Д.Амарбаясгалан: Та нарын хүссэнээр нүүрсчин болохгүй

Хуучирсан мэдээ: 2023.10.04-нд нийтлэгдсэн

Д.Амарбаясгалан: Та нарын хүссэнээр нүүрсчин болохгүй

Д.Амарбаясгалан: Та нарын хүссэнээр нүүрсчин болохгүй

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нийслэлийн Засаг даргын томилгоотой холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.


Тэрбээр “Х.Нямбаатар  сайд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж, Улаанбаатар хотын Засаг даргын үүргийг дангаар гүйцэтгэнэ. Гэхдээ Засгийн газраас шийдвэр гаргаад нэг төрлийн Бүрэн эрхт төлөөлөгч /БЭТ/ хэлбэрээр ажиллах нөхцөлийг бий болгох юм.

Улаанбаатар хотын түвшинд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал үйл ажиллагаа явуулж удирддаг. Төр засгийн зүгээс анхаарал хандуулж олон жил хуримтлагдсан бугшсан идээ бээрийг шахахад, Засгийн газар бодлогын дэмжлэг үзүүлж бүх салбарын түвшинд анхаарал хандуулах зорилго агуулж байна.

МАН-ын Удирдах зөвлөлийн хурал өнөөдөр болно. Хурлаар нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг Ерөнхий сайдын танилцуулснаар хэлэлцэнэ. Ерөнхий сайд Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд чөлөөлөгдөж байгаа Хууль зүй, дотоод хэргийн сайдын орны нэр дэвшигч, чөлөөлөгдөж байгаа Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайдын орны хүнийг ярилцаж шийднэ.

Х.Нямбаатар сайдын хувьд Засгийн газрын томоохон ажлын хэсгийг ахалдаг. Түүний хариуцсан ажлын хэсгийг салбар хариуцсан сайд нарт даалгаж, шинээр томилогдох Хууль зүйн сайд салбарын сайдынхаа чиг үүргийн хүрээнд бусад ажлын хэсгийг ахалж ажиллана.

“Тэнүүн Огоо” компанийн захирал А.Ганхуягтай миний бие ерөөсөө  уулзаж үзээгүй. Манай өрөөнд хувийн хэвшлийн компаниудын төлөөлөл, холбооны тэргүүн гэдэг утгаараа ирж уулзсан байна лээ.

Дархан-Уул аймгаас гаралтай хүн юм шиг байна лээ. Дарханаас гарсан улстөрчид дэмждэг гэсэн мэдээллийг авсан. Нарийн учрыг би мэдэхгүй. Автобустай холбоотойгоор тендер, зохион байгуулалтын үйл ажиллагаанд нэг цэг ч тавьж оролцоогүй.

Сошиалаар намайг зориудаар автобусны хэрэгт холбон бичиж байна. Тэр хүмүүст хэлэхэд та бүхэн яаж ч хичээгээд холбох ямар ч сэжүүр гарч ирэхгүй. Би нийтийн тээврийн салбарт ямар нэгэн байдлаар ажиллах нь битгий хэл санаархаж бодож үзээгүй. Улаанбаатар хотын нийтийн тээврийн салбар олон улстөрчид, хувийн хэвшлийн анхаарлыг татдаг салбар. Тухайн салбарыг хувьчилж авах гэж нийтийн тээврийн салбарыг улам томруулж ирсэн байдаг. Эдгээр сонирхлынх нь эсрэг Засгийн газар либералчлах бодлогыг хэрэгжүүлж, одоо үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлүүд нь нийслэлийн, төр захиргааны байгууллагын өмнө үйл ажиллагаагаа бүрэн хариуцаж явах ёстой гэдэг байр суурийг илэрхийлсэн нь зарим хүмүүсийн уур бухимдлыг хүргэсэн байхыг үгүйсгэхгүй.

Хариуцлага алдсан этгээдүүдийн хувьд өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэдэг шиг харайж яваад бүдэрч уначхаад намайг хэн дэгээдэв гэж хайдаг байж болохгүй. Алдаа гаргасан, худалдан авах ажиллагааг зохион байгуулсан албан тушаалтнууд бодитой тайлбар хийх ёстой. Тэгэхгүйгээр, аливаа асуудлыг улс төр болгож, алдаа дутагдлаа улс төрийн өнцгөөс тайлбарлаж, илүү давуу байдлыг олж авах нь зүйд нийцэхгүй. Ерөнхий сайдын зүгээс баримталж байгаа гол зарчим нь ёс зүйтэй, хариуцлагатай, хариуцсан ажлаа нэр төртэй хийдэг байхаар асуудалд хандаж байгаа. Сүүлийн үед намайг нүүрсний “Адмирал” компанитай холбож хэвлэлээр маш их гүтгэж байна. Сүүлдээ, миний гэр бүлийн хүнийг нүүрс тээврийн компанийн бизнес эрхэлдэг мэтээр бичжээ. Тэдгээр нөхдөд хандаж хэлэхэд мэдээ, захиалж гүйцэтгэж байгаа та нар битгий горьд. Би та нарын хүссэнээр нүүрсчин, авлигачин болохгүй. Энэ технологийг хийж буй этгээдүүд удаа дараа улстөрчдийн нэр хүндэд халдах зорилгоор нэг ижил технологи ашиглахаа боль. Увайгүй аргаар бизнес хийдэг этгээдүүдийн эрх ашиг хөндөгдөж байгаа учраас ийм зүйл болж байгааг хэлье.

Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдвол миний бие өчиггүй улс төрийн хариуцлага хүлээхэд бэлэн байна. Миний бие “Адмирал” ХХК болон бусад төрлийн асуудалтай ямар нэгэн байдлаар холбоо байхгүйг нотолж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ХахаХаха
12
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж