Герман, Францын засгийн газрууд сэвтсэн харилцаагаа засахын тулд "бие биенээ таньж мэдэх" зорилгоор завин аялал хийж, хундага тулгах талаар мэдээлжээ. "Баг бүрдүүлэх" аялал ирэх Даваа, Мягмар гаригт болох бөгөөд Францын засгийн газрын танхим бүхэлдээ Германы канцлер Олаф Шольцын талтай уулзахаар Гамбург руу явах гэнэ. Францын сайд нар германчуудын хамтаар загасны захаар зочлохын өмнө завиар зугаалж, ялангуяа хиймэл оюун ухааны талаар ярилцаж, “хамтдаа ууна”. Уг аялал нь эвдэрсэн харилцааг эерүүлж, уур амьсгалыг зөөллөнө гэж найдаж байна.
Европын парламентын нөлөө бүхий хоёр орны харилцаа муу байгаа нь Украины батлан хамгаалах, худалдааны хэлэлцээр зэрэг гол шийдвэрүүдийг удаашруулж байна гэж Германы талаас анхааруулсны дараа уг аялоыг санаачилжээ.
Германчууд нүүрсхүчлийн хий ялгаруулдаг хэрэглээнд олон тэрбумыг цутгахын зэрэгцээ цөмийн эрчим хүчний асуудлаарх Европын бүх хэлэлцээрийг шударга бусаар саатуулсан гэж атомын цахилгаан станцын асар том флоттой Франц гомдоллодог. Тэд хөршүүдээ Европын холбооны алдагдлыг зохицуулах асуудлаас татгалзаж, харилцан хөрөнгө оруулалт, ялангуяа ногоон шилжилтийг дэмжихээс цааргалж байна гэж буруутгаж байна.
Францчууд Меркелийг бодвол канцлер Шольц тэдний хэл соёлд төдийлөн санаа тавьдаггүй бөгөөд нийтлэг ойлголтыг олоход хэцүү болгодог "либерал" үзэлтэй гэж үздэг. Европын холбооны хөдөлгөгч хүч гэж тооцогддог Франц-Германы харилцаа нь "Европ дахь бүх зүйл" биш ч хоёр улсын хамтын ажиллагаагүйгээр "юм бүтэхгүй" гэж Шольц тайларлажээ.
ЭХ СУРВАЛЖ: THE TELEGRAPH
Холбоотой мэдээ