Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхланбаатар шалгагдах хугацаандаа өөрийгөө хутгалж, эмнэлгийн байгууллагад хүргэгджээ. Улмаар сэхээнд орсон байдалтай байгаа тул түүнтэй холбоотой мөрдөн шалгалтын ажиллагааг түр зогсоогоод байна.
Сануулахад, Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд парк шинэчлэлт хийх зорилгоор ногоон өнгийн том оврын автобусыг Вьетнам улсаас оруулж ирсэн ч асуудал үүсч, Авлигатай тэмцэх газар болон Эрүүгийн цагдаагийн газрын хамтарсан шалгалт гарч, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн. Одоогоор нэр бүхий дөрвөн хүнийг саатуулан, цагдан хориод буй.
Дэлгэрэнгүйг эргэн мэдээлнэ.
Холбоотой мэдээ