын өдөр”-ийн баяраар болсон энэхүү уулзалт, хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд хөдөлмөрийн баатарууд, гавъяат уурхайчид болон үе үеийн удирдлагууд, нийт 380 гаруй ахмад уурхайчид хүрэлцэн ирсэн байна. “Багануур” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Дашдаваагийн Түвшинжаргал компанийн 45 жилийн ой, “Олон улсын ахмадын өдөр”-ийг тохиолдуулан нийт ахмадууддаа баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлэн, захирлын зөвлөлийн гишүүд зарим ахмадуудад буцалтгүй тэтгэмж гардуулжээ.

“Багануур” ХК 45 жилийн ойгоороо хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлэх, чадварлаг хүний нөөцийг татах, шилдэг мэргэжилтэн бэлтгэх зорилгоор 2023-2024 оны сургалтын тэтгэлэг зарлажээ. Тэтгэлэг нь Багануур ХК-ийн ажилтан, Багануур ХК-ийн ажилтны хүүхэд, Багануур дүүргийн харьяалалтай оюутан гэсэн 3 төрлөөр олгогдох аж.

Ийнхүү 45 жилийн ойгоороо уурхайн менежментийг сайжруулах, олборлолтыг нэмэгдүүлэх гэх мэт ажилд анхаарлаа хандуулж буй тус уурхайн баярын өдөр өнөөдөр тохиож байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-04 213.87.159.23

)) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж