Сергей Шойгу: Нэмэлт дайчилгаа зарлах төлөвлөгөө байхгүй

Хуучирсан мэдээ: 2023.10.04-нд нийтлэгдсэн

Сергей Шойгу: Нэмэлт дайчилгаа зарлах төлөвлөгөө байхгүй

Сергей Шойгу: Нэмэлт дайчилгаа зарлах төлөвлөгөө байхгүй

ОХУ-ын ерөнхийлөгч Путин дахин цэрэг татлага явуулж, 130 мянган цэргийг армид элсүүлэх шийдвэр гаргасан тухай бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу мягмар гаригт нэмэлт дайчилгаа зарлах төлөвлөгөөгүй байгаа гэж мэдэгдлээ. Учир нь энэ он гарсаар 335 мянга гаруй хүн зэвсэгт хүчин болон сайн дурын ангиудад байлдахаар бүртгүүлсэн гэв.

"Нэмэлт дайчилгааны төлөвлөгөө байхгүй. Зэвсэгт хүчинд цэргийн тусгай ажиллагаа явуулахад шаардлагатай тооны цэргийн албан хаагч байгаа. Он гарснаас хойш 335 мянга гаруй хүн гэрээт болон сайн дурын ангиудад цэргийн албанд орсон. Зөвхөн есдүгээр сард л гэхэд 50 гаруй мянган иргэн гэрээ байгуулсан" гэж Шойгу хэлжээ. Мөн тэр гэрээ байгуулсан иргэдийн эх оронч үзлийг өндрөөр үнэлсэн байна.

Украин дахь дайн сунжрах төлөвтэй байгаа тул талууд зэвсэгт хүчнээ бэхжүүлж, зэвсгийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхийг хичээж байна. Нэг жилийн хугацаанд фронтын шугам бараг хөдлөөгүй.

Путин өнгөрсөн оны есдүгээр сард 300 мянган цэрэг дайчлах тушаал өгсөн нь олон залуус эх орноосоо дүрвэх шалтгаан болсон.

Дашрамд дурдахад, есдүгээр сарын 26-ны байдлаар ОХУ 50 орчим км2, Украин 25 орчим км2 газар нутгийг тус тус хяналтдаа аваад байгааг Харвардын Кеннедигийн сургуулийн Бельфер төв мэдээлэв. Украинд 200 мянга гаруй орос цэрэг тулалдаж байгаа гэж АНУ тооцоолжээ. АНУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын дарга асан Марк Милли хэлэхдээ "Украины арми бүх орос цэргийг нутаг дэвсгэрээсээ хөөхөд удаан хугацаа шаардагдана. Маш их хүчин чармайлт шаардагдана" гэжээ. 

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж