Сергей Шойгу: Нэмэлт дайчилгаа зарлах төлөвлөгөө байхгүй

Сергей Шойгу: Нэмэлт дайчилгаа зарлах төлөвлөгөө байхгүй

Сергей Шойгу: Нэмэлт дайчилгаа зарлах төлөвлөгөө байхгүй

ОХУ-ын ерөнхийлөгч Путин дахин цэрэг татлага явуулж, 130 мянган цэргийг армид элсүүлэх шийдвэр гаргасан тухай бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу мягмар гаригт нэмэлт дайчилгаа зарлах төлөвлөгөөгүй байгаа гэж мэдэгдлээ. Учир нь энэ он гарсаар 335 мянга гаруй хүн зэвсэгт хүчин болон сайн дурын ангиудад байлдахаар бүртгүүлсэн гэв.

"Нэмэлт дайчилгааны төлөвлөгөө байхгүй. Зэвсэгт хүчинд цэргийн тусгай ажиллагаа явуулахад шаардлагатай тооны цэргийн албан хаагч байгаа. Он гарснаас хойш 335 мянга гаруй хүн гэрээт болон сайн дурын ангиудад цэргийн албанд орсон. Зөвхөн есдүгээр сард л гэхэд 50 гаруй мянган иргэн гэрээ байгуулсан" гэж Шойгу хэлжээ. Мөн тэр гэрээ байгуулсан иргэдийн эх оронч үзлийг өндрөөр үнэлсэн байна.

Украин дахь дайн сунжрах төлөвтэй байгаа тул талууд зэвсэгт хүчнээ бэхжүүлж, зэвсгийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхийг хичээж байна. Нэг жилийн хугацаанд фронтын шугам бараг хөдлөөгүй.

Путин өнгөрсөн оны есдүгээр сард 300 мянган цэрэг дайчлах тушаал өгсөн нь олон залуус эх орноосоо дүрвэх шалтгаан болсон.

Дашрамд дурдахад, есдүгээр сарын 26-ны байдлаар ОХУ 50 орчим км2, Украин 25 орчим км2 газар нутгийг тус тус хяналтдаа аваад байгааг Харвардын Кеннедигийн сургуулийн Бельфер төв мэдээлэв. Украинд 200 мянга гаруй орос цэрэг тулалдаж байгаа гэж АНУ тооцоолжээ. АНУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын дарга асан Марк Милли хэлэхдээ "Украины арми бүх орос цэргийг нутаг дэвсгэрээсээ хөөхөд удаан хугацаа шаардагдана. Маш их хүчин чармайлт шаардагдана" гэжээ. 

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

өвгөн 2023-10-04 192.82.65.103

ДЭЛХИЙН 2-Р ДАЙНААС ХОЙШИХ ЭНЭ ДЭЛХИЙ ДЭЭР ҮҮСГЭСЭН ХАМГИЙН ТОМ,ТҮРЭМГИЙ ДАЙНЫГ ӨДӨӨСӨН ЭНЭ ЦАГИЙН ХАМГИЙН АЙМШИГТАЙ АЛАН ХЯДАГЧ,ОЛОН УЛСЫН ЦЭРГИЙН ГЭМТ ХЭРЭГТЭН ПУТЛЕРИЙН ТҮРЭМГИЙЛЛИЙГ УКРАЙНЫ АРД ТҮМЭН ЭХ ОРНОО ХАМГААЛАН БААТАРЛАГААР ТУЛАЛДАЖ БНА.УКРАЙН АЛДСАН ГАЗАР НУТГАА ДАЙСНААС ЭГҮҮЛЭН АВАХ МӨЧ УЛАМ ОЙРТСООР.ЭНЭ ДАЙНД ЭХ ОРОН,АРД ТҮМНЭЭ НЭГ ЦУЛ БОЛТОЛ НЭГТГЭЖ ЧАДСАН ЕР-Ч ЗЕЛЕНСКИЙ БҮХ ДЭЛХИЙН ДЭМЖЛЭГ,ХҮНДЭТГЭЛИЙГ ХҮЛЭЭЖ БНА.СЛАВА УКРАЙНЕСЛАВА ГЕРОЙЧЕСКОМУ УКРАЙНСКОМУ НАРОДУ.ПОБЕДА ЗА ВАМИ

Avatar

Нэргүй 2023-10-04 59.153.115.63

Словак улс Оросын талыг баримтлагч улстөрчийн төлөө саналаа өгөхөд Польш цэргийн тусламжаа зогсоож, АНУ эргэлзэв; Украин санаа зовж байгаа ч хараахан сандрахгүй байна гэж шинжээчид үзэж байна.

Avatar

Нэргүй 2023-10-04 213.87.159.23

!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-10-04 66.181.185.50

Худалч Шойгу дахиад шаалаа өнгөрсөн жил Шойгу дайчилгаа зарлахгүй гээд удалгүй намар гэнэт дайчилгаа зарлахад бараг 500000 гаруй орос эрчүүд зугтсан Тэдний зарим нь Улаанбаатар хотод түр бууж цаашаа дамжиж гарсан Одоо орост явган цэргийн хомсдолд орсон Хурдан дайчилгаа зарлахгүй бол Украйны фронтод цоорхой үүсч эхэлнэ Үүнийг Украйны арми тэвчээртэй хүлээж байна

Avatar

Нэргүй 2023-10-04 124.158.69.28

Дарангуйлагч путин сөнөтүгэй.

Avatar

Нэргүй 2023-10-04 124.158.69.28

Орос цэргүүд хүний нутагаас зайлж амар амгаланг тогтоох хэрэгтэй. Энэ путин хурдан зайлаасай.

Avatar

Нэргүй 2023-10-04 59.153.112.226

ukrain yaaj ch bodson daind yalagdana zelenskii pasduu hudlaa sorog davchilt zer zevseg gej baihaar gadnii tuslamjiig ediin zasagtai zoriulj hurirhegjij bgaad daraani dairna uu gehees odoo bich chuu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж