Дорноговь аймгийн онцгой комисс өчигдөр орой /2023.10.03/ 22:50 цагт шуурхай хуралдаж хөдөлгөөн хязгаарлах шийдвэр гаргасан. Тодруулбал, Сайншанд суманд 12 настай охин сураггүй алга болсонтой холбогдуулан Аймгийн Засаг дарга бөгөөд онцгой комиссын дарга О.Батжаргал агентлаг, хэлтсийн нийт бүрэлдэхүүнтэй өргөтгөсөн шуурхай хуралдааныг зохион байгуулж, шуурхай эрлийн ажиллагааг зохион байгуулж байна. Бид охины ээжтэй холбогдож, нөхцөл байдлыг тодрууллаа.
Охины ээж:
-Өчигдөр 07:15 цагт охин минь хичээлдээ явахаар орцноосоо гарч байгаа нь камерын бичлэгт үлдсэн. Гадна хэсэгт камер байхгүйгээс охин минь хаашаа явсан нь тодорхойгүй байна. Бид охиноо хичээлдээ очоогүй талаар 10:00 цагийн үед ангийн багш нь залгахаар мэдсэн. Сургуульдаа очоогүйг нь мэдсэн даруйдаа бид өөр рүү нь залгахад утас нь холбогдоогүй. Найзууд болон хамт байж болох хүмүүс рүү холбогдож уулзаагүйг нь мэдээд, цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн.
Охины минь сураг одоогоор гараагүй байна. Гэр бүл, ангийнхан, багш нар, цагдаагийн байгууллага, аймаг, сумын онцгой комисс гээд Дорноговь даяараа охиныг минь хайж байна.
Аймаг болон сумын онцгой комисс өчигдөр шөнө хуралдаж, эрлийг шуурхайлах шийдвэрүүд гаргасан. Дорноговь болон Сайншандаас орох, гарах автомашины хөдөлгөөнийг түр зогсоож эрэн хайх ажиллагааг 14 сумын хэмжээнд зохион байгуулж шуурхай штаб 24 цагаар ажиллаж байна.
Охиноо хайж байгаа зар, мэдээллийг олон нийтэд түгээж байгаа ч одоогоор сураг гараагүй хэвээр байна.
Охиныг минь харсан, үзсэн хүн байвал 99882462, 99287632, 88663838, 85222227 дугаар руу залгана уу. Хүүхэд минь гэрээсээ гарахдаа сурагчийн дүрэмт хувцас, хар цоохор куртиктэй гарсан нь камерын бичлэгт үлдсэн. Сургууль, гэр хоорондын зай хол бөгөөд өөр камер байгаагүй" гэлээ.
Холбоотой мэдээ