"Хагас коксжсон нүүрс оруулж ирвэл манай компани үйлдвэрлэх бүрэн боломжтой"

"Хагас коксжсон нүүрс оруулж ирвэл манай компани үйлдвэрлэх бүрэн боломжтой"

"Тавантолгой түлш" компанийн инженер, техникийн ажилтнуудын дунд "Инженерийн шийдэл-Хөгжлийн тулгуур" сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр /2023.10.04/ "Холлидэй" зочид буудлын хурлын танхимд зохион байгуулж байна. Энэ үеэр өвөлжилтийн бэлтгэлийн талаар холбогдох мэргэжилтнүүдээс тодрууллаа.


"ЭНЭ ЖИЛИЙН НЭГДҮГЭЭР САРААС 7 ХОНОГТ 7 ШУУДАЙ ТҮЛШ БОРЛУУЛЖ ЭХЭЛНЭ"

Борлуулалт, хадгалалтын хэлтсийн дарга О.Мишээл:

-"Тавантолгой түлш" компани тавдугаар сарын 1-нээс есдүгээр сарын 15-ныг хүртэл нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газартай хамтран нийт 88 агуулахад 120 мянган тонн сайжруулсан шахмал түлшийг нөөцөлсөн байна. Борлуулалтын цэгийн хувьд нийслэлийн долоон дүүргийн хэмжээнд есдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 1-нийг хүртэл 492 цэг ажиллаж байсан бол өнөөдрийн байдлаар 650 цэг ажиллаж байна. Иргэд сайжруулсан шахмал түлшээ картаар худалдан авахдаа долоо хоногт зургаан шуудайг авдаг байсан. Энэ жилийн нэгдүгээр сараас долоо хоногт долоон шуудай болж, нэг шуудайгаар нэмэгдсэн.

Бид иргэдээс болон нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас гэсэн хоёр сувгаар судалгаа хийж, нийт иргэдийн 35 хувь нь долоо хоногт зургаан шуудай түлш хүрэлцэхгүй гэдэг санал гомдлыг хэлсэн.

Өнөөдрийн байдлаар иргэдэд сайжруулсан шахмал түлш хүрэлцэхгүй байна гэдэг дуудлага мэдээлэл ирээгүй байна. Манай байгууллагын 7011-9400 дуудлагын утсанд ирсэн гомдол, саналыг хүлээн авдаг. Бид 2023-2024 оны өвөл 578.500 тонн сайжруулсан шахмал түлшийг нийслэлчүүдэд борлуулах төлөвлөгөө гаргасан. Үүний дагуу өнөөдөр 120 мянган тонн түлшээ нөөцөлж, ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс худалдан борлуулж эхэлдэг. Оргил ачаалалтай үе арванхоёр, нэгдүгээр сар байдаг. Бид тэр үед үйлдвэрийн бүрэн хүчин чадал буюу 13 шугамаар ажиллана. Өнөөдрийн байдлаар үйлдвэрийн 10 шугам ажиллаж байгаа.

"ДОТООДЫН ЛАБОРАТОРИТ САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШНИЙ ТҮҮХИЙ ЭДЭЭ БҮРЭН ХЯНАХ БОЛОМЖТОЙ БОЛНО"

"Тавантолгой түлш" компанийн баруун үйлдвэрийн ахлах технологич Э.Сумъяабазар:

-Манай компанийн дэргэд 2023 оны гуравдугаар сараас лаборатори байгуулагдсан. Уг лабораторит нүүрсний, мидлинг, хагас боловсруулсан шахмал түлшний лабораторийн дүн шинжилгээг хянаж байна. Дараагийн түвшинд бид дотоодын болон гадаадын барьцалдуулагчийнхаа органик хэсгийг судалж, шинжилдэг болох гэж байна. Ингэснээр бид дотоодын лабораторитоо түүхий эдээ бүрэн хянах боломжтой болох юм.

Итгэмжлэлээ авч, хүлээн зөвшөөрөгдөх хэмжээний дүн шинжилгээг хийдэг болно гэсэн үг.

Барьцалдуулагч бодис нь органик хэсэг, эрдэс бодис гэсэн хоёр орц найрлагатай. Тодруулбал, 95 хувь нь нүүрс, таван хувь нь эрдэнэ шишийн цардуул. Ургамлаас гаргаж авсан цардуулаар барьцалдуулагч хийдэг учраас хүний биед ямар нэгэн хор нөлөөгүй. Энэ нь хөндлөнгийн лабораторийн шинжилгээгээр бас баталгаажсан байгаа.

"ХАГАС КОКСЖСОН НҮҮРС ОРУУЛЖ ИРВЭЛ МАНАЙ КОМПАНИ ҮЙЛДВЭРЛЭХ БҮРЭН БОЛОМЖТОЙ"

Технологийн бодлогын хэлтсийн дарга Д.Өлзийбат:

-Сайжруулсан шахмал түлш болон бусад ямар ч төрлийн түлш шатаахад дутуу шаталтаас үүдэн угаарын хий үүсдэг. Зөвхөн сайжруулсан шахмал түлш түлснээрээ иргэд угаартаж байна гэсэн өрөөсгөл ойлголт. Тийм учраас манай компанийн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан нөлөөллийн ажлыг явуулж, иргэдийн мэдлэг мэдээллийг дээшлүүлэх , зааварчилгааг өгч буй. Иргэдийн зүгээс галлагаа хийж байгаа зуухны битүүмжээ сайжруулж, түлш бүрэн шатсаны дараа гэрийнхээ өрх, цонхыг хаах, агааржуулалт хийх зэргээр хариуцлагатай хандах хэрэгтэй байна. Хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс гэр хорооллын 220 мянган айлыг бүгдийг нь хамарч, хянаж чадахгүй ч угаарын хийн мэдрэгч байрлуулсан айлуудыг тогтмол хянадаг. Гэтэл иргэд угаар мэдрэгчийнхээ баттерей дуусахаар солихгүй, цахилгаанд залгадаг бол салгачих тохиолдол их байна. Ажилтнууд дүүрэг, хороогоор явж байнга хяналтыг хийж байгаа.

Энэ жил Эрчим хүчний яам, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, "Тавантолгой түлш" компанитай хамтарсан хагас коксжсон түлшийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, судалгаа туршилтын ажлыг хавраас намар хүртэл хийгээд дууссан.

Тэгэхээр ямар үр дүн гарах вэ гэхээр бид түүхий нүүрс түлж байхад агаарын бохирдол 40-өөс дээш хувьтай буюу утаатай байсан. Сайжруулсан шахмал түлш хэрэглэснээр энэ агаарын бохирдлыг 50 хувь бууруулж чадсан. Цаашдаа зайлшгүй хагас коксжсон түлш рүү шилжих шаардлага үүсээд байна. Хагас коксжсон нүүрсний дэгдэмхий хий 10 хувь руу ордог. Бид 20 хувийг 10 хувь болгосноор энэ хэмжээгээр утаа буурна гэдгийг судалгаагаар нотолсон. Бид дотоодын бүх итгэмжлэгдсэн лабораториудаар туршилтыг хийж, үр дүнгээр нотолсон. Энэ жил нийслэлээс бонд гаргаж, Хятадаас хагас коксжсон нүүрс оруулж ирж шахмал түлш үйлдвэрлэнэ гэдэг Эрчим хүчний сайдын шийдвэр байгаа. Өнөөдрийн байдлаар хараахан шийдвэр нь гараагүй байх шиг байна. Хэрвээ хагас коксжсон нүүрс оруулж ирвэл манай компани үйлдвэрлэх бүрэн боломжтой. Ер нь анхнаасаа хагас коксжсон нүүрсийг боловсруулах үйлдвэр байгуулах шаардлагатай байсан уу гэвэл, байсан. Гэхдээ оройтоогүй. Ирээдүйд газ руу шилжиж, айл өрхүүдийг орон сууцжуулах нь хамгийн зөв сонголт.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-04 202.126.89.164

Нүүрсээ хятадад зараад буцаагаад худалдаж авдаг гэнээ. Дэлхийд ийм орон ганц л байдаг байх хөөрхий. Муунхаг

Avatar

Нэргүй 2023-10-04 202.179.26.237

Хагас коксжих нүүрс орж ирвэл манайх үйлдвэрлэх боломжтой гээж ?!!!! гарчиг зөв үү. Эх оронд нь хагас коксжих, сул коксжих, коксжих нүүрс төрөл бүрээрээ байхад.

Avatar

Нэргүй 2023-10-04 103.57.94.36

Таван толгойн кокстой нүүрс угаасаа байдаг,гэрийн зууханд ойр ойрхон хамаагүй түлээд байвал ширэм хайлам хэмжээний дулаан ялгаруулдаг,түлж үзэж л байлаа,өөрийн эх оронд бэлэн байнаа юмыг харийн хүнээс авч өрөнд орж,засгийн нэр барьсан хулгайч нарыг давраах хэрэг байнауу,шал утгагүй юм

Avatar

зочин 2023-10-04 192.82.64.167

Энэ хурал дээр гол юмаа яриагүй л юм аа даа, 260.0 айлыг хяналтад аваад ажиллаж болж байсан юм шүү

Avatar

Нэргүй 2023-10-04 103.212.117.158

барьцалдуулагчтай бол түлш биш

Avatar

Нэргүй 2023-10-04 103.212.117.158

баоцалдуулагч бол түлш биш

Avatar

Нэргүй 2023-10-04 213.87.159.23

!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Х 2023-10-04 202.9.47.16

Хохинээ тэмцэлгүй ул шал чацагаараа дуудлаадч ухаардагүй лалрууды нүүрс ждү банк автобус газар гээл бүх салбараар нам дагасан өлөн хулгаачууд тонон дээрэмдээд илэрсэнч яажч тэмцэхгүй цалин ярьсан багш нэртэй хутган үүмүүлэгч шахуу лалрууд их боллоодооо голнь хууль нь хатуу чанга байсан бол энэ пялдага цүнх бөгчин авилгач сүргүүд яг ард түмнииг ингэж доромжлохгүйшдэээ ул чацагауудааа хохинээ

Avatar

Л. ГАНТӨМӨР, И. БАТМӨНХ 2023-10-04 202.126.89.158

Коксжуулсан нүүрс нь нүүрсийг халаах аргаар нүүрсэнд агуулагдсан байдаг ус, д угаарын газ буюу СО, нүүрс хүчлийн хий СО2, ууршууулсан, ялгасан нүүрс бөгөөд түүхий нүүрнээс арай цэвэр гэж ойлгож болно. Хэрвээ түүхий нүүрсийг 350 С д халаахад түүнд агуулагдсан байдаг нүүрстөрөгч С , азот фосфорит нэгдлүүд нь байхгүй. ( задарна) болно гэсэн үг юм. 11_ АНГИЙН СУРАГЧИД Ч МЭДЭЖ БАЙГАА……

Avatar

Нэргүй 2023-10-04 66.181.189.63

түүхий нүүрс түлэхэд угаартаж үэээгүй шүү! кокс гэдгээ энэ нөхдүүд мэдэж байгаа нь маш эргэлзээтэй. Коксжих нүүрс гэж дангаараа кокс болчихдог эд биш л дээ. Ямар ч байсан ахуй хэрэглээнд кокс түлш түлж болохгүй. Химийн үйлдвэрийн. металлургийн кокс хэд хэдэн төрөл байдаг. Ахуйн нөхцөлд шахмал түлш гээд өөр түлш байдаг юм. Мунхаг ард түмнийг мангартуулж дуусах юм даа

Avatar

Нэргүй 2023-10-04 202.21.124.132

Утаанаас салахын хүсвэл шатаах хэрэггүй. Өөр шийдэл хайх хэрэгтэй: Байгалийн хийн (газан) зуух хэрэглэх, цахилгаан станц барьж эрчим хүчээр халаах, орон сууцжуулах… Юу ч шатаасан заавал утаа гардаг.

Avatar

Зочин 2023-10-04 202.55.191.130

Сайн ойлгохгүй байх юм. Манайх өөрсдөө хятадруу хагас коксжсон нүүрс гаргаж байгаа биз дээ

Avatar

Нэргүй 2023-10-04 43.228.130.33

koksjih nuurs buyu. koksjiin aguulamjtai nuurs gesen ug. bolovsruulalt hiigeed hagas buten koks yalgaj avna.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж